Saturday, December 17, 2011

Аккумулятор

Акумулятор нь хөдөлгүүрийг анхлан асаах, энерги хангах систем ажиллаж эхлээгүй, төхөөрөмжөөс гарах энерги хангалтгүй байх үед хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг. Автомашин явж байгаа үед генератороос/жанам/ цэнэглэгдэж, генератортой хамт цахилгаан үүсгүүр болдог.
Аккумуляторын бүтэц:

Энгийн акумлятор хасах, нэмэх туйлт хуудас, тусгаарлагч, акумляторын шингэн, эдгээрийг багтаасан гэрнээс бүтдэг. Автомашины акумляторын баканд оногдох хасах хуудасны тоо ихэвчилэн 3~6 байдаг. Дээд тал нь 20-иод ширхэг байдаг. Хуудасны тоо олон болох тусам акумляторын хэмжээ томордог.


Аккумуляторын шингэн:
Аккумуляторын хэрэглэгддэг шингэн нь хүхрийн хүчил, нэрмэл усны хольц байдаг. Аккумкляторын хасах, нэмэх хуудаснууд тус тусдаа химийн урвалд орж, цахилгаан үүсгэж, цэнэглэхээс гадна, бакны хэсгийн цахилгаан гүйдлийг гүйлгэх үүрэгтэй байдаг. Аккумклятор гүйцэд цэнэглэгдсэн байх үед шингэний темпратур 200С, нягтрал 1.8 байдаг.

MF аккумулятор гэж энгийн акумляторыг бодвол өөрийн цэнэгээ алдах нь бага, ашиглах явцад бараг ус нэмэх шаардлагагүй аккумкляторыг хэлнэ. Бүтцийн хувьд энгийн аккумклятортой адилхан байдаг ч хавтаснууд кальцийн хар тугалган хайлшаар хийгдсэнээрээ ялгаатай.


MF аккумулятор дотроо нээлттэй, хаалттай гэж байдаг. Нээлттэй хэлбэрт нь бүтцийн хувьд энгийн аккумулятортой бараг адилхан. Хаалттай хэлбэрт нь тусгай тусгаарлагч, туйлт хавтан, тусгаарлагч чийгшүүлэгч шингэнтэй, ваакум бүтэцтэй байдаг. Дотор нь үүссэн хий туйлт хавтанд шингэх зориулалттай. Ажиллах явцад шингэн багасна, шингэн нэмнэ гэсэн асуудал байхгүй.

Багтаамж: ихэвчилэн акумляторын багтаамж гэдэг нь бүрэн цэнэглэгдсэн акумляторыг цэнэгтэй үеэсээ бага хүчдэлтэй болтлоо цэнэгээ алдахыг багтаамж гэнэ. Цэнэг алдалтын гүйдэл, цэнэг алдах цахилгаан хоёрын талбай, ампер,цаг-р (Ah;ampere.hour) илэрхийлэгддэг. Багтаамж (ah)=цэнэг алдах гүйдэл (A) ● цэнэг алдах цаг (h) Жишээ нь: 5.6А гүйдэлтэй үед цэнэг алдалт эцэслэх гүйдэлтэй болтлоо залгагдсан 5 цагт цэнэг алдаж дууссан гэж үзвэл, энэ үед акумляторын багтаамж 5.6(А)●5(h)=28 (ah) болно гэсэн үг.


Хүчлийн акумляторын шингэнийг заасан түвшинд байгаа эсэхийг нягтлаж, дундарсан бол нэрмэл ус хийдэг. Өвлийн улиралд шингэн нэмэх бол нэмсэн шингэн хөлдөхөөс сэргийлэн шууд цэнэглэх хэрэгтэй.
MF хэлбэрийн акумляторт шингэн нэмэх шаардлагагүй, хэрэв тагийг нээвэл агаарт байгаа хүчилтөрөгч, нэмэх туйлт хуудасны бодис химийн урвалд орж акумляторын шинж чанарыг алдагдуулдаг.

Аккумуляторын хадгалалт болон ашиглалт:
Аккумуляторыг -50°С-аас +50°С хэмийн нөхцөлд хадгална.
Сар бүр шингэний нягтралыг шалгаж байх. Хэрэв нягтрал нь 1.26-1.28-аас 0.03г/см-ээс ихээр унасан, гүйдэл нь 12.5В-оос доош 10.5В-оос дээш байх тохиолдолд аккумуляторыг дахин цэнэглэнэ. Цэнэглэхдээ аккумуляторын багтаамжийн Ah 10% -тай тэнцэх ампераар аккумуляторын банк тус бүрийн тагийг онгойлгож цэнэглэнэ. Жишээ нь: 55Ah аккумуляторыг 5.5 Ah-р гэх мэт
Цэнэглэсэн аккумуляторын шингэний нягтрал 1.28+/- 0.01г/см3 гүйдэл нь 12.6В-с багагүй байна. Цэнэглэх явцад шингэн хэт их уурших +55°С –ээс дээш халах аль нэг банкны шингэн буцалсан тохиолдолд аккумуляторыг цэнэглэгч аппаратнаас салгаж цаашид ашиглахгүй.

Ашиглаж байгаа болон хадгалаж байгаа аккумуляторыг 2 долоо хоногт 1 удаа шалгаж үйлчилгээ хийж байна.
o - Аккумуляторын бэхэлгээ найдвартай эсэхийг шалгана.
o - Нэмэх хасах шон дээр клим сайн боогдсон эсэхийг шалгана.
o - Аккумуляторын агааржуулалтын сүвийг цэвэрлэж байна.
o - Шингэний түвшин хэвийн байгаа эсэх. Шингэн дундарсан тохиолдолд нэрмэл ус хийх бөгөөд хүйтний улиралд хөдөлгүүрийг асаалттай үед усыг нэмнэ.
o - Шингэн дундарч пластинк ил гарснаас болж пластинк хатуурч аккумуляторын багтаамж болон стартерийн ампер багасдаг.
o - Ашиглаж байсан аккумуляторыг 4 сар хүртэл хугацаагаар хадгалж болно.

Санамж:
1. Акумялторын ачаалалтай үеийн цэнэг (гэрэл, прожектор, хөгжим, тв, бусад..,) 11 вольт, электролитийн нягтрал нь 1.26~1.28 гм/см3 байдаг.
2. Аккумуляторын жигд ажиллагаа нь цахилгаан хувиарлах реле, динам, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна. Хэрэв динамнаас гарч буй хүчдэл 13.8В-с бага бол аккумуляторыг цэнэглэж чадахгүй. Мөн релений тохиргоо алдагдсан , эвдэрсэн үед аккумуляторыг хэт их хүчдэлээр цэнэглэвэл акумляторын шингэн ширгэж, пластинк хатуурна. Үүний улмаас аккумулятор буудах аюултай. Хөдөлгүүрийн динамнаас акумляторт өгөх хэвийн хүчдэл нь 14,2 вольт байдаг.
3. Акумялторыг суулгахгүйн тулд 1 минутын амралттайгаар 15 секундээс илүүгүй хугацаагаар стартер дарна. Хүйтэн үед (-180C дээш) удаан хугацаагаар стартер дарах акумлятор цэнэгээ алдах үндсэн нөхцөл болдог.
4. Акумлятор цэнэг алдах бүрт шингэний нягтрал унаж байдгийг анхаарна уу.

Шатахууны төрлүүд

Ерөнхий ойлголт:
Анхны дотоод шаталтын хөдөлгүүрүүд бий болсноос өнөөг хүртэл автотээврийн хэрэгслийн хэрэглэх үндсэн бүтээгдэхүүн нь нефть боловсруулалтын бүтээгдэхүүнүүд болох бензин, дизель түлш байсаар ирсэн юм. Эдгээр шатахуунууны төрлүүд нь нүүрс төрөгч болон түүний ашиглалтын чанарыг сайжруулахад зориулагдсан нэмээсүүдээс бүрддэг. Бензинд 30-200 градуст буцалдаг нүүрстөрөгч ордог харин дизель түлшинд 180~360 градуст буцалдаг нүүрстөрөгч ордог. Шатахуун үйлдвэрлэх нь нефть болон нефть бүтээгдэхүүнийг боловсруулах иж бүрэн технологийн процессийг шаарддаг.
Бензин
1. нефтийг боловсруулах.
2. байгалийн хийг шатаах.
3. хатуу биет шатахууныг боловсруулах.

Нефтээс боловсруулан гаргасан бүтээгдэхүүнийг дахин боловсруулах замаар (жишээ: нь Мазут) гаргасан 35~200*С-ийн температурт буцлах чадвартай химийн олон бүтцэт нүүрстөрөгчийн хольцтой бүтээгдэхүүн юм.
Бензиний гол чанарын үзүүлэлт нь детонацид тэсвэртэй байдал болоод түүний найрлага байдаг. Хөдөлгүүрийн детонацгүй ажиллагаа нь шаардлагатай детонацийн тэсвэртэй бензин хэрэглэсэнээр хангагддаг. Нүүрстөрөгчийн бүтцийг өөрчилснөөр өөр өөр детонацийн тэсвэртэй бензин гаргаж авч болдог. Энэ нь октаны тоогоор тодорхойлогддог (ОТ). Октаны тоо гэдэг нь бензиний детонацийн эсрэг тэсвэрт байдлыг тодорхойлох тоо юм. ОТ их байх тусам бензиний детонацийн эсрэг тэсвэрт байдал нь их байх болно. ОТ-г тодорхойлох 2 арга зам байдаг:

1. Шинжилгээний
2. Моторны

Шинжилгээний аргаар тогтоосон октаны тоо моторны аргаар тодорхойлсноос илүү байдаг. "А" үсэг нь тус бензин автомашинд зориулагдсан болохыг илэрхийлнэ. Ард нь дагалдах тоон үзүүлэлт нь октаны тоо юм. "А" үсгийн дараа "И" /Исследовательский/ үсэг байвал энэ нь октаны тоог шинжилгээний аргаар тодорхойлсон болохыг илтгэнэ. Хэрэв "А" үсгийн дараа "И" үсэг байхгүй бол октаны тоог моторын аргаар тодорхойлсон болно.

Оросын стандартаар дараах бензиний маркууд зөвшөөрөгдсөн болно: А-76, А-80, АИ-91, АИ-92, АИ-93, АИ-95, АИ-98.
Хөдөлгүүрийн октаны тоонд тохирох шаардлагыг хангах гол үзүүлэлт бол түүний шахалтын зэрэг юм. Хөдөлгүүрийн шахалтын зэргийг өсгөх нь түүний техник-эдийн засгийн болон ашиглалтын үзүүлэлтүүдийг дээшлүүлдэг. Үүний зэрэгцээ хүчин чадал ихсэж шатахууны зарцуулалт багасдаг. Шахалтын зэргийг ихэсгэх тусам илүү октаны тоо ихтэй бензин хэрэглэх шаардлагатай. Хөдөлгүүрийн детонацгүй ажиллагааг хангахын тулд хэрэглэж буй бензиний октаны тоо болон шахалтын зэрэг хоёр хоорондоо уялдаатай байх ёстой. Гэвч шаардлагатай октаны тоо зөвхөн шахалтын зэргээс шалтгаалаад зогсохгүй бас шаталтын камерын хэлбэр, тахир голын эргэлтийн дээд хэмжээ, хөдөлгүүрийн халалт болон бусад шалтгаанаас үүдэлтэй байж болно. Тиймээс шахалтын зэрэг нь 1~2 нэгжээр ялгаатай хөдөлгүүрүүд байдаг. Эдгээр хөдөлгүүрүүдэд нэг төрлийн бензин ашиглах шаардлагатай. Бензиний детонацийн эсрэг тэсвэрт байдлыг сайжруулахын тулд түүний орц найрлаганд бага хэмжээний антидетонатор бодис нэмдэг.
Бензиний хиймийн бүтцээс шалтгаалж хөдөлгүүрийн асалт, хөдлгүүрийн тэжээлийн систем дэх ууршилт, халалт, эдийн засгийн үр ашиг, ашиглалтын хугацаа г.м зүйлүүд хамаарна.
Бага температурт буцлах чадвартай бензин нь хөдөлгүүрийг хурдан хугацаанд асахад чухал үүрэг гүйцэтгэдэг боловч хөдөлгүүрт ууршилт бий болгох, карбюраторыг хөлдөөх мөн ууршиж хорогдох уршигтай. Оросын стандартын дагуу бензинд давирхай (0.05~0.10%), Бохь (30~100мг/л) агуулагдсан байхыг тооцоолсон байдаг. Эдгээр нэмээсүүд нь хөдөлгүүрт бохирдолт болон зэврэлт үүсгэдэг. Мөн стандартын дагуу бензинд ус, механик хольц, зориулалтын бус уусмал холихыг хориглоно.

Дизель түлш

Дизель түлш (ДТ) нь хоёр төрлийн хольцоос бүрддэг:
1. шатамхай чанартай шингэн буюу цетан.
2. шатамхай чанар муутай метилнафталин.

Дизель түлшний ашиглалтын гол үзүүлэлтүүд бол түүний шатамхай чанар болоод шахагдах чанар хоёр юм. Цетаны тоо бол дизель түлшин дэх цетан, метилнафталины эсрэг агуулагдах харьцааны процентон хэмжүүр юм. Цетаны тоо нь шатахууны өөрөө шатах чанарыг тодорхойлно. Цетаны тоо их байх тусам шатахуун улам сайн өөрөө шатах чадвартай болдог бөгөөд хөдөлгүүрийн асалт сайжирдаг. Цетаны тооны тохиромжтой хэлбэлзэл бол 45~50 нэгж байдаг.
Хэрэв цетаны тоо 45-аас доош байвал дизель их хатуу зуунга ажиллах болно. Харин 55-аас дээш байвал шатахуун агаартай сайн холилдож амжилгүй хурдан шатдаг. Энэ тохиолдолд шатахууны зарцуулалт ихэсдэг.
Шахагдах чанар нь банкнаас цацагч форсунк хүртэл дизелийн системээр шилжих чадварыг тодорхойлно. Шахагдах чанар нь хэрэглэж буй дизель түлшнээс шалтгаална. (булингартах температур, шүүгдэх дээд температур, царцах температур, механик хольц байгаа эсэх).

Шүүгдэх дээд температур (Тф-предельная температура фильтруемости) гэдэг нь шатахуун тодорхой нөхцлүүдэд хөрөхдөө шатахууны тусгай шүүлтүүрээр орохоо байх температур юм.
Булингартах температур (Тп-температура помутнения) гэдэг нь түлш хөрөх процессдоо тунгалаг байдлаа алдах температур юм.
Булингартах температур Шүүгдэх дээд температуртай ойролцоо. Булингартах нь шатахууны шүүлтүүрийг бөглөх магадлалтай. Тиймээс дизель түлш ашиглах температур булингартах температураас илүү байх ёстой.
Царцах температур (Тг-температура застывания /гелеобразования/) гэдэг нь дизель түлш хөрөх процессийн явцад 45 градусын налуу байрлуулсан тусгай төхөөрөмжид түлш 1 минутын туршид хөдөлгөөнгүй байхыг хэлнэ. Энэхүү үзүүлэлт нь дараах байдлуудыг үнэлэхэд тус болдог: цэнэглэх, тээвэрлэх мөн хасах хэмийн нөхцөлд шатахууныг асгах, шилжүүлэх боломжууд. Дизель түлш хэрэглэх хамгийн доод температур түүний булингартах температураас 3~50C-аар дээш байх ёстой гэж үздэг. Мөн гаднах орчны температур царцалтын температураас 10~150С-р дээш байгаа тохиолдолд дизель түлшийг хэвийн хэрэглэж болно.

Дизель түлш ашиглалтын нөхцлөөс хамааран 3 төрөл байдаг:

1. Зуны 00С–с дээш температурын нөхцөлд.
2. Өвлийн
a. хөнгөн уур амьсгалтай бүс нутагт ашиглах -20С-с доош
b. хүйтэн уур амьсгалтай бүс нутагт буюу -30C доош хэмийн нөхцөлд ашиглагдна.
3. Арктикийн -45C хэмээс доош хүйтний нөхцөлд.

Дизель түлш бензинтэй адил тодорхойлох тэмдэгтэй байдаг.
1. Зуны дизель түлшний тэмдэглэгээнд давирхайн орцын хэмжээ болон асалтын температур ордог. Жишээ нь: Л-0.2-40 гэдэг нь давирхайн агуулагдах хэмжээ 0.2 харин асах температур нь 40С гэсэн үг юм.
2. Өвлийн дизель түлшинд давирхайн агуулагдах хэмжээ болон царцалтын температур ордог.Жишээ нь: 3-0.4-35 гэдэг нь давирхайн хэмжээ 0.4% харин царцалтын температур -35С гэсэн үг юм.
3. Харин арктикийн түлшний тэмдэглэгээнд зөвхөн давирхайн агуулагдах хэмжээ л байдаг.
Дизель түлшинд давирхайн агууламж их байх тусмаа хөдөлгүүрийн төмөр эд ангиуд зэврэх, бохирдох магадлалтай. Тиймээс гадаадын орнуудад давирхайн агуулагдах хэмжээнд хатуу хяналт тавьдаг.

Бусад шатахууны төрлүүд

Байгалийн хий, нүүрс төрөгчийн хий, спирт, синтетик шатахуун, ус төрөгч ба бусад. Эдгээр шатахууны төрлүүд нь энгийн нефть шатахуунтай харьцуулбал давуу тал ч олон бий мөн сул талууд ч бишгүй их бий.

Saturday, September 24, 2011

Махаа хэрхэн борцлох вэ?

Борцыг 1-3 жил хадгалахад чанараа алдахгүй агаад 214 гр борц 1 кг ястай махтай тэнцэнэ. Өвөл гаргасан бодын махыг борцлон дараачийн хавар зун хэрэглэнэ. Намар гаргасан малын махыг хоёр хуруу хэрийн өргөн зүсэж давслаад, шүүс нь тунах үед гаргаж тос шороогүй нар туссан салхи нэвтрэх газарт хэцэнд зүүнэ.

Үүнд нар хурц бол мах нь гашуурч сүүдэрт чийг авбал үнэр орох тул онцгой анхаарах хэрэгтэй. Мах эвэрсний дараа эрт оройн илч багатай наранд гаргаж өлгөвөл сайн байдаг. Мөн намар дулаан цагт хийсэн борцыг гурилд дүрж ялаа суухаас хамгаалах явдал бас бий. Өвлийн цагт хийх борцыг өвлийн хүйтний эрч чангарч ес эхлэхээс өмнө хийвэл зохимжтой. Ингэвэл хөлдүү борц уриар хатаж амт чанар нь дээшилдэг.

Тоос ихтэй орчинд тоос шорооноос хамгаалахын тулд дээгүүр нь самбай даавуу цаас тохож хамгаалж болно. Хонины махны чанар удах тутмаа мууддаг, адууны мах хадгалалт даадаггүй тул борц хийдэггүй. Үхэр тэмээний махаар гол төлөв борц хийдэг. Ямааны мах удах тутам чанаршдаг тул хавар голдуу хэрэглэдэг.

Борц нь өлөн чийггүй болтол сайн хатсан байх ёстой. Ингэж бэлтгэсэн борцыг хуурай давуун уутанд хийж чийг авхааргүй сэрүүн газар хадгална. Хоол хийхдээ борцыг хөшиглөж халуун усанд хийвэл шөл гарч амт орохгүй учир борц ихээр хийх шаардлагатай болно. Иймд борцыг нэмж хоолны амт чанарыг сайжруулахын тулд сайтар нүдэж талхлаад бага зэрэг хүйтэн усанд хийж 2 цагаас доошгүй хугацаанд дэвтээнэ.

Ингэж урьдчилан бэлтгэсэн борцоор хийсэн хоолонд борц бага орохоос гадна амт сайтай идэхэд урамтай байдаг. Үхрийн махны борцыг усанд 40 мин дэвтээхэд 2.4-2.5 дахин өсдөг бөгөөд 18 мин чанахад болно. Аян замд хэрэглэх борцыг нүдэж давсганд нь хадгална. Манай ард түмэн үхрийн мах давсгандаа багтдаг гэж ярьдаг нь хоосон үг биш. Борц хийх давсагийг цагаагаар идээлж цэвэр хадгалдаг.

Давсганд борцыг савлахын тулд хатааж хадгалсан давсгаа сүү цагаагаар дэвтээж, гурил болтол нарийн нүдсэн борцны нунтгийг бага багаар хийж жигд сайн чихэж нягтруулна. Үүнийг нар тусахгүй сэрүүн газар тавих бөгөөд зуны улиралд шүүдэр унахгүй газарт өнжин шөнөжин гаргаж сэрүүцүүлээд нар гарахаас өмнө хурааж хадгалдаг. Хэрэглэхдээ буцалгасан усанд бүрж өсгөсний дараа бусад хольцтой хольж хоол хийдэг.

Ингэж бэлтгэсэн борцыг манайхан цэрэг, дайн болон хол газар аян жин тээхэд хүнсэнд хэрэглэж иржээ.

Цус борилох
Бод малын цусыг түмпэн саванд хийж урь идүүлж хатсан хэсгийг дээрээс нь хусаж уут саванд хийж авах замаар бэлтгэнэ. Цусыг борцлохын тулд олгой нарийн гэдэс чацархай ходоод зэрэгт цус хийгээд хагас болгож мах борцлохтой адил хэцэнд тохож хатаагаад хэрэглэнэ. Хэрэглэхдээ шөлтэй хоолонд хоолны халбагаар 1-2 хийж сайн самарч задартал нь хутгахад хоолны амт чанар сайжирна.

Элэг борилох
11-12 сард адуу, тэмээнээс бусад малын элгийг 1-2 см зузаантайгаар зүсэж борцолно. Элэг нь чанараа алдахгүй хатаж уринд идэгддэг тул хатсаны дараа нунтаглаад тусгайлан савлаж шөлтэй хоолонд хоолны халбагаар нэгийг хийж амталдаг.

Давстай усанд хөлөө дүрвэл ядаргаа тайлагдана

Бидний өдөр тутам хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг давсанд хоол амтлахаас илүүтэй ахуйн хэрэгцээнд хэрэглэхэд ч маш тохиромжтой. Ингээд давсыг ахуйн бусад ямар зориулалтаар өргөн хэрэглэж болдог талаарх мэдээллийг хүргэе.

♦ Цэвэрлэгээнд өргөн хэрэглэдэг. Тухайлбал, цахилгаан зуухан дээр үүссэн толбыг давсаар үрвэл амархан арилна.
♦ Халуун савны дотрыг давстай усаар зайлбал өнгө орохдоо амархан.

♦ Хулдаас, модон шал болон ширээн дээр асгасан бэхний толбыг давсаар арчиж арилгадаг.
♦ Тортог сууж, шарласан цонхны торон хөшгийг давстай усанд дэвтээгээд угаахад өнгө сайн ордог.

♦ Хувин, савны ёроолд тогтсон өнгөрийг давс хийж дэвтээн арилгахад дөхөмтэй байдаг.
♦ Цантсан цонхыг давстай усаар угаах нь үр дүнтэй,

♦ Өвлийн цагт цонхны завсар жижигхэн саванд давс хийж тавьбал шил нь бараг цантдаггүй.
♦ Шаазан аяга тавгийг бага зэрэг давстай бүлээн усаар угаавал сайхан өнгө орно.

♦ Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл ядаргаа амархан гарна.
♦ Тэжээлийн тосыг шингэхийнх нь үед давстай усаар бигнэвэл арьс цайрч, нүүрний хаван багасдаг. Нэг аяга усанд нэг цайны халбага давс орохоор тооцоорой.

Сургамжит үлгэр

Нэг өдөр мэлхий урсгал усны хажууд сууж байж. Хилэнцэт хорхой түүн дээр ирж:
-Ноён Мэлхий, би энэ усыг гатлах гэсэн боловч сэлж чадахгүй л дээ. Та намайг нуруун дээрээ суулгаад энэ голыг гаталгаж өгөөч гэж. Мэлхий:
-Та бол Хилэнцэт хорхой. Хилэнцэт хорхой мэлхийг хатгадаг гэж. Хилэнцэт хорхой:
-Би чамайг юу гэж хатгах билээ. Би зөвхөн эргийн нөгөө талд гарахыг хүсч байна. Мэлхий:
-За, миний нуруун дээр авираад гар, би чамайг аваад явъя гэж. Замын талд Хилэнцэт хорхой Мэлхийг хатгачихжээ. Өвчиндөө шаналж сүүлчийн амьсгаа авахдаа Мэлхий асууж:
-Чи яагаад ингэв? Бид хоёул живж үхэх нь гэвэл Хилэнцэт хорхой:
-Учир нь би Хилэнцэт хорхой, Хилэнцэт хорхой Мэлхийг хатгадаг гэжээ.
Үхэхдээ доош нь чангааж цуг үхэх тийм хүмүүс чиний эргэн тойронд бий. Болгоомжил.

Аливаа юмыг хүчилбэл хэзээ ч бүтэхгүй. Чи хүчтэй гэдгээ батлахыг оролдоогүй үедээ хамгийн хүчирхэг байна.

Хэрвээ дэлхий чиний эсрэг байна гэж чи бодож байгаа бол тийм л болно. Бусад хүмүүсийг буруутгах нь үйлчлэхгүй. Хэрэв бүх юм баларлаа, буруугаар эргэлээ гэж итгэвэл амьдрал буруугаар л эргэнэ.

Ямар нэгэн юм хийх шийдвэр гаргасан бол арга хэрэгсэл нь бий болно.

Чи сэтгэл санаагаа амар тайван байлгая гэвэл юм болгоныг "сайн", "муу" гэж дугаарлахаа болих хэрэгтэй.

Чи амьдралтай тэмцвэл амьдрал дандаа дийлнэ.

Юмс үзэгдлийг гүн гүнзгий тунгаан бодох нь тийм ч их ашигтай зүйл биш билээ. Амьдрал тийм ийм байх ёстой гэсэн дүрэм горим, хүмүүс хэрхэн амьдрах, яаж аяглах талаарх үзэл чамд бага байх тусам аз жаргалтай, амар хялбар байдаг. Амар амгалан бол баланс юм.

Бусад хүмүүсийн амьдралд туслах бүр бид илүү аз жаргалтай болдог.

Амьдралын тодорхой бус байдалтай яаж зохицож сурах вэ? - Чи зүгээр л хүлээн зөвшөөр. Хийж буй юм болгондоо хангалттай цаг хугацаа зар. Яарч адгаж амьдрахаас зайлсхий. Өөрийгөө "хангалттай цаг хугацаа байна" гэдэгт итгүүл. Хэрэв дахин дахин хэлээд, дахин дахин баталж байвал уураг тархинд рефлекс үүснэ. Унасан гутарсан үедээ ч өөртөө "Надад хангалттай цаг хугацаа бий" гэж сануул.

Хүн бүрт дотоод дуу хоолойгоо сонсох боломж бий. Гэвч бид хэт дуу шуутай, завгүй амьдардаг тул энэ дуу хоолойгоо сонсож чадахаа больдог. Хэрэв гадна юмсыг эс анзаарвал дотоод дуу хоолойгоо сонсоно. Сонсож чадаж байвал чи илүү амар тайван, илүү зөн совинтой болно.

Оюун санаагаа амраах нь биеийн эрүүл мэндэд сайнаас гадна тайвшрах, бясалгах, залбирах цаг өөртөө гаргаснаар тэнцвэртэй, хянамгай амьдарч чадна.

Ой мод, уул ус, ургамал нь эмчлэх долгионтой энерги өгнө. Сүм хийдүүд ариун дагшин. Дэлгүүр, бетонон хана, хуванцар, бохир гуанз, шөнийн баар чиний энергийг сорно. Чиний энерги бага бол уналтанд орж өвчин эмгэг, гай зовлонг урин дуудна.

Бүхнийг хүлээн зөвшөөрнө гэдэг мөн хайрлана гэсэн үг.

"Хэрэв би чамайг уучлахгүй бол чи зовно" гэж боддог. Үнэндээ бид өөрсдөө л зовдог. Бид бүлх залгисан мэт болж, шөнө нойр хүрэхээ больдог. Хүмүүсийг буруутай болгон бодсоноор өөрийгөө золгүй амьтан болгоно.

Чи түүнийг хэчнээн буруутай муухай гэж бодоод ямар ч ялгаа байхгүй. Харин ч энэ бодол чинь амьдралыг чинь сүйдэлж мэднэ.

Өөртөө хайртай бай. Өөртөө хайргүй хүн зовлонд унадаг.

"Санаа зовох" гэдэг "айх" гэдэг үгтэй ижил. Атаа "жөтөө, хардалт, уур хилэн, өшөө хорсол, хар муу санааны ард үргэлж айдас нуугдаж байдаг. Айдсаа багасгахыг хүсвэл түүнтэй эвлэр. Хүлээн зөвшөөрч эвлэрснээр түүнийг даван туулж чадна.

Чиний амьдралын зорилго бол дэлхий ертөнцийг өөрчлөх биш. Чиний зорилго бол өөрийгөө өөрчлөх. Өөрийгөө өөрчилж болно, бусдыг өөрчилнө гэдэг бүтэшгүй. Чи өөрчлөгдөхөд, чи ганцаараа биш.

Амьдралынхаа алив үйл явдлыг чи өөрөө л дууддаг.

Нэг л оргилд авир, нэг л зүгт гүй. Урсгал дага. Хүчирхэг бай.

Тохиолдож болзошгүй гай гамшгийн тухай бодол толгойд чинь байнга эргэлдээд байвал таагүй явдлыг өөртөө амархан дуудна.

Хувь заяа голцуу аар саар таагүй явдал учруулах замаар таныг томхон гай барцдаас хамгаалж байдаг юм.

Биднийг эхлээд хайргаар сануулга болгон нүүлгэнэ. Хэрэв анзаарахгүй бол тоосгоор, дахин анхаарахгүй бол мунаар цохино.

Хүмүүсийн шаналан зовж байгаа нь бус, тэдний шаналгаа эцэстээ ямар ч үр дүнгүй байдаг нь гунигтай.

Өр төлөөсгүй юм гэж үгүй. Бид юугаар төлбөрөө хийдэг вэ?

Энерги, амьдралын хүч, эрүүл мэндээрээ.

Харамч зангаа хүчээр даран ядуу зүдүү, зовж зүдсэн хүмүүстэй хуваалцах хэрэгтэй. Хамгийн гол нь заавал өгч байх ёстой. Үүнгүйгээр мөнгөний урсгал ширгэх болно.

Санаж бодсон үйл хэрэг чинь бүтэх хүртэл юу ч ярьж хөөрөхгүй байвал маш сайн. Хүсч буй зүйлээ сэтгэлдээ байнга төсөөлөн бодож бай.

Гэвч танил тал, найз нөхөд чинь олж мэдээд ядахдаа 1мин л атаархан хорсох сэтгэлд автвал хэл ам хүрэх механизм ажиллаж эхэлнэ. Ганц л арга бий. Тайван хүлээх. Ийм үед хариуцлагатай шийдвэр гаргаж болохгүй. Бусадтай хэрэлдэж маргалдаж болохгүй. Йогоор хичээллэ.

Өчигдрийнхөө алдсанд бүү гашууд, хүн чи
Өнөөдрийн үйлээ маргаашаар ч бүү хэмж
Байсан юмс, айсуй мөчид ч бүү итгэ
Байгаа энэ хоромдоо л итгэж жаргаж ав, одоо.

Өнөөдрөөр амьдарч бай. Дараа нь гэж юм байхгүй. Зөвхөн одоо цагт, өнгөрсөн баларсныг бодоод яахав, алс ирээдүй энэ тэр гэж хөөрцөглөөд ч яахав, зөвхөн өнөөдөр, зөвхөн одоо л амьдралаас авах юмаа ав.

Сэтгэлийн зовиур доорх 4 үндсэн шалтгаанаас үүснэ:
- гэр бүл салалт
- санхүүгийн сүйрэл
- ганцаардал
- гомдол бугшил
Сэтгэлийн зовиураа зайлуулж амрахад бүхнээс илүү тусалдаг зүйл бол шашин, нойр, ном, хөгжим, инээд юм. Сэтгэлийн зовлонгоосоо салахгүй бол зүрхний гажиг, ходоодны шарх, чихрийн шижин дээр нь бас буурал үс, үрчлээ, батгатай болно доо.

Хамгийн гол нь чи амьд байна. Өмнө чинь шинэ эхлэл эхэлжээ.

Хохирлоосоо ашиг гаргаж сурах нь авхаалж самбаа шаарддаг бөгөөд энэ үед л ухаантан, тэнэг хүмүүсийн ялгаа харагддаг.

Бидний үл ойшоосон хүчин зүйл гэнэт бидэнд тус болж байдаг.

Дайснаа сонсож бай. Чиний тухай чухам үнэнийг зөвхөн тэр л хэлж өгнө.

Хижээл нас бол залуудаа суулгасан үрээ арчилж тордон ургацаа хураах нас.

Дэлхий дээр мөнгөний дутагдал гэж байдаггүй юм. Харин түүнийг олж авах л хэрэгтэй. Шинэ санаа, сайн үйлсэд ашиглах мөнгө заавал олдоно.

Бид хөдлөх хэрэгтэй, риск хийх ёстой. Бүтэлгүйтэл гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Энэ бол амжилтын замд бидний сурах ёстой процессийн нэг хэсэг л юм.

Бизнесмэн, юуны өмнө яг юунд хүрэхийг хүсч байгаагаа яв цав тодорхойлсон байх хэрэгтэй.

Чиний хүсэл тэмүүлэл ямар агуу байна, чи тийм агуу болно. Урагшлахын тулд эхлэх хэрэгтэй. Эхлэхийн тулд том ажлыг жижигхэн хэсгүүдэд хуваагаад эхнийхээс нь эхлэх хэрэгтэй. Илүү ихэрхэл, илүү хэрсүүрхэл, хатуу тооцоо, хэт болгоомжлол амжилтыг зогсооно.

Чи өөрөө л шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол чиний амьдрал ид шидээр өөрчлөгдөхгүй шүү дээ. Амьдралаа өөрчлөх гэж шунан тэмүүл.

Үг хүний ухаан санаанд шингэхийн тулд заавал үнэн байх албагүй.

Хэрэв чи мөнгөөр гачигдаж байгаагаа байнга бодоод байвал энэ байдлаас гарч чадахгүй. Чи юунд анхаарлаа төвлөрүүлж байна түүнд энергээ өгнө тэгээд тэр энерги өсөн нэмэгдэнэ.

Дотор санаагаа хичээнгүйлэн ажигла.

Олон сайхан боломж гачигдлаас төрдөг.

Төрөлх мэдрэмжээ дагахад юу болсныг анзаарч тогтоож ав.

Цаг бол одоо, яг одоо.

Хамгийн энгийн төлөвлөгөө хамгийн сайн байдаг.

Өнөөгийн олон менежер хэтэрхий ухаантай, хэтэрхий боловсролтой. Тэр нь гай болох вий дээ. Гэхдээ л хамгийн амжилттай ажиллаж байгаа корпорацуудын эзэд голдуу мангардуу байдаг юм.

Хүсэлдээ хүрэхийн тулд бусдын үгийг үл анзааран гэнэн, тэнэгдүү царайлах хэрэгтэй.

Мөнгийг хэн нэгэнд зүгээр өгдөггүйтэй адил цаг хугацаа, амьдралаа дэмий цацаж үрж байдаг хүмүүс маш элбэг. Хүний амьдралын хамгийн үнэтэй, гамнах ёстой зүйл бол цаг хугацаа. Амьдралын утга учир мөнгөнд бус хүний үнэ цэнэ, цаг хугацаанд оршдог.

Чи хорвоогийн ямар ч зовлонг даана.

Жаргалыг харин ч нэг даахгүй нь хөөрхий.

Та хєгширмєєргvй байгаа биз дээ

Ямар ч хvн аль болох хєгшрєхгvй байхыг хvсдэг. Сэтгэл санааны эерэг байдал, амьдралын эрvvл хэв маяг зэрэг нь таны амжилтын vндэс болно.
Харин хєгшрєхгvй байхыг хvсвэл доорх бяцхан зєвлєгєєг vзээрэй.
Хэзээ ч хэтрvvлж бvv идээрэй. Эд эсvvд ачаалалд автаагvй vед идэвхтэй байж, хурдан сэргэж, євчнийг хялбархан давдаг. Гэхдээ хэт бага идэж болохгvй.

-Хэрэв та самар ба жигнэсэн хvнс сайн идвэл нvvрний арьс vрчлээтэх нь бага болдог. Энэ нь 20-30 насанд хамаарна. Хэрэв 40-єєс дээш насгай бол лууван сайн идээрэй. Харин 50-аас дээш настай бол сvv, цагаан идээ их хэрэглэнэ. Бас зvрхээ хєгшрvvлэхгvйн тулд магни шаардлагатай. Энэ бvхэн цагаан идээ, бяслаг, цай, кофенд агуулагддаг.

-Єдєрт маш бага ажил амжуулдаг алхаж суух дуртай хvмvvс даруй таван насаар хєгширдєг ажээ. Тэгэхээр сайн ажиллах хэрэгтэй. Гагцхvv ажлын цагаа зєв зохион байгуулбал эрvvл саруул байхнээ. Єдєржин сууж ажил хийдэг бол зєв суух хэрэгтэй гэжээ. Компьютерийн ард зургаан цагаас илvv суувал хараа муудна.

-Секс бол залуу насыг хадгалах гол зvйл юм. Ойр ойрхон секс хийдэг хvмvvс 14 насаар залуу харагддаг гэнэ. Учир нь сексийн vед аз жаргалын даавар vvсэх ба энэ нь дархлааг бэхжvvлдэг байна.
-Ялангуяа ажил хэрэгч хvмvvс єєрийн vзэл бодолтой байх хэрэгтэй. Бас єєрийгєє єндєр vнэлдэг бол стресст орох нь бага байдаг.

-Єлчир чийрэг бай. Єглєє шvршvvрт орох нь эрvvл ахуйн гэхээсээ чийрэгжvvлэх ач холбогдолтой. Чийрэг хvн ханиад бvv хэл харшил тусдаггvй ажээ.

Wednesday, September 21, 2011

Гоё харагдья гэвэл цэвэр ус уу

Кофе, цай, сок, ундаа ер хэрэглэж vзээгvй.

Хоол идэхээс ємнє мєн хоолны дараа ус уудаг
Дунд сургуулийн биологийн хичээлээс бид хvний биеийн 60-70 хувь нь ус байдаг гэдгийг мэднэ. Дєнгєж сая тєрсєн хvvхдийн 80 хувь, харин хєгшрєх тусам усны хэмжээ багассаар 60 орчим хувь болдог байна. Хvний биеийн уян хатан чанар алдагдахгvй, vс гэхэд єнгє зvсээ алдахгvй байхад гол нь элдэв хорт бодисыг биеэс цаг тухайд нь гадагшлуулах хэрэгтэй гэнэ. Vvний тулд дараахь зєвлєгєєг дагах хэрэгтэй аж
1. Єглєє сэрэнгvvт тасалгааны температурт байлгасан нэг аяга усыг яаралгvйхэн ууна. Ер нь унтаад сэрэх vед ам цангадаг. Амны цангааг тасалгааны температурт байлгасан ус илvv тайлдаг байна. Харин халуун ус судсыг цэвэрлэдэг байна.
2. Хоол идэхээс 30 минутын ємнє, мєн хоол идсэнээс хойш 2-2.5 цагийн дараа ус ууна. Ус хоол боловсруулах явцыг нэмэгдvvлдэг. Харин хэт их тостой зvйл идсэний дараа хvйтэн ус уухгvй байсан нь дээр. Мєн жимс ногоо идсэний дараа ус уух хэрэггvй.

Гоожуураас бvv уу
Бие организмд ус чухал. Гэхдээ цэвэр, элдэв хольцгvй ус уух нь зєв. Гоожуурын усыг аяга тосоод шууд ууж харагддаг. Энэ нь буруу. Гоожуурын ус нь хамгийн бохир ус юм. Ер нь гоожуурын усны 25-30 хувь нь бохирлогдсон байдаг. Орост орон сууцны хоолойгоор дамжуулж байгаа усны 50 хувь нь унданд хэрэглэх боломжгvй ус байдаг аж. Ус голчлон тємрийн зэврэлт, органик болон хамгийн хольцтой байдаг гэнэ. Орон сууцныхан усыг ямар ч хэрэггvй элементvvдээр "баяжуулдаг" гэнэ.
Зэвэнд идэгдсэн тємрийн нvхээр элдэв бохир зvйл орж болзошгvй. Тийм учраас орон сууцны байшингийн тємєр хоолойгоор дамжуулж байгаа ямар ч ус ундны зориулалтад тэнцдэггvй. Ер нь хлор, сульфат мэтийн бодис нь ходоод бєєр, зvрх судсанд муу нєлєєлдєг. Мєн азот, хлор хоёрын нэгдэл нь элэг, бєєрний дутагдалд хvргэдэг. Харин алюмин нь мэдрэлийн тєв системд муугаар нєлєєлдєг, тємєр нь харшил vvсэх нєхцєл болдог аж

Усаа заавал буцалга
Савласан ус-аваад л уугаад байвал болох мэтээр тєсєєлж байна уу.
Гэвч Английн эрдэмтэд савласан усны 10 хувь нь хоол боловсруулах эрхтнийг євчлєх шалтгаан болдгийг судалгаагаар тогтоосон байна. Єєрєєр хэлбэл, vйлдвэрлэгчид микро организмыг нарийн шалгаж шинжилдэггvй.
Тийм учраас гоожуурын ч, савласан ч ялгаагvй усыг заавал буцалгаж, шvvж хэрэглэх хэрэгтэй. Усыг буцалгах vед элдэв нян устаж vгvй болдог. Тийм учраас буцалгасан усыг айх юмгvй ууж болно.

Эрчvvд илvv хуурайшдаг
Бид чийг усаа байнга алддаг. Хєлсєєр єдєр 0.5 литр, уушгиар амьсгалах vедээ 0.3 литр, шээсээр нэг литр шингэнээ алддаг. Гэхдээ эрдэмтэд эрчvvд эмэгтэйчvvдййг бодвол хагас литр хэртэй илvv их шингэн уудаг мєртлєє илvv их шингэн алддаг болохыг тогтоосон байна.
Єєрєєр хэлбэл, эрчvvд єдєрт 0.7 литр илvv шингэн алддаг учраас ус асар их дутагддаг гэнэ. Давсаг чулуужих зэрэг євчний vед шингэн бvр илvv алдагдцаг аж.
Єдєрт уусан нэг аяга буцалсан ус ємєнvvгээр євчлєх магадлалыг долоон хувь бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Уураг тархины хоол тэжээл

Чанартай, шаардлага хангасан хоол унд идэх нь бие болоод уураг тархийг эрvvл байлгахад шууд нєлєєлдєг. Уураг тархи бие организмдаа хэрэгтэй хоол хvнс хэрэглэж байх зуршлыг єєртєє бий болго. Энэ нь уураг тархи, бие махбодь эрvvл цусаар хангагдан, хvчилтєрєгчєєр тэжээгдэхийн баталгаа болно. Ийм vндсэн нєхцлийг бvрдvvлбэл уураг тархи гайхалтай ажиллах болно. Энд уураг тархинд тохиромжтой хоол хvнсийг санал болгож байна.

УС: Хvний биеийн гуравны хоёр нь уснаас тогтдог. Єдєр бvр ус уух нь оюун ухааныг сэргэг байлгадаг. Учир нь ус уураг тархи болон тєв мэдрэлийн системийг хооронд нь холбож байдаг электрон, хийн энергийг vр ашигтай зохицуулж єгдєг. Уух усыг єрєєний дулаантай адил температурт байлгаж бага багаар єдрийн турш хэрэглэж дадвал таны ой тогтоолтыг дээшлvvлэхэд тусаа єгнє.

ЖИМС НОГОО: Шинэ жимс ногоо хоолны дэглэмийг тэнцвэржvvлэн, бодисын солилцоог идэвхжvvлж хvнийг эрvvл байлгадаг. Эдгээр нь булчинг уян хатан байлгаж хоол боловсруулах системийг цэвэрлэдэг. Мєн шим тэжээлээр баялаг байдаг. Жимс ногоонд амин дэм, эрдэс бодис, нян эсэргvvцэгч бодис ихээр агуулагддаг тул хvний биед маш хурдан шингэдэг. АНХААР: Химийн бордоогоор боловсруулсан жимс ногооноос болгоомжил. Хазаад авмаар сайхан харагдавч хортой байж мэднэ.

САМАР VР ТАРИА: Brain Fuud буюу Тархины хvнсэнд дээгvvр байр эзлэх тэжээл нь самар, vр тариа юм. Мэдээж ямар ч нэмэлт давс, чихэргvй байгалийн байдлаар нь хэрэглэвэл маш сайн. Самар нь уураг, амин дэм, эрдэс болон байгалийн гаралтай тосыг их хэмжээгээр єєртєє агуулсан байдаг. Хуурч давсалсан бvтээгдэхvvн нь уураг тархинд хортой хvчлийг ихээр агуулдаг тул зєвхєн шинэхэн, боловсруулагдаагvй, хольцгvй байдлаар нь хэрэглэ. Євсний тєрєлд хамрагдах будаа, улаан буудай, арвай, хєх тариа, хар будаа, шар будаа болон эрдэнэ шиш нь эрvvл мэндэд маш тустай. Хальс хєврєлтэй нь самар, vр тариа, будааг нунтаглаж бяцлан гурил болгон хэрэглэсэн ч vр дvн нь адилхан сайн байна.

ЗАГАС: Загас хvний оюун ухаан, суу билиг хєгжих нєхцєлийг бvрдvvлдэг хоол тэжээлд дээгvvр байр эзэлдэг. Цэнгэг хvйтэн гол усанд амьдардаг яргай, туна, макерел, анчов, хєх загас, нуурын троут зэрэг загасны тос, мах нь уураг тархинд нэн тохиромжтой. Дун, хясаа уургаар баялаг боловч зарим нь далайн хорт бодис болон бохирдолд єртсєн байдгийг анхаараарай.

МАХ: Мах маш их шим тэжээлтэй бєгєєд уураг нь бvх амин хvчлийг агуулдаг. Гэвч худалдан авахдаа нийлэг эдээр тэжээгдсэн эсэхэд хяналт тавихад илvvдэхгvй. Хэрвээ та хооллосны дараа сэргэлэн эрч хvчтэй байхыг хvсвэл гахай, vхэр, цацагт хяруулын махнаас татгалзаарай. Гахай, vхрийн мах нь хамгийн удаан боловсрогддог бол харин цацагт хяруулын мах єєртєє нойр хvргэдэг химийн элемент агуулсан байдаг. Энэ нєхцєлд тахианы мах, шинэхэн жимс ногооны салат маш тохиромжтой. Зэрлэг амьтан болон агнуурын шувууны мах нь нийлэг химийн эдээс ангид байдаг тул хоол хvнсэндээ єргєнєєр хэрэглэхэд маш сайн.
Уураг тархинд дайсагнагч хvнс

БОЛОВСРУУЛСАН САХАР /цагаан бор/: Боловсруулсан сахар болох элсэн чихэр, ёотон нь хvний оюун ухаанд хортой сахароз гэдэг химийн бодисыг агуулсан байдаг. Энэ нь хvний дархлалын системийг доройтуулж халдвар сєрєх чадварыг эрс бууруулдаг. Элсэн чихэр байнга хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ ихсэж нойр булчирхай инсулинийг их хэмжээгээр ялгаруулдаг. Инсулин нь цусан дахь сахарыг хєєж нойр булчирхайг хараа хяналтгvй єсгєдєг. Vvнээс болж чихрийн дутагдалд орж анхаарал сулран оюун ухаан зогсонги байдалд орж сvйрэх аюултай. Сахар байгалийн байдлаараа жимс, зєгийн бал, зарим ногоонд олддог тул vvгээр орлуулж болно.

ЦАГААН БУДАА, ЦАГААН ГУРИЛ: Хvмvvс цагаан будаа, цагаан гурил хэрэглэсэн хэвээр байвал євчин эмгэг эсэргvvцэх дархлаа нь буурч доройтно. Будаа амин дэм, эрдэс, энзим, уураг, фигмент, нvvрс ус, єєх тосны судал бvхий 7 давхраатай байдаг. Будааг боловсруулах явцад бvх давхраа нь хальслагдаж, нян vр хєврєлvvд нь хаягдан бага зэргийн уураг, нvvрс ус бvхий голын цагаан хэсэг л vлддэг. Сvvлийн боловсруулалт болох тальк глюкозоор єнгєлгєє хийхэд В аминдэм, эрдэс, уургийн сvvлийн ул мєр арчигддаг байна. Бор будаа болон vр тарианы хальсанд бvх шим тэжээл нь байдаг. Шар будаа, арвай будаа, хєц будаа зэргийг орлуулан хэрэглэж болно. Харин цагаан гурилын оронд улаан буудайн бор гурил, хєх тарианы гурил хэрэглэхийг зєвлєе.

КОФЕ, ЦАЙ: Єдєрт уусан хэдэн аяга цай, кофе нь хvний бие организмаас кальций, магний, калий зэрэг vр ашигтай эрдсvvдийг шээсээр хєєн гаргадаг. Хэдий тийм ч эмчилгээний зорилгоор ургамлын гаралтай цай ууж болно. Цай, кофед агуулагддаг кофейн уухад цусны даралт ихэсгэж шээс ихээр ялгаруулдаг. Кофейн тархин дахь судасны тєвийг цочроодог тул сэргээж байгаа мэт санагддаг. Ихэнх хvмvvс сэргээдэг, сайхан байдаг гэсэн шалтгаанаар цусны даралтаа ихэсгэхийг зєвшєєрдєг нь тэнэг хэрэг. Энэ сайхан гэх байдал нь зvрхний шигдээс, саа тусахад л хvргэнэ. Цусны даралт єндєр байх нь уураг тархи, зvрх, бєєрийг гэмтээх аюултай.

ХИЙЖVVЛСЭН УНДАА: Ийм тєрлийн ундаа нь єєртєє их хэмжээгээр боловсруулсан сахар агуулдаг бєгєєд их хэмжээгээр хийгддэг энэ орц нь цаашдаа цусанд байх ёстой сахарын хэмжээг багасгадаг байна. Консервант нь бие организмын vйл ажиллагааг хямраан бие махбодийг эсийн тvвшинд гэмтээж байдаг. Хийжvvлсэн ундааны оронд цэвэр ус болон жимс, ногооны шvvсийг орлуулан хэрэглэж болно шvv дээ.

АРХИ, ТАМХИ: Тамхи татах vед утаа нь хvчилтєрєгчийн хамт тархи руу юvлэгдэх бєгєєд бодох сэтгэх vйл явцыг сулруулдаг. Сэтгэл хєдєлсєн, уурласан vед тамхи татахад тайвширч байх шиг санагддаг нь vнэн хэрэгтээ тийм биш бєгєєд харин тархины эсvvдийн хоорондын холбоог сулруулж, сааталд хvргэдэг нь тайвширсан мэт сэтгэгдэл тєрvvлдэг. Архи нь хvнийг мансууруулаад зогсохгvй тархины эсийг чимээгvй сvйтгэн уураг тархи, мэдрэлийг хєнєєдєг байна. Архи тамхи хоёул дархлааны системтэй харшилдаг. Хvн биенээс нь гадагшлах ёстой аюулт нянг єєртєє тээснээр нянгууд ажлаа хийн євчин эсэргvvцэх дархлааны системийг эвдэж эхэлдэг. Vvнд хvний мэдээлэл санах чадвар хvчтэй нэрвэгддэг. 25 мг никитон бvхий нэг ширхэг янжуур татахад л С амин дэм болон бусад vр ашигтай шим тэжээлvvд vрэгддэг. Никитон яг л архи шиг хvний биеийн гормоныг єдєєдєг бєгєєд хоёуланг нь хэрэглэвэл vйлчилгээ нь бvр хvчтэй нєлєєлж, аюулд хvргэнэ.

Оюуны чадварын IQ тєв

Tuesday, September 20, 2011

Шоколад бие махбодыг цэвэршvvлж, урт наслуулдаг

Тэгэхээр яагаад тэгтлээ дуртай байдаг юм бол гэсэн асуулт гарч ирэх нь зvйн хэрэг. Яагаад вэ гэвэл...

-Шоколад нь 36,1 хэмийн халуунд хайлдаг. Єєрєєр хэлбэл хvнпй биеийн хэвийн халуунаас аран бага халуунд хайлна. Тиймээс аманд орсон хойноо дороо хайлдаг. Мєн шоколад нь тасалгааны дулааңд бvх шинж чанараа хамгийн удаан хадгалдаг. Элдэв чихэр, амттан эрvvл мэндэд таагvй нєлєє vзvvлдәг бол шоколад эсрэгээрээ. Бие махбодыг цэвэршvvлэн нас уртасгадаг антиоксидант, судсанд бєглєє vvсэхээс сэргийлдэг флавоноид зэрэг бодисуудыг шоколад агуулдаг. Vvнээс гадна уураг, калыди, магни, тємєр, А, В, Е амин дэмvvдийг багтааж байдаг. Зарим судалгаанаас vзвэл шоколаданд "нугасгvй" хvмvvсийн дархлаа нь шоколад огт иддэггvй хvмvvсийнхээс хавьгvй илvv бат бэх байдаг ажээ. Гэхдээ нугасгvй гэәд хэтрvvлээд байж болохгvй нь мэдээж. Ямар ч сайн, хэрэгтэй зvйл байсан хэтрээд ирэхээрээ гол тєлєв хор болох гээд байдаг.

-Теобромин нэртэй нэг чухал бодис шоколаданд агуулагддаг. Энэ бодис нь зvрх судас, мэдрэлийн системийн vйл ажиллагааг хэтрvvлж, эсвэл дутаалгvйгээр зохистой хэмжээнд сэргээн, єдєєж байдаг. Кофенд агуулагддаг кофеинийг бодвол хvнд ямар ч хоргvй гэж болно. Учир нь теоброминд хордохын тулд хvн нэг дор 50 кг шоколад идэх хэрэгтэй гэнэ. Vvнээс гадна канабиноид нэртэй бодис агууллагддаг. Эдгээр бодис нь хvний сэтгэл санааг єргон, єєдрєг болгох нєлєє vзvvлдэг.

-Хельсинкийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулаад жирэмсэн vедээ шоколад идэж байсан эмэгтэйчvvдийн хvvхэд нь бараг 100 хувь шахуу цоо эрvvл тєрдєг болохыг тогтоожээ. Ингээд ч зогсохгvй шоколанд нугасгvй байсан єєрєєр хэлбэл хэтрvvлэлгvйгээр тохируулж хэрэглэдэг байсан ээжийн хvvхдvvд нь элдэв стрессийг давж гарах чадвар єндєртэй байжээ.

-Шоколад нь чихрийг бодвол шvдэнд хамгийн гэм хоргvй амттан юм. Ингээд ч зогсохгvй чихэр агуулаагvй цэвэр хар шоколад нь амны хєндийн эрvvл ахуйг хамгаалахад сайнаар нєлєєлдєг. Учир нь шоколаданд агуулагддаг танин нэртэй бодис нь євчин vvсгэгч нян vржихэд саад болдог.

- Дашрамд сонирхуулахад шоколад нь хvнд тустай ч амьтдад хортой. Дээр єгvvлсэн теобромин нэртэй бодис нь хvний ходоодонд маш тvргэн хугацаанд задардаг бол амьтдын ходоодонд бараг задардаггvй болохоор тун ч таагvй нолоо vзvvлдэг аж. Жишээлэхэд, нэг гашуун шоколад ньжижигнохойг vхvvлж чадахуйц хэмжээний теоброминыг агуулж байдаг. Тэгэхээр амьтдаас хол байлгасан нь дээр.

- Шоколадыг єєрийн хvссэн хэлбэр дvрстэй болгож болдог. Vvний тулд жижиглэж vйрvvлсэн шоколадыг жижиг саванд хийгээд, тvvнийгээ халуун устай єєр саванд дvрж хутгасаар хайлуулна. Хайлсных нь дараа сонгосон хэвэндээ цутгаж царцаагаад л гvйцээ.

- Гурван мянган жилийн тэртээ одоогийн Мексикийн нутагт ольмекvvд нэртэй индиан овог маш гайхалтай нэгэн ундаа бэлдэж, тvvнээ "какао" гэж нэрлэдэг байжээ. Шоколадыг какаоны шошны vрийг ашиглан хийдэг. Ольмекvvдийн орыг залгамжлан гарч ирсэн майя омгийн индианчууд нь шоколадыг бурхдын хоол гэж vздэг байв. Тиймээс ч шоколадыг гаргаж авсан ургамлын шинжлэх ухааны нэр нь Тһео бурхан, bro-ma хоол буюу Theobroma cacao.

Бага идвэл урт насална

Харин мєнхийн залуугаар нь vлдээхийг онцгойлон захихаа мартчихаж гэнэ. Цаг хугацаа улирч, vvрийн туяаны охин тэнгэр Эос vзэсгэлэнтэй, залуу хэвээр байсан ч Титон єтєл насандаа євчин эмгэгт баригдан хэвтрийн нэгэн болжээ. Эцэст нь Эос тvvнийг ордныхоо дээд хонгилд цоожилж, Титон єєрийг нь хєнєєхийг гуйн тасралтгvй орь дуу тавин ордон, цайзаар нэг хашгирах болсон гэдэг.

Мєнхийн залуу настай холбоотой vлгэр домог бараг соёл бvрт бий. Харин урт наслах, залуу хэвээр vлдэхийн нууцыг шинжлэх ухаанчаар судалж эхэлсэн нь саяхан буюу ердєє єнгєрєгч зуунаас эхтэй. Гэсэн ч хєгшрєлттэй холбоотой олон зvйл єнєє ч учир битvvлэг хэвээр байна. Яаж урт наслах вэ, хэрхэн залуу хэвээр vлдэх вэ гэдэг олон асуултад ихэнх эрдэмтэн калори буюу илчлэг багатай хоол хvнс хэрэглэх гэж хариулдаг.

Калорийг хязгаарлах нь лабораторийн амьтдын насыг уртасгаад зогсохгvй тамир тэнхээ муу хvмvvст ч гойд єєрчлєлт авчирсан нь тогтоогдсон. Тодруулбал, євчин эмгэгээс ангид байхад калорийн хэмжээ онцгойлон нєлєєлдєг. Гэхдээ сvvлийн vеийн нарийвчилсан судалгаануудаас харахад илчлэг багатай хоол хvнс хэрэглэх нь бvхнийг шийдэгч бас биш гэнэ. Харин хvнсээ бvхлээр нь багасгаж, бага идэх нь эрvvл байх, урт наслахад хамгийн зєв шийдэл гэж мэргэжилтнvvд vзэх болж. Калорийг тусгайлан судлах нь 1935 оноос буюу калорийг нь зориудаар багасгасан лабораторийн харх бусдаасаа удаан амьдарч буйг судлаачид анзаарснаас хойш эрчимжжээ.

Єдгєє калори багатай хоол хvнсээр тэжээгдсэн єт, хулгана, ялаа гээд олон амьд биет ердийн хvнстэнvvдээс хавьгvй урт насалдаг нь хэдийнэ батлагдаад буй. Хулгана л гэхэд хvнс тэжээлээс нь калорийг 30-50 хувиар хасахад 50 хvртэлх хувиар илvv хоног амьдарчээ. Энэ нь сvvн тэжээлтнvvдэд илvv хамаатай. Калори багатай хоол хvнс хэрэглэж, аль болох бага идэх нь хорт хавдар, зvрхний шигдээс, чихрийн шижин болон мартагнах зэрэг олон євчнєєс бие махбодийг хамгаалдаг байна.

Гэсэн ч бага идэхийн ач тус, эерэг нєлєєнийх нь шалтгааныг мєн л бvрэн судлаагvй. Хоолны нарийн дэглэм барих нь бие махбодийг єєрчилдєг ч тэжээлийн хомсдол тухайн хvний биеийн онцлогоос шалтгаалан єсєлт болон нєхєн vржихvйд сєргєєр нєлєєлдєг. Дээр дурдсан олон амьтан шиг хvнийг лабораторийн орчинд туршиж болохгvйд хамаг учир оршино. Сайн дурын ч бай хэнийг ч зориудаар єлсгєх боломжгvй тул эрдэмтэд резус макак бичийг 20 жил судалжээ. Хулгана, шавьж хорхойноос илvv хvнтэй гарвал ойр нь тодорхой тэрхvv амьтныг арван настайд нь буюу хvнтэй харьцуулахад нас, бие гvйцсэн идэр насанд нь хоолны нарийн дэглэмд оруулсан байна. Бvлэг макакийн нэг хэсэгт калорийг нь 30 хvртэлх хувиар бууруулсан хоол хvнс єгч байсан бол нєгєєд нь жирийн тэжээл єгдєг байж. Илчлэг багатай хоол хvнс хэрэглэж байсан хэсгийн нэг ч макак тvvхэн дэх хамгийн олон жил буюу 40 орчим жил амьдарсан макакийн амжилтыг эвдээгvй байна. Гэсэн ч єнгєрєгч онд эл судалгаанаас нааштай vр дvн ажиглагджээ. Калори багатай хоол хvнс идэж єссєн макакуудын 80 орчим хувь судалгаа эхэлснээс 20 жилийн дараа ч амьд байсан нь макакийн тєрлийн бичнvvдийн дундаж наслалтаас 50 орчим хувиар илvv юм. Мєн хєгшрєлттэй холбоотой євчин эмгэгээс болж амьсгал хураах магадлал нь гуравны нэг хvртэлх хувиар буурсан байна.

Урт наслалтын олон нууцаас хамгийн vр дvнтэй нь бага идэх юм гэдгийг баталсан єєр нэг нотолгоо хоолны нарийн дэглэм барьдаг хvмvvсийн дунд явуулсан судалгааны дvн юм. 1990-ээд оны эхээр байгуулагдсан Калорио хянагчдын олон улсын нийгэмлэг єдгєє 3000 гаруй гишvvнтэй. Хэд наслах нь тухайн хvний зураг тєєргєєс илvv хамааралтай ч эрvvл аж тєрєх нь гагцхvv єєрєєс шалтгаална. Бага идэх нь хvйтэнд тэсвэргvй болох, шарх удаан аних зэрэг сєрєг талтай ч мацаг барихуйн гайхамшиг хvнийг илvv жаргалтай, илvv эрvvл чийрэг болгодгийг тус байгууллагынхан сурталчилдаг.

Тэдний тооцоогоор калорийн хэмжээг 10-30 хувиар бууруулах нь эрvvл мэндэд хамгийн тустай гэнэ. Гэхдээ хvнсний бусад бvтээгдэхvvнийг яаж ч бага идсэн хvнсний ногооноос татгалзаж болохгvйг дээрх байгууллагын vйл ажиллагааг найман жил судалсан АНУ-ын Сейнт Луис хот дахь Вашингтоны их сургуулийн анагаах ухааны тэнхмийн профессор, Италийн Эрvvл мэндийн vндэсний хvрээлэн дэх Хvнс тэжээл, насжилт судлалын салбарын тэргvvн Луичи Фонтана анхааруулсан байна.

Тvvнйй судалгаагаар зориудаар калори багатай хоол хvнс хэрэглэдэг хичээл хийгээд єтєл настнуудын зvрх эрvvл бус хоол хvнс хэрэглэдэг хvнийхтэй харьцуулахад 15 хvртэлх насаар залуу байдаг нь тогтоогджээ.
Калориос гадна уураг буюу протеин хvний эрvvл мэнд, насжилтад онцгой vvрэг гvйцэтгэдэг. Уураг багатай хоол хvнс их хэрэглэдэг хvмvvс мєн калори багатай хоол хvнс хэрэглэдэг хvмvvс шиг бусдаас хавьгvй эрvvл байдаг. Зарим судлаачийн vздэгээр уураг, илчлэгийн аль алийг хvнснээсээ багасгаж, тэдгээрийг орлох аминдэм, эрдэс бодисыг биедээ авч чадвал хvн 130 хvртэл ч наслах боломжтой.

Та хvvхдийнхээ оюун ухааныг сэргэг болгомоор байна уу

Харин тархи хэр ажиллаж байна тэр хэмжээгээрээ их хэмжээний энерги, хоол тэжээлийг шаарддаг аж. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээл сургуульд санаа тавьж, оюун ухааныг нь сэргэг байлгахыг хүсдэг. Тиймээс юуны түрүүнд хүүхдийнхээ хоол тэжээлд нь онцгой анхаарах хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань хичээлдээ муудаад эсвэл хичээлээ гүйцэхгүй байвал шим тэжээлтэй хоол хүнс дутагдсантай холбоотой байж мэдэх юм.


Хvvхдийн оюун ухаанд шаардлагатай хоол хvнс
Загас
Тархины үйл ажиллагааг дэмжих омега-3 гэдэг тослог хүчилтэйгээс гадна олон аминдэмтэй тул хүүхдийн хоол хүнсэнд заавал оруулах хэрэгтэй. Бүх тєрлийн загасны мах тархины үйл ажиллагаанд сайнаар нєлєєлдєг байна.

Єндєг
Єндєгний шар нь холин гэдэг элемент агуулдаг бєгєєд энэ нь ой санамжийг сайжруулдаг байна.

Арахисын тос
Арахис нь Е витаминаар баялаг ба мєн тархины нервийн мембраныг хамгаалдаг антиоксиданттай.

Жимсгэнэ
Гүзээлзгэнэ, үхрийн нүд, интоор, улаалзгана, аньс, хад гэх мэт жимсгэнэ нь хавдраас урьдчилан сэргийлдэг антиоксиданттай. Мөн судалгаагаар, гүзээлзгэнэ болон хад нь ой санамжийг сайжруулдаг. Харин улаалзгана, гүзээлзгэнд байдаг үр нь "омега-3"-аар баялаг болох нь тогтоогджээ.

Буурцаг
Фасоль, горох, нут (хонин горох), чечевица зэрэг нь маш хэрэгцээтэй. Эдгээр буурцганы тєрлүүд нь протеин, углевод, витамин болон эрдэс бодисоор баялаг.

Єнгєт ногоо
Улаан лооль, цэцгэн байцаа, баклажин, хулуу, лууван, шпинат, болгар перец, эрдэнэ шиш. Тод єнгийн эдгээр ногоо нь антиоксидантын агууламж єндєртэй, эд эсийг тєлжүүлэхдээ сайн.

Сvv болон йогурт
Сүүн бүтээгдэхүүн нь протеин болон В тєрлийн витаминаар баялаг тул тархины эд эсийг хєгжүүлэхэд тустай.

Боловсруулаагvй vр
Хүний тархи жигд сайн ажиллахын тулд тодорхой хэмжээний глюкозыг шаарддаг байна. Боловсруулаагүй үр нь глюкоз болон түүнийг цусанд оруулах хэмжээг хянаж тохируулж байдаг торлолыг агуулдаг байна. Мөн нервийн системийг тэжээдэг В-ийн төрлийн витаминаар баялаг байна.

ОВЬЁОС
Энэ бол хүүхдийн өглөөний хамгийн сайн хоолны нэг. Овьёос нь Е болон В-гийн төрлийн витаминаар болон кали, цинкээр баялаг. Эдгээр витамин нь хүүхдийн ой ухааны чадавхийг сайжруулна.

Үхрийн єєхгvй мах
Өөхгүй мах нь төмөр болон цинкийн эх үүсвэр ба тархины когнитив ажиллагааг сайжруулдаг. Махыг С витаминаар баялаг ногоотой (болгар перец, улаан лооль, жүрж, гүзээлзгэнэ) хамт хэрэглэж байвал төмөр нь бие организмд амархан шингэцтэй болдог байна.

Архийг хийжvvлсэн ундаагаар даруулж уувал ходоод муудна

Архийг хийжvvлсэн ундаагаар даруулж уувал ходоод муудна

Лууван болон далайн гаралтай хvнсний бvтээгдэхvvнийг жимстэй хольж иддэггvй. Учир нь лууван ходоодонд янз бvрийн хvчил бий болгодог. Энэ vед жимс идвэл тvvнд агуулагдаж байдаг гуулийн тєрлийн эд гэдэс ходоодны бактерт задарч хvний биеийг таргалуулахаас гадна бамбай булчирхайг томруулдаг ажээ.
Далайн гаргалтай хvнсний зvйлд уураг, кальц их хэмжээгээр агуулагддаг. Хvчил ихтэй жимстэй хольж идвэл таны бие эвгvйрхэж бєєлжих, гэдэс євдєх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Шарсан vхрийн махыг тємстэй хольж идвэл ходоод гэдсэнд муу. Max, далайн гаралтай хvнсний зvйлд уураг их агуулагдаж байдаг тул идсэнийхээ дараа цай ууж болохгvй шvv. Цайнд байдаг даннийн хvчил уурагтай нийлээд гэдэсний vйл ажиллагааг удаашруулдаг. Иймд мах болон далайн бvтээгдэхvvн идсэнийхээ дараа буцалсан ус ууж байгаарай.

Дvфvг сонгинотой хольж идвэл дvфvнд хадгалагддаг кальц сонгино доторх євсний хvчилтэй нийлээд євсний кальцийн хvчил болж ходоодон дахь хоол шингэлтэд муугаар нєлєєлдєг.

Улаан, цагаан луувангуудыг хольж иддэггvй. Цагаан лууванд С амин дэм, улаан лууванд чийг бамын эсрэг хvчлийн эд агуулагддаг учраас тэдгээр нь хоорондоо холилдож С амин дэмд сєрєг нєлєє vзvvлдэг.

Та архи уухдаа шар луувангаар даруулж болохгvй. Шар лууван дахь В амин дэм нь спирттэй холилдож элэгний євчин vvсэх аюултай. Мєн архийг хийжvvлсэн ундаагаар даруулбал нvvрс хvчлийн хий vvсэж ходоод, элэг, бєєр зэрэгт нєлєєлж, зvрх тархины судсыг гэмтээдгийг анхаараарай.

Монгол хvний индикатор танигдахгvй болтлоо хувьсчээ

2011-09-20

Улс гvрнvvдийн хєгжлийн сургамж юу вэ, хурдасгуур хаана байна вэ?...
Хvндээ байна. Жvvд, Япон, Солонгос, Монгол дєрвєн хvний vндсэн хэв маяг, шинжvvдийг жишиж vзье. Хvмvvсийн хэвшил, индикаторт ямар зєрvv, ялгаа байна вэ гэж...
Энэ нь санамсаргvй жишилтvvд ч биш. Нэгдvгээрт, эдгээр vндэстнvvдийн оршин буй бvс нутаг иргэншлиин тєв тэнхлэг, халуун цэг болж хувирах магадлал, хvлээлтvvд их. Хоёрдугаарт, тэд дэлхийн иргэншлийг хєтєлж, гариг ертєнцийн менежмент хувьсал, бизнесийн байршил (кординат) ба хvчний тэнцвэрт хvчтэй нєлєєлж ирсэн.

Жvvд хэв маяг
Жvvд зон ген, хэв маягийн хувьд vнэхээр тасархай ард тvмэн. Тэд гариг ертєнцийн бизнес, иргэншлийг одоо ч хєтєлж буй гэхэд хилсдэхгvй. Монголчууд ч генээр дутахгvй. Нарны хєдєлгєєний (Юлиан -Григорийн) тооллоор бидний гариг ертєнцийн нэг, хоёрдугаар мянганы суут хvнээр Жvvд Есvс Христ, Монгол Чингис нар тодорсон нь тохиолдол биш. Жvvдvvд унаган ген, хэв маягаа одоо ч бат хадгалж, улам ч баяжуулсаар буй. Тэд -амьдралын-иєвшил, фиьесофи, ёс жаягаа залууст яаж євлvvлж байна вэ?

Нэгд, vндэстний хувьд тэд дэндvv зохион байгуулалтад орсон. Америкт, жишээ нь долоо хоногт нэг єдєр машин унадаггvй, заавал сvмд цуглана. Хvн бvр жигд хар формын хувцас ємсєнє. Ёс жаягаа залууст євлvvлэх гэж. Хоёрдугаарт, тэд бэлэн жор хэзээ ч заахгvй, мєнгє єгдєггvй, харин олох арга ухааныг заана. Гуравдугаарт, цаг хугацааны vнэ цэнийг дэндvv мэдэрнэ. Зугтаж явахдаа ч яах тухайгаа эргэцvvлдэг. Энгийн юм шиг ч цаана нь асар том философи. Гэтэл хєх толбот бидний хувьд эсрэг зураттай. Унаган ген маань хэвээр буй ч амьдралын хэвшил, философи, ёс жаягийн индексvvд доош унасаар л байна.

Япон хэв маяг
Уламжлалаа их сайн хадгалсан. Ямар онцлогтой vндэстэн бэ гэвэл харилцаа, ёс суртахууны кодексийн хувьд хэн ч анзаарамгvй хамгийн жижиг зvйлийг соргог мэдэрч, их нарийн журамласан. Жишээ нь аяганы бариулыг яг ингэж тавих ёстой гэх мэт. Нєгєєтэйгvvр ямар ч ажилбарыг яс деталчилж биелvvлдэг.

Товчлох, алгасах, бєєндєх, хойшлуулах гэсэн ойлголт тэдэнд vгvй. Жишээ нь, бэлтгэлийн vед гар бємбєгт голын хоёр, хажуугийн дєрвєн шvvгч номоороо зогсож, орлон тоглогчид-тусгай зурааснаас ордог. Тvvнчлэн бусдад саадгvй, єрєєлд эвгvй сэтгэгдэл тєрvvлэхгvй гэсэн философи автобус, метро, зоогийн газар, хаана ч, хэзээ ч мэдрэгдэнэ. Токиогийн явган хvний замд зорчигч дугуй хоёр ямар ч проблемгvй зорчино.

Солонгос маяг
Техник, технологи, дэд бvтцээрээ (хурдны зам) гайхуулж буй энэ гvрний хvний индикатор нийт массаараа гайгvй ч Япон хэв маягт хvрэх болоогvй, хол зєрєєтэй нь харагддаг. Жишээ нь бусдад саадгvй логик-гудамж талбайд (автобус, метро, зоогийн газар) зєрчилдєнє. Хувь хvний хэвшил, философи, дэг журмын индикаторууд Япон хэв маягт ойртоход нэлээд хугацаа орох болов уу. Америкчvvд бvр ч долоон дор, их задгай улс. Аль ч зоогийн газарт 10 жилийн сургууль гэмээр шуугилддаг. Орландогийн олон улсын хурлын vеэр зохион байгуулагчдын нэг нь офисст гэрийн шаахай, шоорттой л гvйж явдаг.

Монгол хэв маяг
Монголчуудын хэв маяг бvр ч дор, манай гариг ертєнцийн хамаг муу муухайн цуглуулга гэлтэй. Єнєєдрийн хэв маяг юу вэ гэхээр хээл хахууль, архидалт, янхандалт, шударга бyс байдал, заль мэх, хар энерги, харьцааны бvдvvлэг соёл. Маргалдах хэрэггvй, эд бvгд бидний хэв маяг, араншинд бий. Дэлхийн соёлт гvрэн, vндэстэн аль диван галавт мартаж гээсэн зvйлсийг бидний араншингийн захаас нээлттэй харж болох. Ганц нэг хvнээс биш, нийт массаас харж болно. Монголчууд бид бурангуй цаг, тvvхийн амьд гэрч, археологийн биет vзмэр юм уу, хаашаа юм бэ гэж бодохоор. Єєрєєр хэлбэл єнєєдєр Монгол хvний суурь индикатор танигдахгvй болтлоо хувьссан байна. Энэ бол эмгэнэл. Ємнєх уламжлал, vнэт зvйлсээ гээж, тархи толгой буруу программчлагдахаар ингэдэг аж. Монгол хvн єнєєдєр суурь индикатораа танихгvй болтлоо хувьсчээ.

Vнэт зvйлсээ хэрхэн уландаа гишгэж, дархлаагаа алдсаныг одоо авч vзье. Жинхэнэ монгол хэл, vгсийн урын сан хаачсан бэ. Уг нь бvгд л байсан зvйл. Ойрадын эрдэмтэн огторгуйн далай, Равжамба Зая Бандид Намхайжамц (1599-1663)-ын тод Монголд буулгасан бурханы их хєлгєн судраас ишлэе. Хvн бvр уншуулдаг хийморийн санд жишээ нь "...тус амгалангийн цог доор єлзий хутаг орших болтугай. ...гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуа цэцэг дэлгэрэх болтугай. ...бие, эрхтэн, хийморь улам дээш шинэ саран мэт аривдмой... ум амгалан сайн болтугай.." гэж гардаг. Ямар уран Гоё хэллэг вэ. Ингэхэд Єлзийхутаг хэмээх vгийн утга, логикийг бидний хvрээлэлд хэдэн хvн мэддэг бол... Би л лав хэлж мэдэхгvй. Жинхэнэ монгол хэллэг, урын сангаа ингэж бид танихгvй болтол нь гээсэн байна. Єнєєдєр жинхэнэ урын сангаар шvлэг хэлхэж буй яруу найрагч хэд бол...Тэр цаг vеийн хvмvvст єнєєгийн шvлэг, найраг, урын сангууд сонсогдох болов уу. Хатуухан хэлчихэд, бараг л орчуулагч, зуучлагч маягийн хvнээр дамжуулж ойлгох байх. Дашрамд єгvvлэхэд Євєрмонголчуудыг бид шоглодог ч хэл ярианы унаган тєрхєє илvv хадгалж vлдсэнийг нь хvлээн зєвшєєрєх ёстой. Ер нь л монголчууд бид зєвхєн хэл бус бvх дэвшилтэт соёл, ёс заншил, уламжлалаа дэндvv их гээж, дархлаагаа алдчихсан. Харийн бодлого, vндэснии хагарал, коммунизмын балаг гээд олон учир шалтгааны холбоосууд энд бийг vгvйсгэх аргагvй ч хэтэрхйи хайнга хандсан алдаа бидэнд бийг хvлээн зєвшєєрєх учиртай.

Єнєєдєр бид євгєдийнхєє жирийн хэллэг, єдєр тутмын vнэн зам мєр, амьдралын логикуудыгойлгохоо байж. "Сvх далайтал vхэр амар" гэдэг vгийн утгыг гайхамшигтай тайлж, "Оллоо" вебд тавьсан тэр нэгэн зохиогчид баяр хvргэе. Нэг мангар vхрийг муулаад байна уу. Yгvй гэж... Гол логик нь тайван байж, сэтгэлээ ариусга, муу энерги бvv гарга гэсэн сургаал гэж. Тэр бас "Адгийн баян-эд хогшил эрхэм баян"-д єргємжлєгдсєн гэж тархи толгой ба сэтгэлгээ гажуудаж, систем дэх хєтлєгчvvдийн эрэмбэ буюу байршлын координат 180 градус солигдсоныг маш гярхай олж шvvмжилсэн байна билээ.

Сэтгэлгээний вакум, гажуудлыг бидний толгойд шингэсэн бvдvvн хvн буянтай гэх vгээр бас л янзтай ончтой тєлєєлvvлжээ.- Буян-тарган, туранхайтай холбоосгvй, нэг ч гэсэн сєрєг энерги, сэтгэл хєдлєл, vйлдлээ засаж янзалвал буян хураах нь тэр гэж. Тvvнээс биш шуналтаад, идээд буй хvн буянтай болохгvй. Бас буян арилна гэж туслахгvй цэрвэх нь хувиа хичээсэн єєдгvй зан гэхээс сайн vйл лав биш гэж. Монгол гэдэг ухагдахуун амиа л бод гэсэн аав, ээжийн сургаалиас давж цаана нь гишгэх ёстой гэж их ончтой хэлснийг олзуурхууштай юм.

Энэ бvхэн мухар сvсэг, хоосон бишрэлийн гай, vнэт зvйлс уланд гишгэгдсэний гэрч. Бурханаа мартсан жилvvдийн тєлєєсєнд бидний тархи толгойд вакум vvсч, сэтгэлгээ гажууджээ. "Амиа бод, буян арилна", "Бvдvvн хvн буянтай", "Адгийн баян-эд хогшил эрхэм баян" зэрэг буруу программ сууснаас бидний тархи, зам мєр, ёс суртахуун доройтож байна. Энэ философийг таягдах ёстой.
Бидний дотроос олон дарга, цагаан захтангууд "би сvртэй шvтлэггvй хvн" гэж омогшин сайрхдаг. Vнэндээ бол энэ нь бахархал буе, харин ч ичиж vхмээр зvйл юм байна билээ. Таван сахилаа мэддэггvй, наад захын итгэл vнэмшилгvй хvнийг ямар дарга гэх вэ дээ. Гэтэл сандал, ширээ лvv улангасч дайрахыг яана. Ичиж vхмээр юм. Соёлт хvмvvс атеизмыг хvлээн зєвшєєрдєггvй, атеист хvнийг эх оронч байтугай иргэн ч гэж vздэггvй гэнэ лээ. Тэргvvн хамба Д.Чойжамц, Атеист хvн сэтгэл цулгуй, язгуур боловсрол бага, цэгц онолд ишлэсэн итгэл vнэмшилгvй нэгэн байдаг.

Єндәр боловсролтой ч итгэл vнэмшилгvй, махан биеийг шvтсэн, хатуу сэтгэлтэй, муйхар явдалтай байдаг нь даанч харамсалтай, тооп/й харанхуй хэрэг" гэсэн удаатай. Тэгэхлээр, сvvлийн 80 жилд хvн бvр толгой дараалан сvсэг бишрэлээ хаяж, атеист болсон нь Монгол хvний индикатор унах гол шалтгаан болсон. Энэ бол эмгэнэл. Харамсалтай байна. Монгол хэзээ хєгжих вэ...

Т.Жааваа /Sc.D/

Өргөдөл яаж бичих вэ?

Хувь хүнээс асуудал шийдэх мэдэл бүхий албан газар, дарга сайд нарт хувийн хүсэлтээ бичин өргөж байгаа албан бичгийг өргөдөл гэнэ.

Өргөдлийн толгой:
Харилцахыг хүссэн албан газар, албан тушаалтны нэрийн ард”танаа” гээд дараах мөрийг голлуулан “өргөдөл гарагах учир нь” гэж бичнэ.

Өргөдлийн эхлэл:
Өөрийн тухай товч тодорхой танилцуулна.

Өргөдлийн гол хэсэг:
Уг хүсэлтийг шийдвэрлэхэд холбогдох гол зүйлийг дурдана.

Өргөдлийн төгсгөл хэсэг:
Юуг хэрхэн шийдүүлэхийг хүсэж байгаа тухайгаа бичнэ.Хаяг, овог,нэр,өргөдөл бичсэн он сар өдөр, утасны дугаар

Өргөдлийг бичигч заавал өөрийн гараар бичнэ

Monday, September 12, 2011

МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН VIII БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ: АМЬДРАЛ БА ДОМОГ ҮНЭН БА ХУДАЛ

Зохиогч: Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан
Редактор: Профессор З.Лонжид
Нэмэлт оруулсан хоёр дахь хэвлэл, УБ., 2011 он, монгол хэлээр, 722 хуудастай, 250 түүхэн гэрэл зурагтай

Энэ бол ХХ зууны эхээр сэргэн мандсан Монгол Улсын сүүлчийн бөгөөд цорын ганц эзэн хаан байсан Богд Жавзандамба хутагтын тухай түүхэн эх сурвалж, бодит баримтанд тулгуурлан бичсэн ХХ зууны эхэн үеийн монголчуудын үнэн түүх болой. Өчүүхэн судлаач миний бие энэ болон өмнөх өөрийн судалгааны бүтээлүүдээрээ ХХ зууны үзэл сурталжсан хуурмаг түүхэнд салхи оруулж, түүхийг шинэ хандлагаар тодорхойлоход өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээж буй болно.

Эл судалгааны бүтээлд Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагтын Монголын түүхэнд эзлэх байр суурь, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийг тодорхой харуулсан болно.
1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Эл түүхэн үйл явдлыг санаачлан, оройлон зохион байгуулсан, удирдагч нь болох Богд Жавзандамба хутагтын тухай социализмын он жилүүдэд феодал, сохор, өвчтэй гэх мэтээр дайрч гутаан, кино, ший, уран зохиолд ийм өнгө аясаар үзүүлж, бичиж доромжилж байлаа. Бүр түүнийг амьсгалаа хураан хураатал Монголын тусгаар тогтнолын дайсан байсан мэтээр бичихэд хүрч байлаа. Архивын эх сурвалж, баримтууд үүний эсрэг өгүүлж байна.

Монголчууд Богдын удирдлагаар дөнгөж тусгаар тогтнолоо олоод байсаны дараахан Хүрээнд сууж байсан Оросын консул В.Ф.Люба бичихдээ: “Монголыг эдүгээ эрх чөлөөтэй залгуулсан, энэ үйл хэргийг манлайлсан хүн нь яах аргагүй Хутагт мөн” гэж тэмдэглэсэн нь чухам үнэнийг илэрхийлсэн ажээ.
Эл номонд Богд хаан, эх дагина Дондогдулам болон Түшээт ван Чагдаржав, чин ван Хандорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн, Сайн ноён хан Намнансүрэн зэрэг энэ үеийн Монголын үндэсний эх оронч зүтгэлтнүүдийн тухай, Далай лам ба Богд гэгээнтэн, Манж амбан Сандоо ба Богд гэгээнтэн нарын харьцаа, Богдын хувийн болон улс төрийн амьдрал, түүний дэлхийг бишрүүлсэн үнэт эрдэнэсийн сан зэрэг онц сонирхолтой зүйлсийн талаар өгүүлсэн болно. Мөн Богд хаан хэрхэн нас барсан хийгээд түүнийг нас барсаны дараа өв хөрөнгө, асар их алт эрдэнэс нь хаашаа орсон талаар, Богдын хойт дүрийг тодруулах нэрийдлээр Далай лам руу очсон төлөөлөгчдийн дотор хэрхэн Улаан Орос, Коминтерны төлөөлөгч багтсан талаар ч тодорхой өгүүлсэн болно. Эцэст нь Богд хийгээд хутагт хувилгаадыг тодруулахыг улаан коммунистууд бүр мөсөн хориглосоныг тодорхой харуулсан болно.

Хэрэв та Монголтой ямар нэгэн шижимээр холбоотой бол Монголын түүхийн дайрч гутаасан, тойрч зугтаасан эл хуудсуудыг заавал уншаарай.
Эл номыг Интерном, УИД, Мир зэрэг номын дэлгүүрээс авч болно.
1911 оны үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан нэмэлт оруулж хэвлэсэн эл хоёр дахь хэвлэл нь хатуу болон зөөлөн хавтастай хэвлэгдсэн болно.

япон машин авбал үүнийг заавал шалгаарай

Аукционы хуудас
Япон автомашинтай цуг ирдэг аукционы хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, үнэлгээ зэргийг эндээс харах боломжтой.
Японы аукционууд дээр өдөр бүр хэдэн зуу, мянган автомашин зарагддаг тул авч байгаа дилер бүх машинаа нэг бүрчлэн үзэж амжихгүй нь ойлгомжтой. Иймээс тэд уг хуудсан дээрх мэдээлэлд үндэслэн сонголтоо хийдэг.

Энэ хуудсыг бүрдүүлдэг япон мэргэжилтнүүд үүнд маш хариуцлагатай, бодитоор хандахыг хичээдэг байна. Хэрэв үндэслэлгүйгээр үнэлгээг өсгөлөө гэхэд уг мэргэжилтэн ичгүүртэйгээр ажлаасаа халагдах, тухайн аукцион лицензээ хураалгах зэрэг эрсдэл хүлээж байдаг тул тэд ингэж давслахгүйгээр барахгүй харин ч бага зэрэг дарсан үнэлгээ тавих нь их.

Тэгвэл бид энэ хуудсан дээрх мэдээллийг (xарамсалтай нь энэ нь зөвхөн япон хэл дээр, дүрс үсгээр бичигддэг) тайлж уншаад сурчихвал наад зах нь худалдаж авах унаагаа баримжаагаар аз туршин сонгохгүй болно.

Ихэнх аукцион өөр өөрийн үнэлгээний системтэй байдаг учраас тодорхой хүндрэл бий. Гэхдээ үндсэндээ 5, 6 баллын систем ашигладаг.

Дараах хуудсыг жишээ болгож үзье.



Хуудсыг тайлбарлахад хялбар болгохын тулд хэд хэд хуваасан.



1 – багцын дугаар
2 – автомашины түүх: Хувь хүний эзэмшилд байсан, түрээсэнд байсан, эсвэл өөр байдлаар ашиглаж байсныг тодорхойлдог. Энэ тохиолдолд хувь хүн эзэмшиж байсныг заасан бичиглэл байна.

3 – хөдөлгүүрийн багтаамж; сантиметр куб-ээр
4 – кузовын төрөл
5 – аукционы үнэлгээ.

Үүнд:
• S, 6- Дээд оноо. Шинэ автомашин
• 5- 25 000 хүртэлх гүйлттэй автомашин
• 4.5- Маш сайн машин, Үл мэдэг сэв, зэвний толбо байж болох ч бага зэргийн косметик засвар хийхэд 5 үнэлгээ авах боломжтой
• 4- Сайн машин, Бага сага сэвтэй, засвар орсон, эд анги солигдсон байж болно
• 3.5- Бага зэргийн сэв, хонхор, зураастай, Зарим эд анги солих, салон цэвэрлэх шаардлагатай
• 3- Нэлээд сэв, хонхор, зураастай, кузов засуулах шаардлагатай, салон толботой, бохир, тамхины галд түлэгдсэн эсвэл эдгээр дефект байхгүй ч 110 мянгаас дээш явсан машинд энэ оноог тавьдаг
• 2- Дээрхтэй адил боловч илүү дефекттэй эсвэл их гүйлттэй
• 1- Техникийн хувьд муу машин-усанд авахуулсан, мөндөрт цохиулсан, ослын дараа засагдсан, тюнинг хийж эд ангиудыг стандарт бус болгосон
• 0, А- Осолд орсон ч сайн сэргээсэн, Үндсэн эд ангиудад гар хүрээгүй
• R- Осолд орж засагдсан машин

6 – Салоны үнэлгээ
Салоныг үнэлэхдээ латин үсэг ашигладаг.
А- өөгүй салон
В- бага зэргийн бохирдолтой
С- бага зэргийн бохирдол толботой, тамхины галд энд тэндээ түлэгдсэн
D- Бохирдол, толбо ихтэй, тамхинд их түлэгдсэн
7- Модель (манай тохиолдолд RVR байна), Кузовын төрөл буюу хаалганы тоо (манай жишээнд 4), Загвар (энэ жишээнд Спорт загвар гэж катаганагаар бичсэн байна) Эдгээрийг зүүнээс баруун тийш бичдэг
8- Үйлдвэрлэсэн оныг Японы он тооллоор бичнэ. Япон тооллын он дээр 88-ыг нэмэхэд манайтай таарна. Дээрхи жишээнд 8 гэж байгаа нь 1996 он гэсэн үг.



1 – сякэн гэж нэрлэгдэх ээлжит техникийн үзлэгийн хүчинтэй хугацаа дуусах он сар. Манай тохиолдолд 2005 оны 7 сард дуусахаар байна.(17 оны 7 сар)
2 – Гүйлт.км-ээр юм уу милиэр өгөгдөнө
3 – өнгө. Хэрэв дахиж будаганд орсон байвал сум заагаад шинэ өнгийг бичнэ.
4 – өнгөний код
5 – түлшний төрөл. Энд "бензин"гэсэн байна
6 – салоны өнгө
7 – ашиглалтын хугаа
8 – Дилерийн багана. Энд тэмдэглэл байвал уг автомашин дилерээр дамжиж зарагдсан гэсэн үг
9 – Жолооны байрлал. Эхний дүрс бичиг баруун талдаа, нөгөө нь зүүн талдаа жолоотойг илэрхийлж байна.



1 –Трансмиссийн төрөл. Энэ нь трансмиссийн төрлөөс гадна хөшүүрэг нь хаанаа байрласан болохыг заана. Энэ жишээнд шалан дээр байрласан хөшүүрэгтэй автомат трансмисс байна. Бусад кодыг энд оруулсангүй
2 - Кондиционер. AC- энгийн кондиционер, AAC – автомат кондиционер
3 – техник үйлчилгээний журнал байгаа эсэхийг энд заана. Энд бичиглэл хийгээгүй бол ийм журнал байхгүй гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд дээрх ГҮЙЛТ гэсэн нүдэнд анхаарлын тэмдэг тавьдаг
4 – Энэ хуудасны үйлчлэх хугацаа



1 – нэмэлт тоноглол
SR - люк
AW – хайлшин обуд
PS – гидро хүчлүүр
PW – цахилгаан шил өргөгч
TV – телевизор
LS – арьсан суудал
Зарим тэмдэглэгээг катаганагаар өгнө. Жишээ нь манай RVR хайлшин обудтай, жолооны хүчлүүртэй, аюулгүйн дэртэй, шил өргөгчтэй гэсэн байна.

2 – дээр оруулаагүй тоноглолуудыг бичнэ.



1 –суудлын тоо
2 – суудлын нийт тоо
3 – энэ хэсэгт үзлэг хийсэн эксперт уг автомашины талаархи өөрийн тайлбарыг бичнэ
4 – дээрхтэй ижил гэхдээ энд зөвхөн сөрөг талыг бичнэ
5 – кузовын дэлгэмэл схем дээр дефектийг заасан байдаг.
A, B - зураас
E буюу U - хонхор
S -зэв
Y - цоорхой
W, P – будаг ховхорсон
X – солих шаардлагатай эд анги
XX – солигдсон эд анги
Энэ үсэгнүүдийн ард тоо нэмж тавиад дефектийн зэрэглэлийг илүү тодорхой болгодог.
6. дугуйны техникийн байдал



1 – энэ хэсэгт тухайн автомашины худалдагдсан багцын бүлгийг оруулна. Японд автомашиныг бүлгээр худалддаг. Жишээ нь “нэг эзэмшигчтэй”, “устгах шаардлагатай”, “сэргээсэн” гэх мэт. Энд "рабито майка" – гэсэн байна. Японд хямд үнэтэй, хурдан борлогддог, техникийн хувьд сайнаараа машиныг ингэж нэрлэдэг.
2 – машины улсын бүртгэлийн дугаар
3 – кузовын дугаар