Saturday, September 24, 2011

Давстай усанд хөлөө дүрвэл ядаргаа тайлагдана

Бидний өдөр тутам хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг давсанд хоол амтлахаас илүүтэй ахуйн хэрэгцээнд хэрэглэхэд ч маш тохиромжтой. Ингээд давсыг ахуйн бусад ямар зориулалтаар өргөн хэрэглэж болдог талаарх мэдээллийг хүргэе.

♦ Цэвэрлэгээнд өргөн хэрэглэдэг. Тухайлбал, цахилгаан зуухан дээр үүссэн толбыг давсаар үрвэл амархан арилна.
♦ Халуун савны дотрыг давстай усаар зайлбал өнгө орохдоо амархан.

♦ Хулдаас, модон шал болон ширээн дээр асгасан бэхний толбыг давсаар арчиж арилгадаг.
♦ Тортог сууж, шарласан цонхны торон хөшгийг давстай усанд дэвтээгээд угаахад өнгө сайн ордог.

♦ Хувин, савны ёроолд тогтсон өнгөрийг давс хийж дэвтээн арилгахад дөхөмтэй байдаг.
♦ Цантсан цонхыг давстай усаар угаах нь үр дүнтэй,

♦ Өвлийн цагт цонхны завсар жижигхэн саванд давс хийж тавьбал шил нь бараг цантдаггүй.
♦ Шаазан аяга тавгийг бага зэрэг давстай бүлээн усаар угаавал сайхан өнгө орно.

♦ Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл ядаргаа амархан гарна.
♦ Тэжээлийн тосыг шингэхийнх нь үед давстай усаар бигнэвэл арьс цайрч, нүүрний хаван багасдаг. Нэг аяга усанд нэг цайны халбага давс орохоор тооцоорой.

No comments: