Saturday, August 25, 2007

Афоризм:

Амьдрал гэгч
Амьдрал гэгч зах зээл...
Андыг энд бүү эр
Амьдрал гэгч бэртэнгэ...
Анагаах эм бүү эр
Өөрөө ч бүү хувир, бусадруу хараад мишээ
Өнөр олноос харин инээмсэглэл бүү эр
Хүмүүсийн бүх ялгаа
Хамгийн сайн хүн ихэнхдээ өөрийн санаа бусдын сэтгэл хоёроор амьдардаг бол хамгийн базаахгүй хүн бусдын санаа өөрийн сэтгэл хоёроор амьдардаг. Үйл ажиллагааны энэхүү дөрвөн үндэс, учир сэдлийн янз бүрийн хослолд хүмүүсийн бүх ялгаа оршдог.
Зөвхөн өөрсдийн сэтгэл мэдрэмжээр амьдардаг хүн араатан л гэсэн үг. Аугуу ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахын төлөө эрмэлзэх нь хүний мөн чанар. Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи хэн бэ? гэдэг л гол юм.

Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав
Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.
Биант

Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр.
Эзоп
Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй.
Эзоп

Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил.
Жу си

Залуу насандаа биеэ зовоож сайтар суралцаад, өтөлсөн хойноо мэдлэгийнхээ үр шимийг амсч жаргах хэрэгтэй.
Сенека

Хэрэв амьдралд хайртай бол цагаа дэмий бүү
Урсан өнгөрч цаг хугацаа, өдөр хоногийг хүндэтгэ...
Хором бүхнийг хүндэтгэ яагаад гэвэл тэр чинь хэзээ ч давтагдашгүй...
Я. Корчак

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
В. Франклин
Цаг хугацаа бол авъяас чадварыг хөгжүүлэх уудам орон юм.
К. Маркс

Өөрийн болоод бусдын цагийг хайрладаггүй явдал бол соёлгүй, соёлын талаар ёстой нүдэн балай хэрэг...
Н. К. Крупская

Энэ өдрийн нэг цаг, ирэх өдрийн хоёр цагтай тэнцэнэ.
Т. Фуллер

Хамаг сайн сайхан бүхнийг тэжээн тэтгэгч халамжит эх бол цаг хугацаа мөн.
В. Шекспир
Аяа бас эрдмийг суралгүй
..Аяа бас эрдмийг суралгүй элдвийг сурагч банди нар ичиг ичиг
Д. Равжаа

Үсэг ном сургалгүй эгэл балай болговол
Үзэлгүй сохор мэт ганц хүчин зарна.
Үлэмжид эрдэм номд боловсорвол
Өөр бусад алинд ч тус буян түгээнэ.
Н. Ишданзанваанжил

Аливаа хүн сурах чиглэхийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно.
Д.Сүхбаатар

Оюуны боловсрол бол хүний бас нэгэн эрх чөлөө юм.
Х. Рисаль

Эрлийг сургаар
Эрдмийг зүтгэлээр

Эр хүн биеэ эдээр чимхээс эрдмээр чим
Эхнэр хүмүүн биеэ өнгөөр чимхээс оюунаар чим.
В. Инжинаш

Ямар хүн муухай вэ?
Үл мэдэгч муухай
Д. Равжаа

Нарны гэрэл хурц болоход
Үүлгүй бол нэн сайн.
Насны багад эрдэм сурахад
Залхуугүй бол даанч сайн.
Д. Равжаа

Мэдлэг, гагцхүү мэдлэг л хүнийг чөлөөтэй агуу их болгодог.
Д. И. Писарев
Хүн ...
Хүн бүр өөрийнхөө бодож байгаагаас хавьгүй илүү их зүйлийг бүтээж чадна. М.М.Пришвин
* * *
Чиний хэнээс төрсөн чинь бус хэнтэй нөхөрлөдөг чинь л чухал. Мэгэли дэ Сэрвантэс
* * *
Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэхээсээ илүү эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Р.Декарт

* * *
Ай бас эрдмийг суралгүй,элдвийг сурагч банди нар ичиг ичиг. Д.Равжаа
* * *
Эрдэм чадлыг хичнээн эс сурваас
Хэрэглэх цаг дор гэмшимой. Инжинаш
* * *
Нойр гэгч нэгийг тэжээх бөгөөтлөө
Унтаж хэтэрвэл өвчин болно
Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтөл
Жаргаж хэтэрвэл зовлон болно
* * *
Амьдрал дандаа богинохон санагддаг
Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог. О.Дашбалбар.
* * *
Хайр сэтгэл ямар ч хувь заяаг өөрчилдөг. Мэгэли дэ Сэрвантэс.
* * *
Эр зоригийн тухай аймхай хулчгарууд, ариун шударгын тухай өөдгүй зальтнууд бүгдээс илүү ярьдаг. А.Толстой

Эрдэний сан Субашидаас


Бодлого ухаан сайн болбол эс хэлэлцэвч
Бусдын дүр байдлаар санааг нь мэднэ за
Болсон алим тэргүүтэн жимсийг эс идэвч



Чи хэн бэ


Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг нь хамгийн ЧУХАЛ
* * *
Хүн болгон алдаа хийдэг бол АГУУ хүмүүс л алдаагаа хүлээдэг

* * *

Хорвоо дээр гурван төрлийн өөдгүй хүмүүс байдаг
Өөдгүй чанараа аугаа их буянтай үйл гэж итгэж үнэмшдэг ГЭНЭН өөдгүйчүүд
Өөдгүй явдалдаа ичиж түүнийг хурдан дуусгавар болгохыг эрмэлзэдэг өөдгүйчүүд
Эцэст нь ЕРДӨӨ өөдгүй буюу ЯСНЫ өөдгүй хүмүүс
* * *
Хамгийн зартай хорт этгээд өөрийнхөө хийсэн гэмт хэргийг зайлшгүй шаардлагаар хийсэн гэж ярьж өөрийгөө өршөөхийг хичээдэг
* * *
Муу юмыг их ч бай, бага ч бай хийх ХЭРЭГГҮЙ
* * *
Хамгийн сайн хүн ихэндээ өөрийн санаа бусдын сэтгэл хоёроор амьдардаг бол хамгийн Базаахгүй хүн өөрийн сэтгэл бусдын санаа хоёроор амидардаг
Зөвхөн өөийн сэтгэл мэдрэмжээр амьдардаг хүн араатан л гэсэн үг
Аугаа ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахыг эрмэлзэх хүний мөн чанар
* * *
Өдрийг ойрд нь амьдарлыг төгсгөлд нь дүгнэж бай
Бурханаасаа айхын оронд өөрөөсөө АЙХ хэрэгтэй
Болгоомжилсон хэрсүү хүн амттайг нь мэдэх мэт.
* * *

Аугаа хүчин бага боловч ухаан билиг сайн болбол
Асар хүчит дайсанд ч үл дийлэгдьеү
Араатны хаан их хүчит цагаан арсланг
Аргат өчүүхэн туулай хуурч алсан үлгэр мэт.
* * *
Өөртөө магад ирэх үйл явдлыг
Үйлдээгүй цагаасаа бодож мэдвэл мэргэн буй за
Үйлдэн дууссан хойно дэмий бодох нь
Үзтэл тэнэг хүний зан гэж мэдтүгэй.
* * *
Үнэн дээд номчин эд малаар үгүйрэвч
Үлэмжид номын үйлсэд харин хичээх болно за
Үлгэрлэвэл ноцсон галыг уруу хандуулавч
Үзүүр нь улам бүр бадран ноцох мэт.

Хүн байхын утга учир

Хүний амьдралын утга учир, мөн чанар юу вэ? Төгс амьдрал гэдгийг урт удаан амьдарснаар, байнгын амжилт бүтээлээр, эсвэл амьдралын зорилго итгэл үнэмшилдээ тууштай хандсанаар хэмжих үү. Энэ асуултад ямар ч байдлаар хариулсан амьдралын зорилго, итгэл үнэмшилдээ үнэнч байна гэдэг амжилт бүтээлээр хачирлаагүй байсан ч хүний эрхэм дээд чанар болой.

Ойрадын Галдан Бошгот Зуун модны орчимд болсон шийдвэрлэх тулалдаанд манжийн их цэрэгт ялагдан улмаар дахин сэхээ авч чадалгүй доройтохдоо манжийн Энх-Амгалан хааны талдаа урвуулан татах гэсэн элдэв явуулгыг няцаан оронд нь тэнгэрт халихыг эрхэмд үзсэн байдаг. Ингэснээр тэрээр баруун ба халх монголыг шууд захирч, дундад ази болон төвдийг эрхшээл нөлөөндөө барьж асан их хааны нэр сүрийг манжийн хааны албат хэмээх өчүүхэн алдраар солилгүй өөрийн амьдралын зорилго, итгэл үнэмшилд тууштай хандан, алдаа онооныхоо хариуцлагыг бүрэн хүлээсэн юм. Түүний үйл ажиллагааг хожим түүхчид сайн муу элдвээр дурьдсан ч төв азийг эрхшээсэн хүчирхэг хаан, тууштай эх оронч байсан гэдэгтэй нь хэн ч маргадагүйн дээр зөвхөн энэ алдар нэрээрээ түүхэнд онцгой байр эзэлдэг билээ.

Перс дэх монголын Ил хаадын улсыг үндэслэгч Хүлэгү хааны гарамгай жанжин найман овгийн Хэтбуха Сирийн нутагт болсон Ай Жанутын тулалдаанд өөрсдөөс нь хэд дахин давуу хүчтэй Мисирийн цэрэгтэй аймшиггүй тулалдан хүчинд автсан ч маблюкүүдийн хаан Хутлуг бекийн өмнө бардам зангаа огтхон ч гээлгүй "Хүлэгү хааны үй түмэн цэрэг удахгүй миний хойноос ирж өшөөг минь авах болно. Монголчууд хаана ч, хэзээ ч ялагдаж байгаагүй. Та нар тэнгэрийн гэсгээл хүртэнэ" хэмээн өчиж цаазлуулснаараа монголын байлдан дагуулагчдын омог бардам зан, сүр хүчийг хиртээгээгүй болой.

Хүүхэд залуусын шимтэн уншдаг Шерлок Холмс цувралын "Бөгтөртэй хүн" зохиолын баатар өөрийн өрсөлдөгчийн явуулгаар дайсандаа олзлогдон тамлуулж, үүрдийн эрэмдэг нуруутай болсон ч "найз нөхөд болон сэтгэлтэй байсан бүсгүй минь намайг урьдын хэвээр алиа хошин зантай, цэгц шулуун нуруутай, зоригтой дайчин эр явсаар амь үрэгдсэн гэж бодог" хэмээн сайн сайхан явсан үеэ хайрлахын эрхэнд бусдаас нуугдан, өшөө хорслоор жигүүрлэсэн үхлийг сонгосон тухай өгүүлдэг.

Цагаа олж үхсэнийхээ ачаар итгэл үнэмшлээ гээгээгүйгээр үл барам аймшигт бэрх, золгүй явдлуудаас ангижирсан олон нэртэй цуутай хүмүүсийн жишээ бий. Ромын эзэнт гүрний суут цэргийн жанжин Помпей нь Юлий Цезарьтай хийсэн тэмцэлдээ дийлдээд ахиад тав зургаан cap л илүү насалсан бол их байлдан дагуулагч хэд хэдэн армийн захирагч тэрбээр Египетийн хааны зарц нарт доромжлуулсан, орох оронгүй гуйлгачин болох байлаа. Үүний зэрэгцээ амь аргацаахын эрхэнд итгэл үнэмшлээ гээж, нэр төрөө сэвтээсэн гашуун жишээ цөөнгүй дурьдаж болно.

Загалмайтнуудыг удаа дараалан бут цохиж Балканы хойг болон Византийг байлдан дагуулагч гэдгээрээ алдаршсан түрэгийг Баязит султан Анкарын ойролцоо "доголон" Төмөр эмиртэй хийсэн их тулалдаанд 20 түмэн цэрэгтэйгээ оролцон бут цохигдохдоо сайн нэрээ хадгалж нэр хүндтэйгээр үхэхээс олзлогдохыг илүүд үзжээ. Үүнийхээ төлөө тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг олзонд гутамшигтайгаар өнгөрөөсөн бөгөөд "доголон" Төмер хаан аян дайн хийх бүрдээ түүнийг торлосон жуузанд байнга авч яван өөрийн нэр сүрийг гайхуулдаг байжээ.

Багдадын халиф Мустасим хүч чадал нь ид тэгширч байсан Хүлэгү хаанд хандан "Ажил амьдралынхаа гарааг дөнгөж эхэлж байгаа залуу минь Ертөнцийг дагуулах том санаагаа орхин буцдаа" хэмээн бардамнасан захиа өгсөн авч хүчин мөхөсдөхийн цагтаа амьд үлдэж байвал хамаагүй гэсэн өчүүхэн дорд бодлын улмаас улс орноо эзлэгдэн сүйрэхийг үзэн, хаан хүнд таарамгүй аль муу доромжлол гутамшгийг амсан, эцэст нь цаазлуулжээ.

Иракийн дарангуйлагч асан Саддам Хусейн мөн дээрх шалтгаанаар америкчуудын гарт орсноороо хүмүүсийн сэтгэлд хоногшсон гял цал, өөртөө итгэлтэй, бардам ихэмсэг дүр байдлаа оргүй гээж, өтөлж туйлдсан нэгний төрхийг үзүүлснээр лалын ертөнцийн гарамгай лидер, амьд домог, амерканизм сионизмын эсрэг тууштай тэмцэгч гэсэн өндөр нэр хүндээ сэвтээсэн нь дамжиггүй. Хүмүүсийн хүсэн тэмүүлдэг урт удаан амьдрал нь бүр мөнхийн үргэлжлэх байсан ч хүсэл зориг, баяр таашаалгүй бол хүнд ямар тэсвэрлэшгүй дарамт зовлон болох билээ.

Иймээс бүх юмны голыг олох чанарыг бий болгохын тулд, хүмүүсийг амьдралаас бүү гутаж залхаасай, үүний зэрэгцээ үхлээс бүү зугтаасай гэдэг үүднээс амьдралыг хагас амттай хагас гашуун хийсэн байж таарна. Гэхдээ онцгой арга замаар итгэл үнэмшил, алдар хүндээ авч гарсан жишээ ч цөөнгүй дурьдаж болно. Чингис хааны залгамжлагчдын үед Алтан улсын дорнод боомтыг хамгаалж байсан хятад жанжин монголчуудын хүчинд автаж хот эзлэгдэх нь тодорхой болсон үедээ өрнө дорнодод хийсэн олон гайхамшигт аян дайнаараа нэр алдрын туйлд хүрсэн Сүвэдэй баатарт л зөвхөн бууж өгнө гэсэн болзол тавьжээ. Хүн хүчний хохирол бага амсахын тулд монголчууд түүний хүсэлтийг хүлээн авч нэрт жанжин өөрийн биеэр морилж хүндтэйгээр буулгаж авсан байдаг. Үүнтэй адил дундад зууны өрнөдийн рыцариуд эрүүл тулалдаанд ялагдахдаа өндөр сурвалж язгууртай, эсвэл гарамгай баатар хүнд бууж өгөхийг өөрийн нэр хүндийг аварч буй хэрэг хэмээн үздэг байсан бол японы самурай нар нэр хүндээ сэвтээснээс үхэхийг илүүд үзэж энэ нь бүр тодорхой дэг жаягтай урлаг болон төлөвшжээ.

Аливаа хүний нэр хүнд, итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандана гэдэг бол баргийн хүнд заяахгүй ур дүй шаардсан нарийн ухаан ажээ. Үүнийг гарамгай эзэмшсэн хүн бусдаар тойрон хүрээлүүлэх нигууртай ажээ.

Хэрэйдийн Хадаг баатар Тэмүжиний гэнэтийн довтолгоонд өртөн хүнд байдалд орсон ч Туулын хар шугуйгаас өөрийн эзэн Ван хан Тоорил, Сэнгүм нарыг буруулан зугтах хүртэл тэсэн байлдаж, улмаар ноогдсон үүргээ хангалттай гүйцэтгэсэн хэмээн бууж өгснөөр шударга үнэнч албатыг өндөр үнэлдэг Тэмүжиний энэрлийг хүртэж, цаашдаа ч итгэлийг нь алдаагүй байна. Ер нь агуу их хүмүүсийн намтар түүхэнд Чингис хаан шиг хүний итгэл үнэмшилд хүндэтгэлтэйгээр ханддаг хүн ховор байсан нь түүний агуу их хүчин чадлын нэг ундарга байж болох талтай. Энэ талаар түүхэн баримттай олон жишээ бий.

Тухайлбал, Чингис хааныг тулааны талбарт үхлүүт шархдуулсан Зургаадай гэдэг цэргийг эр зориг гаргасны төлөө өршөөж өөртөө зүтгүүлсэн нь хожим түүний нэрийг ертөнцөд дуурсгасан суут жанждын нэг Зэв болон төлөвшсөн билээ. Мөн тэрбээр өөрийн багийн ард, мөнхийн өрсөлдөгч асан Жамухыг итгэл үнэмшлийнх нь төлөө угтаа буруутгаагүй билээ. Хүний амьдралын зорилго, итгэл үнэмшлийг сайн муу, зөв буруу гэж ангилах нь хэцүү гэхээсээ илүү шударга бус талтай. Учир нь үнэн ба шударга ёсыг хүний нийгмийн түүхэнд хүчээр түрий барьж эсвэл олонхоор давамгайлж тогтоож ирсэн нь олонтоо байх тул тодорхой ард түмэн болон хувь хүний төвшинд түүнийг өөр өөрөөр үнэлэх нь жирийн хэрэг юм.

"Хэрвээ чи зорилгогүй бол хэн ч биш. Тэр зорилго чинь олигтой биш бол агуу ихийг бүтээхгүй" гэж афоризм байдагчлан агуу их хүмүүс гүрэн улсыг цогцлоох, хүмүүсийг соён гэгээрүүлэх, хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, нийгмийн дэг журмыг боловсруулахыг эрмэлздэг бол эгэл жирийн хүмүүс өөрийн болон ойр дотно хүмүүс, үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө тэмцэхийг зорилгоо болгох жишээтэй. Гэвч эцсийн дүндээ энэ бүхэн ялгаагүй хүний амьдралын утга учир, хөдөлгөгч хүч болж хувирдаг. Харин хүний хүсэл зориг дууссан буюу мөхсөн газар амьдрал төгсдөг бол "муу амьд явахаар сайн үх" гэсэн нь хүний итгэл үнэмшил амьдралаас ч үнэтэйг илэрхийлсэн санаа болой. Үүнийг "Хэрвээ чамд төлөөнөө нь үхэж чадах ямар нэгэн зүйл байгаа бол чи амьдралаа жирийн амьдралаас хэд дахин амттай, утга учиртай болгож байгаа хэрэг" хэмээн хөрвүүлж болох юм.

МОНГОЛ ЭРИЙН УХААН

* Домог

Л.Ширчин

НЭГ.

Єндөр чацархаг биетэй, өвгөн Сандаг тос даасан їрчлээт нїїрнийхээ хөлсийг нударганыхаа араар шудраад хажуу дахь том хар чулууг эвэршиж мойнийсон хурууныхаа ширїїн өндгөөр дарж, тулан сэвхийн бослоо. Эр ямааны илгэн богцонд цїндийтэл юм чихэж баруун мөрөн дээгїїрээ тохжээ. Харваас өвгөнд богцтой юм хумхан, хуучирч муудсан илгэн сармай дээл, хөлс нэвтэрч халтартсан юїдэн малгай, тэмээний тавгийг нимгэн зїсч уланд нь наасан хуучин булигааран монгол гутал, сїїж манан хөөрөг, буйлаасны буурцгаар хийсэн шар эрхи, олон жилийн өмнөөс хїзїїнд нь зїїлттэй ижил дасал болсон, хөдсөн гэртэй сахиуснаас өөр өмч хөрөнгө, эд хогшил гэх юм алга.

Євгөн хад асга нь арсайж, барсайсан говийн уулсын цухалдуу сайрыг уруудан, бїдэгхэн улбаа замаар том том алхсаар Зїїн Богд уулын Цагаан бургастайн аманд гарч ирлээ. Єргөн их говь, тал өмнө нь дэлгэгдэх шиг цэлийн зэрэглээтээд, тїїнээс цааш Хан хөгшний нуруу сїїмийн цайвалзах нь намрын анхны цас аль хэдийн унасан ажгуу. Євгөн төрсөн нутгийнхаа барааг санаа алдан, саравчлан харахад усхал зөөлөн нїднээс нь нулимс аяндаа цийлэгнэн урсахад, гарынхаа алганы уушгаар зөөлөн дарж шингээгээд ганцаар авч мушилзан инээх аядан, амандаа шивнэн бувтнах нь хар багаасаа сурсан зангаараа эх болсон зургаан зїйлийн хамаг амьтны тусын тулд гэж төвдөөр шивнэн шивнэн давтаж, гартаа атгасан эрхинийхээ товрууг имрэн имрэн, хэд алхан өнчин ургасан навтгар тооройн сїїдэрт ирж амран суулаа.

Уулын бяцхан горхи хоржигнон урсах нь зїїхэн талд сонсогдоно. Євгөн өврөө уудлан модон тагшаа гаргаж їлээснээ босч, горхины хажууд сөхөрч суугаад усанд хуруугаа дїрж, духандаа тїрхээд богцоо уудлан хонины утсан илгээр хийсэн ташмагаа гарган тагшаараа уснаас хутган тїїнийг дїїргэн, эргїїлж богцондоо хийх гэснээ болин, устай ташмагаа эргїїлж тойруулж харлаа:

- Ай хөөрхий, Лхас хотоос їїнийг л авч гараа шив дээ гэж шивнээд богцон дахь өмбїї цөмбїї зїйлээ бодон бослоо.

- Аа тийм, олон сар хоногоор мөрнөөсөө салгаагїй богцны ар нуруу уруу унжих гуянд усан їзэм, Төвдийн зэрлэг сонгино, їзэм, хїрэн зандан, цагаан зандан, хар улаан чавганы їрнїїдийг жаахан уутанд хийж дїїргэсэн нь нїдний нь өмнїїр жирэлзэн өнгөрөв. Нөгөө гуянд нь цай, давс, бяцхан хїрэл тогоо халивтайгаа, нїдсэн жаахан борц, їхрийн хатаасан цус, хөлдїї сїїг урь идїїлж бэлтгэсэн нунтаг хуурай сїї, ургамал амьтны гаралтай бїтээгдэхїїнээр эм бэлтгэх жорын ном мөн Хаш хайрцаг, Урлахуйн ухааны чуулган, Есөн хїслийг хангагч толь, Говийн зарим чулуун эм, Эрдэс шороон эмийн судар хэмээх номууд бас бий. Сандаг өвгөн арвандолоотойдоо аянчин жинчдийг дагаж, өмнө зїгийг чиглэн нутгаасаа намар өдийд гарснаа хааяа нэхэн санана. Тэр цагаас хойш дөчин жил өнгөрчээ.

Єдөр шөнө ээлжлэн їхэх, төрөх хосолсон хорвоогийн жам ёсоор унтаж, босч, уйлж, инээж амьдарсаар өдийг хїрэхдээ төрсөн нутгийнхаа барааг харнаа гэж бодоогїй явсан өвгөн гавжтан нїдээ арчаад хангайнхаа нурууг дахин харахад эцэг, эхийн дїр тодрон, баяр учралын нулимс хацрыг нь даган урсана. Энэ сацуу гавжтан богцоо мөрнөөсөө мултлан уудалж, алд цагаан хадгийг гарган, хоёр гардан дэлгээд Хан хөгшний нуруу, Хайрхан дулаан уулаа харж сөхрөөд,

... Хан хөгшин аав минь

Хайрхан дулаан ээж минь

Ачит та хоёр минь

Амар амгалан байна уу?

Яван явсаар, алхан алхсаар

Хайртай та хоёртоо

Харийн орноос би чинь

Хїрээд ирлээ хїї чинь гэж хэлээд гурвантаа залбиран, гурвантаа мөргөлөө.

Євгөнд ингэх л дутуу байсан бололтой дотор нь онгойж, сэтгэл нь тэнийн дөчин жил биеэ барьж, айж явсан нь оргїй арилан санаа амарлаа. Сандаг гуай бяцхан гуван чулуугаар тулга засмагц, тогоондоо ус тавиад аргал хомоол хормойлж авчран, бадарсан улаан галаа асаан цайгаа чанаж суулаа. Тогооны халиван дахь зїїний сївэгчин чинээ нїхээр уур цоргилон олгойдоход угалзын хуухнагаар хийсэн илгэн уутнаас шар тосонд багсарч, їрэл їрлээр бэлтгэсэн цайнаас хонины хорголон чинээг авч, мөн нөгөө нэг уутнаас ёотон шиг дөрвөлжин цагаан шаргал шахмалын хамт тогоонд даргилах ус руу хиймэгц шар тос ханхалсан сїїтэй цай хамар сэтлэм їнэртэв. Ийнхїї алс хол харийн газраас нутаг усаа зорихдоо бэлтгэсэн цай, хуурай сїїний їрэлнээс тав таван ширхэг їлдснийг бодоход Онгийн хїрээ хїртэл төдийчинээ цай чанаж уух нь тодорхой. Євгөн бяцхан гуулин халбагаар цайнаасаа дээжлэн хутгаад Ноён хутагт Данзанравжаагийн нутаг орноо магтсан нэгэн шад шїлгээс ягнан уншиж, газар дэлхийдээ өргөснөө модон тагшиндаа цайнаас дїїргэн, завилан суухад төрж өссөн гэртээ эхийнхээ өвөр дээр эрхлэнхэн, эцгийнхээ хажууд наалданхан суугаа ч юм шиг сэтгэл нэг л өег, тэнэгэр ажээ. Тэрээр хоёр зээрдээрээ туулсан холын аяныхаа алжаалыг тайлан, тїмнийг бодон цэлмэг хөх тэнгэрээ ширтэн хэсэгхэн хажуулснаа босч аянаа їргэлжлїїллээ. Бїрдний говийг туулаад Аргуйн голыг хїрэхэд хоёр өдөржингийн газар даа. Би чинь арвангуравтайдаа аавыг дагаж, Балдан засгийн цоохор Дамчаа гэдэг айлаас авлагаа нэхэж очоод буцахдаа арван тэмээ тэднийхээс тууж, энэ говийг туулж билээ. Газар нутгаа гэж яг л хэвээрээ таньдаг хїний нїїр адил байна даа хөөрхий гэж нутгаа бишрэн, эрхи ороосон дөрвөн хуруугаа тэнийлгэн залбирна.

Төвд, Жагарын орноор тэнэж, юм їзэж нїд тайлж, бас ном сударт боловсрон, олон хэлийн хїнтэй нїїр учирч явахдаа зовох зїдрэх нь их байсан ч жаргах цаг їе їе тохиолддог байсныг Сандаг гуай юунд їгїйсгэх вэ. Тэгэхдээ л сэтгэлд нь ямар нэгэн юм їгїйлэгдэж, зайгаа эзэлсээр өдий хїрсэн нь эх орон, төрсөн нутаг байлаа. Аав, ээж хоёр минь ч аль хэдийн таалал болсон байх даа. Дїї минь амьд байгаа болов уу? Надаас хоёрхон дїї шїї дээ. Аав намайг төрийн хар хїн болгоно гэдэгсэн. Харин дїїг лам хувраг болгохоор есөн настайгаас нь хїрээн дээр авга ах Дамдиндорж гуайд шавь оруулж билээ гэж бодон өвгөн алсыг харан алхахад хэсэг бусаг харгана, буйлаас холилдон ургасан чулуурхаг сайрыг гатлан есөн тахь їргэн тоос татуулан давхихыг їзэж, сэтгэл баясан сїсэглэнэ. Уулын толгодын сїїдэр эрвийн сэрвийн уртсаад намрын шар наран Зїїн богд уулын баруун мөрөөр шижир туяагаа цацруулсаар мэлтрэн мэлтрэн далд орохуйд тэг дугуй том улаан сар урдах толгойн оройгоор манхайн шагайж, шингэх нарны алтан туяаг өөртөө тольдонхон шингээх адил мандлаа.

Єнөөдөр намрын адаг сарын шинийн арван таван, сугар гариг. Би чинь Лхасдашлхїмбээс хаврын тэргїїн сарын шинийн гурванд гарсан юмдаг. Хөх хот хїртэл илжгээр, тїїнээс нааш явганаар бадарчин маягтай явж ирлээ. Ай хөөрхий хїний амьдарлаа гэж бодоод, шөнийн сэрїїнд саран саруул тул газар жаахан дөхөхөөр хайрга чулуун хөрсөн дээр шижигнїїлэн алхана. Євгөн сїїдэртэйгээ ханьсан, сарны гэрэлд чиг барьж алхсаар зургаан мичид гудайх їеэр Говийн бїрдэнд ирлээ. Бїрдний ус сарны туяанд хайлсан тугалга шиг мэлтрэн, усны їнэр сэнгэнэн сэрїї татуулна. Айлуудын намаржаа эзгїйрч дэрсэн толгой шөнийн зөөлөн салхинд бөхөлзөнө.

ХОЁР.

Аргуй, Хужирт, Муруй гэгдэх нутгийн гурван голыг өгссөөр Хан хөгшний нурууны баруун суган дахь Бичигт хадны ёроолд тїр саатан, цайгаа уугаад хоолоо хийж суугаа хїн бол өвгөн Сандаг болно.

Маргааш їїрийн гэгээнээр хөдөлж, зам дагуу айлаас дїїгээ сураглая, ямархуу янзын айл амьдарч явдаг болдоо. Монгол нутаг руугаа хөл тавьснаар ганц ч айлын їїд сөхсөнгїй гэж бодон шөнийн тэнгэрт анивчин гялалзах оддыг ажиглан багадаа хөгнөөтэй хурган дунд унтчихдаг байснаа дурсан санаж хэвтснээ нам нойрсчээ.

Адууч богширго исгэчин, эвэрт бялзуухай шулганалдан, Бичигт хадныхаа їїрэнд хоносон хоёр турлиах хадны ёроолд тайван нойрсох зочиндоо чимээ өгөх мэт хэд хэд дуугарснаа нисцгээн, хэн нэгэн айл зусландаа шаваастай нь орхисон їхрийн аргалан дээр очиж буулаа. Сандаг гуай зїїд нойрноосоо сэрээд хувцаслан, богцтой юмаа мөрөндөө тохон, уулын овоот хөтлийг чиглэн зїтгэв.

Сарлагийн сэрвээ шиг дїнхийх Сайхан дэнжийн нурууны дээгїїр алтан наран шижиртэн тусахад аяншиж харшсан тас хар царайтай өвгөн Муруйн даваан дээр гарч, Мааньт, Тарималын голын хөндий дэх айлуудыг харан тїр зогссоноо Уянгын өвөрт гэж л сурагладаг байх даа гэж өөрийн эрхгїй амандаа шивнэн, тэртээ харагдах хоёр бор гэрийг чиглэн шууд алхав. Энэ хэнийхний їр сад бол. Вандангийн Доржийнх хаана байна вэ? гэж л суръя гэж бодон явна.

Хоёр гэрийн гадуур шаваастай аргал бараантан хэдэн сарлаг, хонь голдуу цөөн бог хэвтэх агаад баруун судагт шөнөжингөө идэж цадсан аргамжаатай хоёр морь їїрэглэн зогсоно. Сандаг өвгөнийг тэр нэгэн хот айлд дөхөж явтал зїїн урд талын жижиг бор гэрээс хуучин улаан чисчїї дээл нөмөрсөн, бөгтийж бөөцийсөн нэгэн чавганц гарч ирэн, хэдэн аргал хормойлсоор эргэн ороход төдөлгїй гэрийн тооноор аргалын утаа олгойдоно. Євгөн гэрт ойртоод хий ханиалган, хоолой засч чимээ өгөхөд сїїлнийхээ ноос руу хоншоороо шигтгэн, цагираглан гэрийн хаяанд хэвтсэн хөгшин халтар нохой нїдээ залхуутайгаар нээж, анивчин харснаа хэвтээ хэвээрээ бїдэгхэн дуугаар хөв, хөв хуцахчаа аядахад мөнөөх эмээ эсгий ширмэл їїдийг арай ядан сөхөн гарч өвгөнийг хараад:

- Энэ хар өглөөгїїр ямар амьтан явдаг билээ дээ байз гэж їглэн майжигнасаар хөгшин халтрын өмнө очоод:

- За чи тэг, хїнд давхи чи гэж зандран хорьсноор өвгөн богцтой юмаа мөрнөөсөө мултлан гэр дээр тавиад:

- Сайн байна уу? гэж эмгэнтэй мэндлэн гэрт орлоо. Єглөөний цай буцалж байхад ирдэг азтай буянтай хїн юм. Бас дїїрэн юмтай богцоо муу гэр дээр минь тавиад гэж эмгэн ихэд бэлэгшээн гэртээ оров.

- Сайхан намаржиж байна уу?

- Таны лагшин тань сайн уу? Сїрэг мэнд байна уу? гэж мэндлээд өвгөнийг хөөргөө гаргаж тамхилахад эмгэн хариу мэдэх завсар ирсэн хїний царай өөд ажиглан манай эндхийн хїн биш шиг байна даа гэж бодсоноо нэг л їзсэн хїн шиг хэн билээ гэж гайхлаа.

Сарлагийн сїїгээр өтгөн сїлж, шар тос орхисон цайнаас аягалж барихдаа ч эмгэн дахин ажсанаа нэр өгч арай л чадсангїй.

- Хаанаас хаа хїрч яваа билээ. Хошуу нутаг хаана вэ? гэж асуув.

- Би уул нь Сайн ноён хан аймгийн Хан хөгшин уулын хошууны хїн гэж хариулаад өвгөн цайнаас чимээгїй оочлох завсар эмгэний баруун хацар дээрх мэнгийг олж хараад:

- За хө хэнсэн билээ. Аа тийм Санж гуайн Янжин ахайтан мөн шив дээ гэж бодон дотор хїнтэйгээ ярьж аягатай цайгаа оочлох зуур:

- Та Янжин ахайтан мөн її? гэж шууд асуутал, эмгэн хэсэгхэн бодол болсноо танив бололтой.

- Тиймээ тийм, мөн. Чи чинь Вандангийн том баньд уу даа. Сандаг мөн її? Бурхан болдгийн дуутай адилхан юм аа тэр гэв. Сандаг өвгөн ухасхийн босч, Янжин ахайтантай золгоод суун хөөргөө гарган, тамхиа татаж суухдаа аав минь өөд болжээ дээ. Ээж маань яасан бол ааваас нэг эгч гэдэг байсан. Одоо наяннайм хїрч байх ёстой. Дїї маань ч зуурдын юм тохиолдоогїй бол байгаа л байх . . . бодлыг таслан, Янжин эмээ тогоо, жалавчаа хөллөх зуураа:

- Иш хөөрхий буянаа дэлгэр. Тэгээд хэзээ ирэв дээ. Аль газраар юу хийж яваад энэ билээ. Овоо л доо хїрээд ирдэг чинь. Дїїгийнх чинь манайтай айл байгаа. Энэ гэр. Манай хїргэн болсон шїї дээ. Манай илээд бїсгїйг чи танина даа айл саахалт өссөн улс. Зарим хїїхдїїд нь айл орон болж тусдаа гарцгаасан. . . Яагаав Дуламхорлоотой сууж долоон хїї, хоёр охинтой гэж яриад тїр азнаснаа цааш яриагаа їргэлжлїїлэн:

- Хїргэнийг маань эсэргїї нарт унаа залгуулсан гээд хоёр жилийн өмнө дотоодыг хамгаалахынхан барьж аваад явчихсан. Заяын хїрээнээс оргож зугтсан нэг ламд л муу хөгшин хээр морио өгч явуулсан юм гэнэлээ. Ээж чинь чамайг явдгийн хойтон жил өөд болсон. Харин муу аав чинь бурхан болоод ес хонож байна. Надаас долоохон ах хїн дээ, морьтой юм шїї дээ гэж яриад алтан хїрээтэй гуутай Намсрай бурханы өмнө бадмаалан байгаа мөнгөн цөгцтэй зул руугаа харлаа.

Ил галын дэргэд утааны їнэр ханхлах нь эсгий гэрт төрж өссөн Сандаг өвгөнд нэн тааламжтай, шимийн архины ариухан їнэр ханхлан арцны хожуулаар хийсэн цоргоор жирэлзэн урсахад Янжин эмээ луун хээтэй мөнгөн аяганд тосч амсаад Сандаг гуайд хоёр гардан барьлаа.

- Хїї минь холоос яваа хїн ядраа байлгїй. Эмээ нь гудас дэвсээд өгье. Амар амар гэж хэлнэ.

ГУРАВ.

Шивээ овооны урд Тарималын голын хөвөөнд хоёр жижигхэн дїнзэн байшин барьж сумын захиргаа, ардын сургуулийг оруулжээ. Онгийн хїрээний сїм дуганууд оргїй устгагдаж, овоолоостой шороо харагдахад энэ сургууль, захиргааг тэр сайхан бэлэн байранд оруулахгїй яасан юм бол доо гэж Сандаг гуай Шивээ овоон дээр гарч орчныг ажиглахдаа бодлоо.

Баюуны хонхороос хөх тоосго їїрч Цогчин дуганыг барихад бидний їеийн зуун хїїхэд завсар чөлөөгїй өдөр шөнийн хоёрт зөөж билээ.

Баюуны цоохор данжаад гуай ер нь яасан сїрхий хїн байгаа вэ? Хөх тоосго. . . Одоо ч энэ тэнд хэвээрээ хэвтэж байх юм. Тэр олон бурхан шїтээн, бїрээ бишгїїр, цамын өмсгөлїїд, ном судруудыг хэн авч явсан бол доо. Дуган сїмийн байшин барилгыг ингэж нурааж эвдэж, сїйтгэснийг бодоход хайран юмсыг бас алга хийж шатааж устгасан, їрэн таран хийснээс гарцаагїй. Шїрийн хонхор гэж энэ хїрээний бїх шїр, сувд, оюу, номинг цуглуулж шатаасан газар байгааг бодоход . . . Хайран юм. Хайран юм. Бидний зиндааныхнаас Дамдин, Пїрэв, Ядам, Лодойсамбуу нар л байх шив дээ. Ихэнх нөхдийг маань барьж аваад явсан л гэнэм. Сїїлдээ асуухаа болилоо. Баригдаа биз гэж бодогдоно.

Онгийн хїрээний ном судрыг овоолж шатаасан гэгдэх тїлэгдэж, харлан өгөршсөн їнсэн хөх өнгөөр сааралтах хэсэг газрыг харан харамсаж халаглан, сэтгэл дотроо уйлж Шивээ овооноос гэр лїїгээ сажлан яваа энэ хїн өвгөн Сандаг байлаа.

Тэрвээр өнгөрсөн, эдїгээгээ эргэцїїлэн бодсоор хашааныхаа хаалганд тулаад тїгжээг мултлан өтгөн ургаж, гандаж шарласан өвсний дундуур зурайх явган хїний нарийн жимийг даган алхсаар гэртээ орж, өврөө уудлан Шивээ овоон дээрээс авсан Ногоон дарь эх бурхныг тахилын хэдэн гуулин цөгцтэй гаргаж, утаа тортогонд харласан жижиг бор авдран дээрээ тавиад, хайран ч юм, зїїн гарыг нь хуга цохьсноос биш галбир нь бїтэн їлджээ гэж авчирсан бурхнаа ажиглан гарыг нь гїйцээж, шїншиглэн аравнайлаад шїтэх бодол төрнө.

Хашааны хаалган дахь хонх жингэнэн дуугарч, ач хїї Дамдин ямаан тулман намагтай айраг тэвэрсээр орж ирлээ.

Дїїгийн минь хэдэн хїїхэд л тус болж байна даа. Төрсөн биенээс өөр юмгїй надад гэр барьж өгөн, хашаатай болголоо. Ноднингийн өдийд Янжин ахайнд орсноос эхлэн би нутгийн ах дїїсийн буянд жаргалтай сайхан амьдарч байна. Миний хийж бїтээсэн юм гэж юу байх вэ дээ, буян бодож ерэн есөн морь сийлж амьтан ах дїїст өглөө.

Бас гуйгаад болохгїй болохоор нь арав гаруй айлын хөгшид, өвгөдөд ногоон дарь эхийг хуулбарлан өгч шїтїїллээ гэж айраг аягалах зуураа бодно.

- Дамдин! Хїї минь морь авчирсан уу? гэж өвгөнийг асуухад:

- Авчирсаан. Та эмээл, хазаартай номхон морь хэлїїлсэн байсан. Манжаа хаа хїрэх нь вэ? гэж хариулж асуулаа. Євгөн Лхасаас авч гарсан ямааны илгэн богцоо хяламхийн хараад:

- Хоёулаа явнаа. Их холдохгїй, Зїїн улаан өөд гараад ирье. Эртхэн шиг хөдөлье. Тэр богцтой юм аваад моринд тохоорой гээд өвгөн хувцсаа сольж өмслөө. Дамдин богцтой юмыг авч өөрийнхөө унаж ирсэн хїрэн мориндоо тохоод, бїдїїн хээрийн чөдрийг авч ганзаганд нь бөхлөн, өвгөнийг сугадаж мордуулав. Тэр хоёр энэ тэрхнийг ярилцан явсаар Бөөрөлжїїтийг өгсөн Хїрэн хамрын өвөлжөөг дайрч, Зїїн улааны хадтай, хавцалтай уулын энгэрт ирж бууцгаан морьдоо хантайрч бөхөллөө. Євгөн Дамдин руу харж:

- За хїїхээ, богцоо аваарай гэж хэлээд ташуураа тулан хадат өндрийн орой өөд зїтгэлээ. Дамдин, өвгөн ах ер нь юу хийх гээд яваа юм болдоо гэж гайхан богцтой юмыг авч, мөрөн дээрээ тохоод араас нь дагана. Сандаг гуай уулын оройд гарч алсын хөтөл, хад асга, уул нурууг хїртэл ажиглан, энэ тийм газар юм. Тэр орчны хад чулуу, байгалийн тогтолцоо, өвс ургамлыг ажиглан хөтлөөр их салхи цохино, энэ хадны завсраар шуурга хїчтэй урсаж ирнэ гэж Дамдинд баахан яриад:

- За энэ хавьд чинь. Тэр улаан хадтай уулын энгэрт л болно доо гэж хэлээд бослоо. Манжаа маань юу болох нь энэ вэ? Эрїїл л байдаг байгаа даа гэж айх гайхах зэрэгцэн Дамдин хойноос нь дагалаа. Євгөн тавхалзтал алхсаар нөгөө газраа ирээд завилан сууж, богцоо уудлан арцны том зэсэн хутгуур, илгэн ууттай юм гаргаж нямбайлан тавив. Богцоо дахин уудлан модон тэвш, илгэн ташмаг гарган, тэвшиндээ ташмагнаасаа ус хийж тавиад нөгөө илгэн уутнаас шар будаа шиг жижиг хар їрийг эмийн тунгийн хутгуураар хэдэн удаа хутган тэвштэй ус руу хийж хадны ёроолд нарлуулж тавьлаа. Тэгснээ босон арцны зэсэн хутгуураар газар хатган нїх гаргаад дахин зэрэгцїїлэн мөн тийм нїх гаргана. Хажуудаа салахгїй ажиглан дагах ач хїїдээ хандан:

- Дамдиан! Энэ хар їр бол Төвдийн Тэнгэр уулнаас тїїж ирсэн зэрлэг сонгины їр. Манай энэ хавьд сонгино ургадаггїй байх аа. Энд Төвдийн сонгино ургах нөхцөл бїрдсэн газар байна. Чи бид хоёрын сонгосон энэ газар өвөл хаврын цас хунгарлах, салхины цохилборгїй, наран ээвэр, хөрс шимээр сайн, мал ихээр явахгїй газар. Энэ зэсэн хутгуурын хэмжээтэй, нэг хуруу, хоёр хуруу, гурван хуруу, дөрвөн хуруу дарам газруудад нь хэрчлээс гаргаж тэмдэглэснээс їзїїлээд сонгинынхоо їрийг энэ дөрвөн янзын хэмжээгээр хөрсөнд суулгаж, хойтон жилийн соёололт, ургалтын байдлаар аль сайн тохирох суулгацын гїнийг сонгох юм гэж яриад ойлгов уу гэсэн шиг Дамдинг харлаа. Хооронд нь хоёр төө хирийн зайтай хутгуураар хурууны хэмжээнд хїртэл хатгаж нїхлээд бай гэж хэлээд өвгөн Дамдинд зэсэн хутгуураа өгөв. Тэгээд гурав, дөрвөн хуруу дарам гїнтэй хэсгїїдээр нь хатгуулан тавь, тавин нийт хоёр зуун нїх гаргуулан, нїх бїрт гурав, гурван їр хийж, дээрээс нь жаахан ус дусаагаад хөрсөөр нь эргїїлж булна.

- Энэ ус учиртай. Төвдийн өндөрлөгийн голоос ширгээж, хандлан өнгөртїїлээд, тэр өнгөрийг нь хадгалж авчирсан, тїїнийгээ эндэхийн голын усаар дэвтээж бэлтгэсэн юм гэж өвгөн нэмж ярьлаа. Тїїнээс ч нууц юм бас л байгаа бололтой.

ДЄРЄВ.

Намрын өглөө гялтганан гялалзах анхны хяруу, мандах наран гоо хоёроо зэрэг угтаж явлаа. Ондилтийн даваагаар гурван морьтон нарны туяан доогуур шурган, сїїдрїїд нь уртсан уртассаар сїїхийлцэн далд орон ортол Янжин ахай зэсэн савхантай бїлээн сїїнээс есөн тахилийн хонхор, арван хоёр жилийг урнаар сийлбэрлэсэн, арцны хожуулан цацлаар өргөн өргөсөөр зогсоход Сандаг өвгөний бэр мөн л сїїгээ өргөсөөр гэрийнхээ гадаа їлджээ.

Сандаг гуай зэрэгцэн, дөрөө харшуулан явах дотоодыг хамгаалахын төлөөний хїнээс:

- Хїїхдїїд ээ! Энэ даваан дээр буулгаад хөдлөхгїй юу? Овоонд чулуу нэмье. Төрж өссөн нутгийнхаа барааг хармаар байна гэж гуйлаа. Ташаандаа гар буу зїїж, эмээл дээрээ хөндлөн суусан тэр нэгэн хїн өвгөн рїї хараад:

- Бид замдаа саатах ёсгїй. Та эсэргїїн, улс төрийн хэрэгтэн хїн шїї дээ гээд зөвшөөрсөнгїй. Сандаг өвгөн:

- Уйлж дуулж, төрж өссөн

Унаган сайхан нутаг минь

Эх болсон Онги минь

Эцэг болсон хангай минь гэж шивнэн уншаад эмээлт морин дээрээсээ эргэж нутаг ус, нугынхаа айлууд, адуу малыг хараад сэтгэл шулуудлаа.

ТАВ.

Їїр цїїрээр мордсон Дамдин Уянгын хяраас унагатай адуугаа туусаар зэлэн дээрээ ирж, дөрвөн унагаа чагтлаад гэртээ оров. Ээж нь эмээтэй нь ямар нэгэн юм ярьж уйлж сууцгаав. Эмээ нь нулимсаа арчин зээ хїї рїїгээ хараад:

-Хїї минь яасан барагддаггїй їйл лайтай улс вэ? Манжаа өвгөнийг бас л бариад явчихлаа. Сая манайд дайрч буугаад аяга цай ч уулгасангїй. Мориндоо мордох зуур нь ганц хоёр їг солилоо. Дамдинд хэлээрэй . Хашааны зїїн урд буланд хавтгай чулуу хэдэн хөх тоосго бий. Тїїний дор ном судар бурхан тахилын хэрэгсэл, ургамлын їрнїїд, тайлбар бичиг булсан шїї. Тїїнийг өвөлж авахыг бодоорой, авгад нь хийсэн хэрэг байхгїй гэж хэлээрэй. Би удахгїй буцаж ирэх байхаа сайн сууцгааж байгаарай гээд л яваад өглөө. Аав чинь мөн л тэгээд явсан, одоо гурван жилийн нїїр їзлээ. Сураг чимээ алга л байна шїї дээ. Хїї минь гэж хэлээд бослоо. Аягатай цай оочлон, чагнаж суусан Дамдин:

- Ааваасаа ч, авга ахаасаа ч їг дуулж хоцрох хувь надад байсангїй гэж бодоод эсгий їїдний баруун талыг сөхөн, ташуураа шидээд гарлаа. Дамдин явуут дундаа ташуураа шїїрч аван, хэдэн хоногийн өмнө наадамд уралдуулахаар хагсрааж тавиад сая барьж уясан хээр морио эмээллэж, унаад Ондилтийн давааг чиглэн ухасхийв. Морины хар гїйхээр давхиулсаар хэд хэдэн гївээ толгод, хөтлийг давбал гурван морьтны бараа харагдлаа. Дамдин уртын дуу аялсаар шууд гїйцэн очоод тэдэнтэй ханьсан, зам нийлэн гэлдрїїлэв. Євгөн Дамдингаас:

- Хаа хїрэх вэ? Нутаг хаана вэ? гэж огт танихгїй хїн болон асуугаад, авч яваа төлөөлөгч, улаа нэхсэн хар хїн хоёрыг нїдний булангаар ажиглав.

- Дэлгэрэх оръё. Хэдэн адуугаа алдчихсан. Арвайн тал руу сураг гарлаа. Та нар хаа хїрэх вэ? гэж Дамдин хэлээд жолоогоо дугтрахад хээр морь ялаархаж, толгой хаялан дөмөлзтөл алхална.

- За, залуу сайхан дуулдаг хїн байна. "Жаахан шарга"-ыг нэг аваатхаач гэж улаа нэхэгч гэж хэлээд эмээл дээрээ хөндлөн сууж, гаанс тамхиа гаргав.

- За болъё доо. Хоолой саргичихна. Энїїхэн Єгөөмөрт баян Батынх найр хийж байгаа. Тэнд очиж дуулсан нь дээр байхаа гэж Дамдин хээвнэг хариулна. Зам хол яарч яваа хїмїїст бїї саад болоорой гэж авч яваа хїн эвгїй харж ташаан дахь буугаа дарж їзнэ. Сандаг өвгөн сая ам нээж:

- Газар холын улс гангар гунгар гэж явцгаая. Газар дөхөхөд амар шїї дээ гэж хэлээд Дамдинг харахад "Эмээ чинь юм хэлсэн биз дээ" гэх шиг боллоо. Тэгээд өвгөн ийнхїї ярив.

... Дээр їед Їйзэн гїний хошууны одоогийн Мазарын голын хөвөөнд Базархааны Мазар хот гэж байжээ. Тэнд жимс тарьж, төгөл ургуулж, намар болоход хушга, усан їзэм хурааж авдаг байжээ. Хушга їзэмний мод ургасаар шугуй болж, адуу їхэр дунд нь явахад їзэгддэггїй байсан гэдэг. Одоо ч тэнд хушганы иш, їзэмний иш гэж нэрлэгдэх өгөрч хувхайрсан бут байдаг юм даа. Услах горим, арчилж тордох, хамгаалахыг мартсанаас тэр дээ, хөөрхий гэж хэлээд дөрөөн дээрээ өндийн мориндоо ташуур өгч хатируулахад хамт яваа гурав ч давхиулцгаав.

- Сонин л юм байна даа. Яаж тарьж ургуулж, жимс авдаг байсан юм бол гэж Дамдин сонирхсон аятай асуув.

- Тэр тухай ном байдаг юм гэнэ билээ. Та нар залуу улс, номыг нь олж їзээд усан їзэм, хушга ургуулаарай. Єөр надад ярих юм алга даа гэснээр авга, ач хоёрын нууц яриа дуусав бололтой.

- Ах нар аа, аян замдаа сайн яваарай. Хїссэн есөн хїсэл тань сэтгэлчлэн бїтэх болтугай гэж Дамдин билэгдэн ерөөгөөд, эрлийн хїн эрэлдээ, замын хїн замаа хөөе дөө гээд мориныхоо амыг эргїїлж, Авзага хайрханыг чиглэн тоосруулан давхиуллаа. Дамдин тэднээс нэлээд холдоод жолоогоо татаж галгиулан, тїмнийг бодон явснаа эргэж харвал нөгөө гурав маань Дэлгэрэхийн хөтлөөр даваад бараагїй алга болжээ. Дамдин эргэж, ирсэн замаараа галгиулсаар шөнө орой ах өвгөнийхөө захисан ёсоор хашаанд нь ирж буулаа.

Євгөний бор гэрийг битїїмжлэн цоожилжээ. Хашааны зїїн өнцөг дэх хэдэн судар, нөгөө богцтой юмыг нь авч ганзагалан гэрийн зїг дэргїїлэв.

Намрын шөнө нам гїм, хотон дахь хоньд яраглан, гиваантай їхэр амьсгаадан, алсад їнэг хуцах нь сонсогдоно. Хойморын бор авдран дээрх гїнгэрваатай Намсрай бурхны өмнөх зулын гэрэлд дөхөн завилан суугаад Дамдин өвгөний їлдээсэн богцыг нэгд нэгэнгїй уудлан їзнэ. Богцны баруунд нь ургамлын їрнїїд, аяны тогоо, аяга халбага, цай давс хїртэл байх ажээ. Зїїн талд нь олон янзын баринтагтэй том, жижиг судрууд, бурхны тахил, нарс модоор сийлсэн морь байна. Сийлбэр морины зогсоолын хэсэгт монгол їсгээр "Зуун нэгдэх морь. Євгөн Вандангийн Сандаг" гэжээ.

Дамдин энэ бїхнийг сонирхон цааш уудалтал жижиг модон хайрцаг гарч ирэв. Хайрцган дотроос муутуу цаасан дээр хар бэхээр хичээнгїйлэн бичсэн захиас байлаа. Тэр бичгэнд "Миний ач Дамдин Танаа, хїсэмжлэх нь. Авгийнхаа санаж явсан зїйлийг гїйцэлдїїлээрэй. Їїний тулд миний бие Жагар, Төвдийн орноор олон жил хэрэн тэнэхдээ сурснаасаа їзсэн нь их бөлгөө. Тарьсан сонгиноо хамгаал. Мазар, Богдын голд хушга, усан їзэм тарьж ургуул. Зїїн Богдын өвөрт хїрэн зандан, ард нь цагаан зандан тарьснийг олж їз" гэхчлэн бичиж їлдээсэн нь одоо ч надад хадгалаатай байдаг юм.

Онгийн голын эх, Бөөрөлжїїтийн голын баруунтай дїнхийх Зїїн Улаан ууланд тарьсан їр ургасаар Сонгинот хэмээн нэрлэгдэх арвин их сонгинотой газар эдїгээ дархлагдсаар байгаа нь сонин шїї.

Монгол эрийн холч ухаан гэдэг ийм болно.

Монголын анхны төрт улс Хүннү

Монгол нутагт оршин суусан элдэв аймаг, бүр МЭӨ хоёрдугаар мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ.
Сүмбэ /Сяньби/ Улс
Хүн улс болон хүнчүүдийн улс төрийн чадамжийг өвлөн тодорсон дараагийн нэгэн хаант улс нь Сяньби улс юм. Сяньби аймгийн нэгэн цэргийн зүтгэлтэн Тулухоугийн хүү Таншихуай сяньби нарын аймгийн холбоодыг нэгтгэн 150 онд хаан ширээг цогцолсноос эхлэн энэ улс 100 орчим жил Төв Азийг эрхшээсэн байна.
Жужан буюу Нирун Улс
Хүн, сүмбэ нарын шууд залгамж болсон Жужан улс 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг. Гэвч 402 онд ширээнд суусан Шэлүнь буюу Жарун бол Нирун улсыг хүчирхэгжүүлсэн эзэн хаан юм.
Кидан Улс
Киданыг Лууха (Ляохэ) голын баруун талаар нутагласан сяньби нарын тасархай гэх бөгөөд монгол лугаа нэгэн удамтай гэж тогтоожээ. 388 оноос Кидан нар Муюн,Тоба Вэй улсын цэрэгт цохигдон зүүнш нүүж, Кумоси ба Кидан гэж хуваагдав. VIII зууны сүүлчээс Кидан аймгийн дотор Елюй буюу Илү хэмээх овог цолгорон гарч, төр ёсыг байгуулжээ.
Хамаг Монгол Улс
X зуун буюу Кидан улс ид хүчирхэгжиж байсан үед одоогийн монгол улсын нутагт оршиж байсан нэгэн монгол аймгийн холбоодыг Киданы сурвалж бичигт "Мынгули улс" гэж тэмдэглэсэн байна.
Их Монгол Улс ба Монголын Эзэнт Гүрэн
Монгол аймгуудын хооронд байнга явагдаж байсан өшөө хорсол авахын төлөөх тэмцэл нь түүнийг өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан улс орноо нэгтгэхэд чухал түлхэц болсон. Тухайлбал, Амбагай хаан: “Би Татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арваг хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” гэж хэлж, байхад Өэлүн эх: “Та нар нэг эцгийн хөвгүүд байтал юунд тэгж маргалдана! Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна” гэж сургамжилдаг билээ.
XI –XIII Зууны Монгол Орон
Х-ХII зууны эхэн үед монгол нутагт монгол, түрэг угсааны олон ханлиг аймгууд хятадын Цагаан хэрэмнээс Байгаль нуур хүртэлх өргөн уудам нутагт нутаглаж, аж ахуйн болоод нийгмийн хөгжлийн төвшингөөрөө жигдгүй байв. Тал хээрийн малчин аймгууд нь түрүү феодалын улсын шинжтэй байсан бол ой тайга хязгаараар нутагладаг овог аймгуудад овгийн байгуулал зонхилж байлаа. Энэ үеийг түүхчид Ханлиг улсын үе хэмээн нэрлэдэг. Энэ үед Хамаг монгол улс, Хэрэйд ханлиг, Найманы ханлиг, Мэргэдийн ханлиг, Татар, Урианхай, Хонгирад, Барга, Буриад, Хорь-түмэд, Соён зэрэг ханлиг аймгууд тус тус биеэ дааж янз бүрийн нутагт салангид тусгаар оршин амьдрах болсон байв.
Доктор (Ph.D), профессор С.Цолмон
Алтан Ордны улс
Монгол хаад мөнгөний бодлогод онцгой анхаарал тавьж зоос цутгах газруудыг зохион байгуулалтад оруулж, тодорхой хэдэн хотуудад төвлөрүүлэн хяналтдаа барьж байсан нь археологийн судалгаагаар олноор олдсон их хаадын тамга бүхий алт мөнгөн зоос гэрчилнэ.
Их Юан Улс
Мөнх хааныг таалал төгссөний дараа түүний хоёр дүү Хубилай, Аригбөх нар хоёул өөрсдийгөө хаанд өргөмжилж, харилцан тэмцэлдэв. Энэ тэмцэлд Хубилай ялж, Монголын эзэнт гүрний хаан ширээг 1260 онд эзэлжээ. Түүний хувьд алтан ургийн бусад хан хөвгүүд ноцтой заналхийлж байсан учир Хархүрэм хотыг орхин цагаан хэрэмийн дотор шинэ нийслэл байгуулж, улсынхаа нэрийг ч “Их Юан” хэмээн зарласнаар Монголын эзэнт гүрний түүхэнд нэгэн шинэ хуудас нээгджээ.
Эл Хант Улс
Персээр төвлөн байгуулагдсан монголын анхны бие даасан энэ хаант улсыг Чингис хааны ач бөгөөд Толуйн III хүү Хүлэг /Хүлэгү, Хулагу/ байгуулжээ.
Нэгдүгээр бүлэг - Цагадайн Улс Байгуулагдсан нь
Цагадайн Улс
Их Монгол улс байгуулагдах үед түүний өрнө этгээдэд хоёр хүчирхэг улс оршиж байв. Нэг нь Хорезмын (Сартуулын) хаант улс, нөгөөх нь Хар Кидан (Баруун Ляо) улс. Эдгээр улсуудын газар нутаг дээр Цагадайн улс зонхилон байгуулагдсан билээ.
Хорезмын хаант улсын үндэслэгч Астыз (1127-1156) хэмээн судлаачид үздэг. Хорезм нь Дорнод Сельжук улсын султан Санжарын хараат байв. Гэвч Арал болон Каспийн тэнгис орчмын нүүдэлчин аймгуудыг Астыз захиргаандаа оруулан эзэмшил газраа үлэмж тэлж биеэ даасан улсын үндэс суурийг тавьжээ.
Хоёрдугаар бүлэг - Цагадайн Улсын Хөгжил Цэцэглэлт
Цагадайн Улс
Цагадай 1227 онд эзэмшил нутагтаа очсоныхоо дараа өөрийн ордуудыг байгуулжээ. Цагадайн зуны орд нь Алмалиг хотын хаяанд Или голын хөндийд Куяш (Нар) нэрт газар байжээ. Өвлийн орд нь Или голын эрэгт Мераурик-Ила нэрт газар байжээ. Зуны орд Куяшийн ойролцоо Кутлуг (Жаргалан) нэртэй хот Цагадай байгуулжээ.
Гуравдугаар бүлэг - Цагадайн Улсын Задрал
Цагадайн Улс
ХIII зууны II хагаст Их Монгол улс задралын шатандаа оржээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юань улсыг үндэслэн байгуулснаар Монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа бие даасан хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, алтан ургийнхны дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэн байгуулсан Их Монгол улсын тусгаар тогнолд аюул учирч эхэлсэн байна.
Цагадайн Улсын Хаад & Эх Сурвалж
Цагадайн Улс
1. Цагадай (1227-1242)
2. Хархүлэг (1242-1246)
3. Есөнмөнх (1246-1252)
4. Эргэнэ хатан (1252-1261)
5. Алгуй (1261-1266)
ХIV-ХVII Зууны Монгол Орон
Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн түүнийг залгамжлагчдын үед газар нутгаа тэлж, дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгуулав. Чингис хааны дараа хаан ор суусан Өгэдэй хааны (1229-1241) үед Орос, Зүүн европыг байлдан дагуулах аяныг Бат хаан удирдан Алтан ордны улсыг байгуулж, мөн умард хятадын Алтан улсыг 1234 онд эзлэн авчээ. Гүег хаан (1246-1248), Мөнх хааны үед (1251-1259) дундад, дорнод хятадын Сүн улсыг эзлэн авах хоёр их дайныг хийжээ. Энэхүү аян дайныг Мөнх хааны дүү Хүлэгү, Хубилай нар удирджээ. Хүлэгү Халифтыг эзлэн улмаар баруун Азийг байлдан дагуулж Персэд Ил хаадын улсыг байгуулав.
Монгол Улс
Монгол Улс нь Хүн, Сяньби, Жужан тэр байтгугай Чингис хааны Их Монгол улсаас нэг онцлог ялгаатай байсан нь өрнө, умар талдаа монголын алтан ургийн хаадын эзэгнэл нутгаар хиллэж байсанд оршино.
Зүүнгар Улс
1671 онд Хотогчин Эрдэнэ Баатархунтайжийн VI хүү Галдан, ойрадын чуулганы эзэн болж, хунтайжийн зэрэг залгалаа. Галдан чуулганы дотоод самууныг эцэслэн дараад, хоёр удаагийн хууль цаазаар засаг захиргааны шинэчлэл хийжээ. Энэ шинэчлэлээр ойрадын чуулган отгийн хуваарьд орж, их бага хунтайж, тайш, аймгийн даргын цол, тушаалыг устгаж, отог захирах зайсан гэдэг албан тушаалтныг бий болгожээ. Үүний үр дүнд чуулган хэмээх нэр томъёо устаж, Зүүнгар улс үндсэндээ буй болов.
XVII - XIX Зууны Монгол Орон
XVII зууны эхээр хүчирхэгжин хятадын Мин улсыг түлхэн унагааж Бээжинг нийслэл болгон төвлөрч улсаа Манж чин улс хэмээн нэрлэсэн тунгус овгийн нүүдэлчид түүхийн тавцанаа 267 жил оршин тогтносон юм. Монголоор манж нарын гарлыг хамниган хэмээн нэрлэдэг. Манж нарын анхны удирдагч нь Нурхач бөгөөд 1599 онд хаан болж монголоос бичиг үсэг авч төрийн бичиг болгожээ. 1624 онд Хянганы нуруугаар нутагладаг Хорчин монголчуудыг эзлэн Манжийн эзэнт гүрний суурийг тавьжээ.
1911-1915
Тусгаар Улс байглуулахын төлөө тэмцэл ба автономи
Мөхөж байсан Манж Чин улсыг хуваан хагас колони хараат орон болгосон том гүрнүүд, манжийн хаанчлал халагдаж, ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах Дундад Иргэн улс 1911 оны арван хоёрдугаар сард байгуулагдсаны дараа ч нөлөөний хүрээгээ өргөтгөхийн төлөө өрсөлдсөөр байлаа. Буриад монголыг өөртөө нэгтгээд, тариачдаа суурьшуулан Манж Чин улстай хаяа нийлэн хиллэх болсон Орос улс 1907, 1910 онд Гадаад монгол дахь "тусгай эрх ашгаа" Япон улсаар зөвшөөрүүлэн байр сууриа бэхжүүлж, улмаар Урианхайн хязгаарыг авахаар тэмүүлж байв. Гэвч Япон, АНУ, Герман зэрэг орнууд мөн монголын газар нутаг, худалдааны боломжийг судлан, хятадын худалдаачдаар зуучлуулан бараагаа борлуулж, оросуудыг шахаж, алт нүүрсний уурхай байгуулах боллоо.
1921-1989
1921 оны хувьсгал ба коминтерн
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ба 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үзэл санаа, түүний өөрчлөлт хувьсал, улс төрийн үйл явц төрийн болон хувьсгалын туг далбаанд хэрхэн туссан тухай асуудлыг хөндлөө. Хүн төрөлхтен эрт цагаас шүтэн биширдэг зүйлсээ сүлд, туг далбаандаа шингээн дээдэлж, аз хийморь амжилтаа даатгаж иржээ. Аливаа төр улс тусгаар тогтнол эрх чөлөөнийхөө бэлгэдэл болгосон, өөрийн онцлогоо тусгасан туг далбаатай байдаг.
1989 оноос эдүгээ хүртэл
Монголын Социализмын мухардал ба нийгмийн ардчилсан өөрчлөлт
Дэлхийн II дайны дараа Европ, Азийн хэд хэдэн орон социализмыг сонгож, олонхи орон колониос ангижирлаа. Социализм дэлхийд ялах нь маргаангүй мэт санагдаж байсан энэ үед Монголд И.В.Сталин, Х.Чойбалсан нарыг тахин шүтэх явдал асар хүчтэй болж байв. Сталины бичсэнийг бурхны ном адил үсэгчлэн цээжлүүлж байлаа. Хүүхэддээ Мэлс, Мэлсчой болон Ким гэх мэт нэр өгөх болсон.(Маркс,Энгельс,Ленин,Сталин,Чойбалсан) 1950-аад эхээр Сталин,Чойбалсан нар таалал төгссөний дараа нэг хүнийг тахин шүтэх тогтолцоог шүүмжилсэн. Гэвч МАХН-ын дээд удирдлагын эрх мэдэл Чойбалсанг залгамжлагч Ю.Цэдэнбалын үед улам нэмэгдэж, нам төвтэй төрийн тогтолцоо тогтож, захиргаадал газар авав.

Монгол гүрний хаан

1162-1227
Чингис Хаан
Монголын Yндэсний тулгар төрийг үндэслэгч, Тэмүүжин Чингис хаан 1162 оны хар морин жил одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн-Болдог хэмээх газар Есүхэй баатар, өүлэн хатан нарын ууган хөвгүүн болон мэндэлсэн. Чингис хаан Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэн Монголын нэгдсэн төр, Их Монгол Улсыг байгуулсан юм. 1206 оны улаан барс жил хаан ширээнд сууж 1227 оны улаагчин гахай жил таалал төгссөн. Их Монгол Улсын анхны нийслэл нь Хэрлэн мөрний Хөдөө Арал дахь одоогийн Аварга Тосон байв. 1206 оны улаан барс жил. Их хуралдайгаар Монголын тархай бутархай ханлиг аймгуудыг нэгтгэсэн. Тэмүүжинг Чингэс хаан цолоор өргөмжлөн Их Монгол улсын хаан ширээнд өргөмжлөгджээ. Чингэс хаан Монголын ханлиг аймгуудыг цэргийн зохион байгуулалтанд оруулсан. Тэрээр ард иргэдээ гэр тэрэг, тэдний хоол хүнс болох мал сүргийн хамтаар аравт, зуут, мянгатын цэргийн зохион байгуулалтанд оруулсан.
Тэрээр ард иргэддээ хүчтэй төр, их засаг хууль, эдийн засгийн таатай нөхцлийг бий болгох, боловсрол мэдлэгийн дээшлүүлэх бодлогуудыг баримталсан. Мөн Чингэс хаан либерал өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг шийдэмгий баримталсан. 1228 оны шарагчин үхэр жил Хэрлэний хөдөө арал гэдэг газар Их хуралдай хийлгэн Чингэсийн гутгаар хөвгүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. Өгөөдэй хаан болон Чингэс хааны үр удам Эзэнт гүрнээ Хар тэнгисээс Солонгосын хойг, Оросын вант улсын тэн хагасаас Болгарын вант улс хүртэлх, төв болон зүүн өмнөд Азийг бүхэлд нь хамарсан өргөн уудам нутаг дэвсгэртэй болгосон. Мөнх хааны дүү Хубилай 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суув. Хубилай хаан Монгол гүрний улс төрийн төвийг өмнө зүг Бээжинд шилжүүлж, Монгол, Хятад, Төвд зэрэг олон улс орныг захирсан Юань гүрнийг байгуулжээ. Юань гүрний төр зуугаад жил тогтсон.
1336-1405
Доголон Төмөр
Туркжсэн Монголын барлас омгийн ноёны хүү болох Төмөр Бухар хотоос баруун өмнөд зүгт орших Кеш хотод бяцхан омгийн захирагчийн гэрт төржээ. Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос Доголон Төмөр гэж түүхэнд мөнхөрчээ.
1357-1419
Богд зонхов
Ухамсарт амьдралынхаа жар орчим жилийг буддын шашинд зориулсан энэ их хүн 1419 онд насан хутаг болжээ. Нэгэн өглөө хуврагийн хувцсаа бүрэн өмсөж, очирт завилгаагаар суун, гүн бясалгалд орсоор 25 хоноход түүний биеэс ер бусын хурц гэрэл цацран, арван зургаан настай мэт харагдсан гэдэг. Энэ өдөр билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 байсан бөгөөд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж жил бүр Зулын хорин тавныг тэмдэглэдэг уламжлал тогтсон юм.
Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад
Эзэн богд Чингис хааныг оруулаад нийт 37 хаан Монгол гүрний төрийг барьснаас зарим нь маш богино хугацаанд “хаан ор” залгаж, нилээд нь бусдын гарт амиа алдаж байжээ. Тэдний зарим нь төрд гай тарьж, түүхнээ хараар тэмдэглэгдэн хоцорсон байна.
1850-1920
Автономит Монгол улсын Ерөнхий сайд "шанзав" хэмээх Гончигжанцанын Бадамдорж
... Бадамдорж би, насан бага цагаас Нийслэл хүрээний хурал, сургууль даган сууж, тамгын бичээчээс эхлэн да лам, гүжир хамба, эрдэнэ шанзудба, шашин төрд туслах сайдын тушаал, жүн ван ламын хэргэм, чин вангийн зэргийг дараа дараагаар хүртэж туйлд хүрсэн нь цөм Очирдариа Богд эзэн, улсын Эх дагина, багшийн аврал өршөөл ...
1868-1928
Балингийн Цэрэндорж
Хан Хэнтий нутаг. Монголын тулгар төрийг үндэслэн, улмаар дэлхийн талыг эзэгнэсэн их гүрнийг байгуулсан эзэн богд Чингис хаанаас эхлээд ард түмэн, Монгол төрийн төлөөнөө цөлх ухаан зарж, хатамжлан зүтгэсэн олон, олон сод хүмүүсийг төрүүлжээ. Тэдний нэг нь Арван тавдугаар жарны шар луу жилийн IV сарын шинийн 3 буюу аргын тооллын 1868 оны V сарын 25-нд Их Шавийн Хэрлэн бэрсдэй отог, эдүгээгийн Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд харц ард Балингийнд хувь тохион мэндэлсэн Монгол улсын ирээдүйн Ерөнхий сайд, хичээнгүй хэмээн алдаршсан Цэрэндорж байлаа.
1872-1914
Засгийн газрын тэргүүн, Дотоод яамны сайд, Да Лам Гомбын Цэрэнчимэд
Улиран өнгөрч буй зууныг үдэж, шинэ зууныг босгыг баттай алхсан энэ тулгар цагт монголчууд бид нэр төр, алдар гавъяаг нь дурсан хүндэтгэж, мэхийн ёслохоос аргагүй арван хуруу дарам цөөн их хүмүүний нэг нь даяар олноо Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэд бөлгөө.
1873-1931
Засаг залсан хутагт Цэрэндэжидийн Лувсанбалдан
Түүнийг Түшээт хан аймгийн говь мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг "Луугарын дэрс" гэдэг газар XV жарны харагчин тахиа жил /1873/ ядуу эмэгтэй Цэрэндэжидийн хүү болон мэндэлжээ гэсэн байдаг.
1872-1914
Гомбын Цэрэнчимэд
Улиран өнгөрч буй зууныг үдэж, шинэ зууныг босгыг баттай алхсан энэ тулгар цагт монголчууд бид нэр төр, алдар гавъяаг нь дурсан хүндэтгэж, мэхийн ёслохоос аргагүй арван хуруу дарам цөөн их хүмүүний нэг нь даяар олноо Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэд бөлгөө. Чингэхийн учир юу хэмээвээс тэрбээр өдгөөгийн дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, ардчилсан Монгол Улсын тусгаар байдлыг XX зууны эхэнд дахин сэргээсэн 1911 оны үндэсний хувьсгалын тулгын чулууг тавилцаж, тотгыг түшилцсэн томоохон зүтгэлтэн байлаа.
1874-1923
Цэдэнсодномын Дамдинбазар
XV жарны "хөх" хэмээх модон эр нохой жилийн зуны эхэн сар буюу 1874 онд Засагт хан аймгийн хотгойд гүн Загдсамбарын хошууны газраа Ойгон нуурын ойролцоох "Бугын чулуу" хэмээх газраа эцэг Цэдэнсодном, эх Содном хоёрын насан залууд нэгэн хөвгүүн хүй тасарч, хүмүүн заяа залгажээ. Тэр нэгэн цагт эгэл жирийн тэр айлд эрдэнийн солонго татаж, ер бусын сонин хачинд тооцогдон амьтан хүний яриа хэлийг хужирлаж байсан гэнэм. Эл хүмүүн бол Жалханз хутагтын найм дахь дүр, улмаар Монгол улсын Ерөнхий сайдын сэнтийд хоёр ч удаа заларсан Дамдинбазар байлаа.
1878-1919
Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн
1911 оны үндэсний хувьсгал сөнөж, мөхөхийн ирмэг дээр байсан монголчуудад хувь заяаныхаа эзэн болох бололцоо олгожээ. Шинэ тулгар Монгол улс байгуулагдмагц Дотоод яамыг тэргүүн зэрэгт тавьж, түүний сайд Засгийн газрыг тэргүүлж байсныг өмнө өгүүлсэн. Гэвч яамдын сайд нар зөрчилдөж эхэлсэн тул 1912 онд Олноо өргөгдсөн Монгол улс, түүний наран гэрэлт, түмэн наст Богд хаан Бүгд ерөнхийлөн захирах яам буюу Сайд нарын Зөвлөл байгуулж, Ерөнхий сайдаар цэл залуу 34 настай Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байна.
1878-1919
Монгол улсын анхны ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэн
Халхын сайн ноён хан, Монгол улсын анхны ерөнхий сайд (1912-1919), Төгс-Очирын Намнансүрэн (1878-1919) одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт мэндэлсэн. Монголын Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1913 оны 10 сарын 1-нээс анхны төрийн дээд айлчлалыг Хаант Орос улсад тэргүүлэн явав. 1919 оны 4 сард Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд хорлогдон 41 насандаа нас баржээ.
1880-1922
Ерөнхий сайд Дамбын Чагдаржав
Билгийн улирлын тооллын XV жарны цагаан луу жил 1880 онд Их шавийн Чандмань отог, өдгөөгийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт ард Дамбынд нэгэн хөвгүүн эцэг, зхийн насан залууд мэндэлжээ. Эл хөвгүүн бол хожим Их хүрээнийхэнд «Цэцэг Чагдар гэлэн», Хөвсгөл нутгийнханд «Сайд лам» хэмээн алдаршсан Монгол Ардын Түр Засгийн газрын анхны дарга Чагдаржав байлаа. Дамбынх нэлээд чинээлэг айл байсан аж. Тэрээр хүүгийнхээ цовоо сэргэлэн байдлыг ажиж мэдээд, номын мөр хөөлгөхөөр шийдсэн байна.
1885-1922
Догсомын Бодоо
1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отог, одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн. Үндэсний ардчилсан хувьсгалын өмнө Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч, эх зохиох түшмэл, Оросын консулын дэргэдэх орчуулагчийн сургуульд монгол хэл бичгийн багшаар ажиллаж байсан.
1886-1941
Агданбуугийн Амар
ХҮ жарны улаан нохой жил 1886ондТүшээтхан аймгийн Дайчин вангийн хошууны Уулын гол "Маалын ам" хэмээх газар (Өдгөөгийн Булган аймгийн Бугат сум) нутаг эцэг, эхийн насан идэрт хувь тохион нэгэн хөвгүүн мэндэлсэн нь Агданбуу тайжийн отгон хүү, Монгол улсын ирээдүйн төр, засгийн тэргүүн, билгүүн номч эрдэмтэн, мэргэн сайд Амар байлаа.
1886 - 1941
Монгол улсын Ерөнхий сайд асан Анандын Амар
A.Амар : "Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна. Үнэн хэрэг дээрээ Монгол улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш!".
1894-1933
Цэнгэлтийн Жигжиджав
Үе үеийн эх орончдыг төрүүлсэн энэ нутагт 1894 онд Цэнгэлт овгийн Балжингийнд нэгэн хөвгүүн мэндэлсэн нь хожмын Монголын төрийн нэрт зүтгэлтэн Жигжиджав байлаа. Төрөлхийн цовоо цолгиун Жигжиджав хүү нутгийн өвгөн бичээчид шавь орж, "а" үсэг, ацаг шүд таниад зогссонгүй, бичгийн утгыг тайлахтайгаа болжээ. Тэрээр орь залуугаасаа хошуу тамгын газар улаач, зарлага, тал бичээч, бичээчийн алба залгуулж, төр, түмний хэргийг гадарлах болжээ.
1895-1937
Пэлжидийн Гэндэн
Арван тавдугаар жарны гал мичин жилийн улирлын 1895 ны VII сард Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн вангийн хошуу, өдгөөгийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын "Алтан тал" гэдэг газар малчин эмэгтэй Пэлжид нярайлж, анхныхаа хүүг төрүүлж, голомт залгах хөвгүүнтэй болсондоо магнай тэнийн баярлажээ. Сайхь хөвгүүн бол ирээдүйн Монгол улсын төр, засгийн тэргүүн болох хувь тохиосон Гэндэн байлаа.
1895-1940
Сангийн яамны сайд Санжийн Довчин
Довчин 12 наснаасаа гэрийн сургалтаар боловсрол олж, 1908-1912 онд хошуу тамгын газар бичээч, аймгийн чуулганы жинхэнэ бичээч, түшмэлийн албыг хаших болжээ. Тэрээр үүнийхээ зэрэгцээ Оросын шинжилгээний ангийн хүмүүстэй танилцаж газарчин, туслах ажилтнаар ажиллаж явахдаа орос хэлийг овоо зэгсэн сурч, Октябрийн хувьсгалын үзэл санаа, шинэ нийгмийн байгуулалтын талаар төсөөлөлтэй болж, нутгийн ядуучуудын талаар хошууны эрх баригчдаас явуулж байгаа бодлогыг шүүмжилж, буруушаасан нь дээдчүүлийн чихэнд хүрч хошуу ноён Норовжанцанд хавчигдан нутгаасаа дайжих шалтаг болжээ.
1895-1952
Хорлоогийн Чойбалсан
Дорнод Монгол түүхэн үйл явдлаар дүүрэн, олон арван түүхэн бие хүнийг төрүүлсэн өнө эртний түүхт нутаг болох нь шаштир цадигт мөнхрөн үлджээ. Тэдний дотроос Монголын ойрхи үеийн түүхэнд нүгэл, буяныг дэнслүүлэн орж ирсэн нэгэн томоохон түүхт хүн бол Хорлоогийн Чойбалсан юм. Тэрбээр 1895 оны II сард Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Уг нь түүний эцэг Манжуур дахь Дагуур Монголын газраас цагаачилж ирсэн Жамц хэмээх эр байсан аж.
1898-1938
Улсын бага хурлын дарга Завханы “шар” Дамдинсүрэн
Жанцангийн Дамдинсүрэн буюу шар хэмээх Дамдинсүрэн нь 1898 оны хуучин Сайн ноён хан аймгийн /Улаан хаалга/ хэмээх газар буюу одоогийн Завхан аймгийн Идэр сумын 3-р багийн малчин Жанцангийн 11 дэх хүү болон эхээс мэндэлжээ.
1903-1937
Улаан-Од-ын С.Дамдин
С.Дамдин 1903 онд Хан тайшир уулын аймгийн Бүс хайрхан уулын хошуу одоогийн Ховд аймгийн Дарви сумын нутагт ард Сундуйн хүү болон төржээ. Бага балчир насандаа эцэг эхийн гар дээр өсч хүмүүжин амьжиргааны ойр зуурын ажилд нь туслалцан мал маллан амьдралын арга ухаанд суралцсаар байв.
1916-1991
Маршал Юмжаагийн Цэдэнбал
Хуучнаар Дөрвөд баруун гарын үнэн Зоригт ханы аймгийн Зоригт ханы хошуу, одоогийн Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн нутаг, бөгөөд энд 15-р жарны улаан луу жилийн намар буюу 1916 оны 9-р сарын 17-ны өдөр ард малчин Юмжаагийнд нэг хүү мэндэлсэн нь хожмын Монголын төрийн ахмад зүтгэлтэн Ю.Цэдэнбал ажээ.
1921-1989
Монголч Эрдэмтэн Хангины Гомбожав
Америкт монгол судлалын үндсийг тавигчдын нэгд зүй ёсоор орох их эрдэмтдийн нэг Жон Гомбожав Хангин /Hangin John Gombojab/ 1921 оны дөрөвдүгээр сарын 3-нд Цахарын зүүн хошуунд язгууртан айлын хоёрдугаар хөвгүүн болон төрсөн.
1926-1996
Жамбын Батмөнх
Ард олны дунд түүнийг "Батмөнх багш", "Батмөнх дарга" хэмээн дурсан хүндэтгэнэ. «1990 оны цагаан морин жилийн үйл явдалд миний байр суурь» хэмээх өгүүлэлдээ "...Бид нийтээрээ ярьж заншсанаар социализм гэж нэрлэгдсэн 70 жилийн түүхтэй нийгмийн тэр тогтолцооны сүүлийн 15 жил 9 сарын хугацаанд Монгол улсын засгийн болон нам, төрийн тэргүүний ...онц хариуцлагатай албан үүргийг томилолтоор болон сонгуулиар гүйцэтгэх түүхэн хувь тавилан өчүүхэн миний хувьд оногдсон билээ" гэж Жамбын Батмөнх дурсан бичжээ.
Сансрын тогооч Рэгдэл доктор
Рэгдэл доктор сүүлийн үед өвөг эцгээрээ ихэд бахархдаг болсон гэнэ. Ардчилал ялснаас хойш Бигэрийнхэн тэдний удмынхныг тийн хүндлэх болжээ. Өнөө сураглах хэрэг гарвал “гэдгэр” тайжийнхан гэвэл түвэггүйхэн хэлээд өгөх юм шиг байгаа юм. Нутаг усандаа “гэдгэр” хэмээн алдаршсан Ядамсүрэн тайж бичиг үсэгт зэгсэн тайлагдсан, хамжлагат арддаа ивээлтэй, панз наймаа ч үсэргэчихдэг ер нь л гав шав хийсэн нэгэн байсан гэдэг.
Хөх Монголын төлөө халуун амь хайрангүй...
Энэ хугацаанд ДЯЯ-ны ажилтнууд Б.Лувсандоод харгис ширүүн эрүү шүүлт тулгаж, авах гэсэн мэдүүлгээ авч чаджээ. Уг мэдүүлэг: "Лувсандоо миний бие энэхүү хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүнд 1934 оны 11 сарын орчмоор Дэмидэд элсэгдэн орсон" гээд цааш нь өөрийн хийж гүйцэтгэсэн эсэргүү ажлынхаа тухай "Лувсандоо миний бие удирдагч Дэмидээс даалгасан ажлыг идэвхтэйгээр гүйцэтгэн биелүүлэхийг оролдож байсан боловч Монголтранс нь Холбоот улс лугаа хувь нийлүүлсэн байгууллага байсан ба ерөнхий удирдлага, ажилчин аппаратын дотор зөвлөх мэргэжилтэн нар оролцон ажилладаг учраас эсэргүү ажлыг тийн хамаа бусаар явуулж болохгүй байсан болой" гэжээ.
Номун хан Гончигдоо
Гончигдоо япончуудаас арайхийн салж нутагтаа буцахаар болж шавь Майдарыг сэм буцаан тэдэнд “Шавь минь халдварт хүнд өвчнөөр өвдлөө би өөрөө эмчилж байна. Өөр хүн гэрт орж болохгүй гэж хөл хорьсоор байлаа. Удалгүй шавь минь нас барлаа” гэж шар торгонд шарилыг нь боож оршуулан заль хэрэглэжээ. Гэтэл японы тагнуулын даалгавар бүхий Д.Өвгөн Д.Шаравжамц нар шарил ороосон шар торгыг зүсэж үзэхэд шавь Майдар нь биш нэгэн шар нохой байсныг илрүүлснийг сонсоод Гончигдоо хамгийн үнэнч итгэл бүхий холбоочин тагнуул Шаравыг дагуулан айлд гүрэм хийхээр явлаа гэдэг нэрээр 1934 оны есдүгээр сарын 16-нд оргон Монгол эх орныхоо хилийг алхаж Баянтүмэнд иржээ. Эх орныхоо төлөө тагнуулын албанд дөрвөн жил гаруй зүтгээд эх орондоо ирсний нь дараа дөрөвхөн хонуулаад 1934 оны есдүгээр сарын 20-нд хувьсгалын эсэргүү Японы тагнуулын хэрэгт холбогдуулан Г.Гончигдоог баривчилжээ.
avsan site www.mongolinternet.com

Бvv хэрэлд !

7. 45 эхнэр нөхөр хоёрын хэрүүлийг эхлүүлэв. Эхлэв биш, эхлүүлэв шүү, учир нь хэрүүл өдсөнөө хүлээн зөвшөөрдөг нь үгүй бөгөөд энэ оньсгийг тайлахаар есөн жил хэрэлдэж байна. Тиймээс 7.45 хэрүүл эхлүүлэв. Эд “чи битгий хэрүүл өдөөд бай” гэж хаяа нэгэндээ сануулж шалтгааныг эрэх авч хэрүүл ширүүсэхэд л бүгдийг умартан бие биенээ давахаар дүрэлзэнэ. Эдний угжирсан хэрүүл эхлэл, төгсгөлгүй. Ажихад аливаа юманд эхлэл байж дараа нь өрнөл тэгээд төгсгөл гэж байдаг бол энэ хэрүүлд зөвхөн өрнөл л бий мэт санагдана. Магадгүй зөвхөн өрнөл өрнөдөгөөс хэрүүлийн ард гарч болохыг эд төсөөлөө ч үгүй байх. Гэхдээ хоёулаа залхсан болохоор хэрүүлгүй амьдарч болно гэж ухамсарлаагүй ч мэдрэмж бол байсаан. Гэвч цэглэхэд зориг, ухаан хэрэгтэй аж. Ганц хоёр удаа эд хэрүүлийг үүрд цэглэх гэж оролдсон ч зориг, ухаан хүрэлгүй орхисон тал бий. Нэг удаа төгсгөлд дөхүүлтэл нөхөр нь гурван хоног архидаж ондоо хүүхэнтэй орооцолдсон, мөн нэг удаа хэрүүл шувтарахын даваан дээр эхнэр нь амиа хорлоно гэж орилж чарлан гудамжаар шалдан нүцгэн гүйн машин доогуур орох шахсан. Товчхондоо, энэ хэрүүлийн төгсгөл бол салалт. Харамсалтай ч энээс дээр шийдэл олоогүй. Хэрэв арай салалгүй хэрүүлийг бүр төгсгөлд нь хүргэж болдогсон бол цоо шинээр амьдарч магад. Шинэ хэрүүл өрнөлөө ч шинэ шалтгаантай учир учрыг олох амар, үүсвэр тод бол өрнөл нь мэдрэгдэж, төгсгөл нь ч барагцаалагдана. За энэ яахав амьдралд биелэгдэхээргүй миний онол шүү юм.

Энэ гэрийн хэрүүлийн нурам мөнхөд бүлээн учир хэзээд ч дүрэлзэх осолтой. Яг мөн чанартай бол энэ хоёрын голд үл үзэгдэгч хэрүүлийн тулам үргэлж дүрэлздэг. Тэгээд эд ээлжээр тийшээ үсэрч, нэгнээ угзаран татах, эсвэл заримдаа хоёулаа зэрэг орж суга хэрэлдчихээд, заримдаа нэг нь бултан гарах, эсвэл хоёулаа үг дуугүй гарцгаадаг. Бас заримдаа хэрүүлийн тулмаас эхлэж гарсан нь нөгөөгөө өрөвдвөл энхрий үгс хэлж бухимдал гомдолыг нь тайлна. Жишээлбэл эхнэр нь “Эвий минь, эвий минь хар нүдэн минь” гэсэн үгтэй мэссэж явуулж, үг хэлдэг заншилтай. Заримдаа ч хохино гэж боддог юм уу тэр чигт нь нэг нэгнээ хэрүүлийн туламд орхино. Гэхдээ уншигч та эд 24 цаг тасралтгүй хэрэлдээд л байдаг гэж битгий ойлгоорой. 24 цагт унтаж хэвтэх, ажил төрөлдөө явах, эхнэр нь нөхөртөө, эсвэл нөхөр нь эхнэртээ хайраа илчлэх гээд ер нь бүх жирийн гэр бүлийнхэн шиг амьдрана. Ганцхан нэг ялгаа нь гэвэл, ялгаагүй ч байж болох, суухдаа хоёулаа биш гурвуулаа суусан юмшиг сэтгэгдэл хоёуланд нь байнга үүснэ. Эхнэр, нэмэх нь хэрүүл, нэмэх нь нөхөр, тэнцүү гэр бүл. Мэдээж эр эм болохоор хэрүүлтэй ч үр хүүхэд төрүүлсэн, бас төрүүлэхээс ч олон абортлуулсан.

Хэрүүлтэй гэр бүл салдаггүй, харин огт хэрэлддэгүй хүмүүс л салж сарнидаг гэж эхнэр нь хаяа бусдад мэдэмхийрдэг болохоор үүнийг энэ гэр бүлийн гол зарчим гэж хэлж болно. Харин энэ өглөөний 7.45-ын хэрүүл гол зарчим алдаатайг баталсан билээ.

-Чи дуугаа тат л даа, би яачихаа вэ, бусдаас дутахгүй гээд л амьдралынхаа төлөө зүтгэж л явна шүү дээ гэж нөхөр нь орноосоо ууртай хэлэв.
-Аанн, чиний амьдралаа бодно гэж юу юм бэ? Хүүхэд сургуульд орох болчихоод байхад олигтой ч дүрэмт хувцас авч өгч чадахгүй байж... чи биеийн амрыг хараад л хэвтэж байдаг биз дээ...
-Үгүй би ажлаа таслахгүй, ганц ч удаа олигтой амралт авалгүй чартайгаад л явна шүү дээ хэмээн хэлээд нөхөр нь хиртэй хувцас ялган угаахаар бэлдэж буй унтлаганы хувцастай эхнэрээ хальт харав.
-Чи яаж ажиллаж гийгүүлсэн юм бэ? Хөл дүүжлэх унаа ч авч чадахгүй байж, чамайг ямар эр хүн гэдэг юм.
-Чи тэгээд тэр унаатай эр хүнтэйгээ явахгүй юу гэж уур нь огцом хүрсэн нөхөр нь дэр өөдөөс нь чулуудлаа. Нөхрийнхөө уурыг оновчтой довтолж хүргэсэн эхнэрийн бах бага зэрэг ханаж
-Би ямар хүнтэй явах гэж үүнийг хэлээ юу, над шиг хүнтэй явна гэж илэн далангүй хэлчихээд сууж байдаг хүн хүнтэй явдаггүй юм за, харин дуугүй байсан хүмүүс л хүнтэй явдаг юм хэмээн “дуугүй явагчдыг” сайн мэдэх мэт итгэлтэй хэллээ.
-Чи тэгээд яах гээд байгаа юм бэ, ганц амардаг өдрөө чамтай хэрэлдмээргүй байна мэдэв үү гэж аргаа барсан аятай залуу эр хэлээд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. Хэрүүл намжих нь гэмээр нам жим болтол ам таглах үг хэлж ялалт байгууллаа гэж ташуурсан залуу “чи ямар эр хүн юм вэ” гэж хэлүүлсний хариуг авахаар хөнжил доороос
-Юм л бол Гомбо жийп уначихлаа, Чимгээ булган шууб өмсчихлөө гээд хүнд атаархаж явах юм. Энийг ер нь ямар найз гэх юм гэж эхнэртээ сонсогдохоор аман дотроо бувтантал
-Би хүнд атаархсандаа тэгэж хэлсэн юм уу аанн, өө муу новшыг хараачээ, энэ муу ингэдэг л байхгүй юу, ямар ч эр нөхрийн шинжгүй арчаагүй муу хулгайч хэмээн дуу нь чангарсан эхнэр хөнжлийн доор нуугдсан нөхрийнхөө дэргэд харайн очиж хөнжлийг нь сөхөн шалдан биеэн дээр нь барьж байсан жинсэн өмдөөрөө сайтар ороолгоод, дахихаар далайхад нь дотоожны завсраар эр эрхтэн нь цухайсан туранхай эр хэзээний сурмаг гар хөлөө сарвайлган хамгаалтын байрлалд орж, далайгчийн нь хөдөлгөөн жаахан саарахад ганц ухасхийн жинсэн өмдийг нь булаав. Гар мухардсан хүүхэн нөхрийнхөө арчаагүй байдлыг харсандаа сэтгэл ханаж “ийм юмыг би яаж тоосон байнаа” гэж зурвас бодон орноос хөндийрөхдөө
-Чам шиг л найзынхаа авгайг орцонд озоод зогдоггүй хүнийг эр хүн гэдэг юм за... би булган шуубанд атаархаж байгаа бол чи найзынхаа авгайд атаарахдаг хөгийн новш ш дээ хэмээн хүүхэн ялалтыг зуун хувь өөрийн талд эргүүлж чадав. Тэрээр бардмаар унтлаганы өрөөний хаалга тас саван угаалгын машинд хувцас хийхээр гарлаа. Эмзэг цэгтээ чичлүүлсэн эр юу ч хэлж чадалгүй нүдээ тас анин, шүдээ зуун хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэсэг хэвтэв. Бараг долоон жилийн өмнө авгайгаа жирэмсэн байхад найз Б-ийнхээ амрагтай янаглаж байгаад эхнэрээ утасдахаар нь ажилтай байна гэж хэлчихээд утсаа унтраалгүй халаасандаа хийчихжээ. Эхнэр нь бүгдийг сонсоод тэмдэглэчихсэн гэртээ ирэхэд нь хүлээж байлаа...

Өглөө босоод л хэрүүл хийж амралтын өдөр нь будаа болсон залуу эр “Дүүтэй нь явсныг мэдээгүй л бол яамай гэж” өөрийгөө тайвшруулаад орноосоо хурдан босож, хувцсаа хам хум өмсөн тушаахаар зэхсэн байр, цахилгааны мөнгөө шүүгээнээс авч өмдний халаасандаа хийчхээд эхнэрээ гал зуухны өрөөнд аяга таваг түжигнүүлж байхад сэмээрхэн хаалгаа нээж, гарлаа гэдгээ мэдэгдэх гэсэн мэт хүчтэй саван хааж, шатаар доошоо уруудан шогшлоо. Хаалга савдаг нөхрийнхөө занг мэддэг бүсгүй араас нь хөөсөнгүй, харин унтлаганы өрөөндөө орж байрны мөнгөө шалгаад хэрэлдэхдээ далд хийхээ мартсандаа өөрийгөө зүхэв. Цонхоор доошоо хартал нөхөр нь гараа саван алхаж дэлгүүрийн булан тойрон бараа нь тасрав. Өдөр тийшээ охиноо сэрэхээр утасдуулж хаана байгааг мэднэ гэж сэтгэсэн бүсгүй гэв гэнэт л нөхрөө “моожийгоод л алхаж байна” гэж дотроо өрөвдөв.

“Энэ муу хүүхнээс одоо салнаа ерөөсөө хамаг амьдралыг маань баллаж байна. Би ер нь яачихсан юм. Дандаа л өглөө босоод үглэж байх юм. Ямар шуналтай амьтан вэ. Энээс илүү яалгах гэсэн юм. Тэр чигээрээ л ядуу байхад харин ч хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, хүн луйвардахгүй ажлаа хийгээд өдий зэрэгтэй яваа нь их юм” гэж бодсон залуу эр “можийгоод ууртай алхана”. Тэрээр уурандаа шатаж өөрийгөө зөвтгөн, амьдралыг хараан эргэн тойрноо анзаарах ч сэхээгүй түргэн түргэн гишгэлэнэ. Нар зулай дээрээс төөнөсөн зуны сайхан өглөө байна. Гудамжинд бараг хүнгүй амралтын өдөр бүх юм аажуу тайван, нам жим. Хажуугаар хаяа унаа тэрэг сүнхийж өнгөрөх нь нам жим байдалд хөг оруулах мэт. Гудамжны нөгөө талын хүнсний дэлгүүрээс архи авч найзындаа очъё гэж санасан мань эр “Ерөөсөө авгай авах л буруудаж, авлаа ч гэсэн мөнгө харж авах хэрэгтэй гэж бодтол ШШШИЙХ... гэж машин тооромслох шиг болов... Мэдсэн ч оройтжээ.

Орой зургаан цагийн алдад эхнэр лүү нь эрэгтэй хүн утасдаж
-Дунд зэргийн нуруутай, жинсэн өмд, цагаан цамцтай, Д- овогтой, Г- гэсэн ажлын үнэмлэхтэй, ... –д ажилтай, кармандаа 35 мянган төгрөгтэй, гучаас дөчин насны эрэгтэй хүн таних уу гэхэд нь “хөөрхийдөө мөнгө үрээгүй байна” гэж бодсон бүсгүй
-Танина гэж
-Та хэн нь бэ
-Эхнэр нь
-Таны овог нэрийг...
-С-ын Д-
-Та дүүргийн моргод хүрч ирнэ үү...

Та минь ээ, бүү хэрэлдэцгээ. Хэрүүлтэй айл салдаггүй ч үхэл салгаж чадна шүү. Хэрэв хэрүүл хийгээгүй бол энэ сайхан залуу уур хилэнтэй явж байгаад машинд дайруулж үхээ ч үү, үгүй ч үү. Хойд насандаа лав олигтой төрлийг олохгүй дээ... УМ МАНИ ПАДНИ ХУМ

Чадвал барь...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Хавар барина гэж хөвүүн амалжээ.
Хавар болж хөвүүн баясжээ,
Хавар ирсэн шигээ жирийн оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Учралаа мөнхлөнө гэж хархүү амалжээ.
Гоо бүсгүй нүцгэн зогсоход
Ганцхан энэ мөч гэж тэр шивнэжээ,
Ганцхан хайр нь салан оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Ижийгээ мөнхлөнө гэж эр амалжээ.
Шүүдрийн дусал хатахтай адил
Сүүтэй ээж нь талийн оджээ...

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Зууг тогтооно гэж өвгөн амалжээ.
Зуу наслаад өвгөн баярлажээ,
Зуугийн дараа зуу эхэлжээ.

Чадвал барь гэж цаг хугацаа хэлжээ.
Чадлыг нь басах хариу алга...

2007.07.16
20.03

Posted by eebee at 14:21 0 comments

Labels: Шvлэг

Бахардаж vхсэн хvлэг…

Бариа ойртоход
Байдаг хүч шавхагдана.
Барианд орох
Ганц бодол л үлдэнэ…

Уухай хашгирах наадамчид
Тасарч нэг, тодорч нэг сонсогдоно.
Урагш зүтгүүлэх ташуур
Энд ч нэг, тэнд ч нэг мэдрэгдэнэ…

Дөрвөн мөч бадайраад
Тушаатай мэт гацна.
Дөрвөн уулын дунд
Түрүүлэх заяандаа омогшино…

Монгол наадмын бахархал
Молор эрдэнийн хүлэг
Мөнхийн хүрдэнд шидэгдэхээр
Хурдны зам дээр сөгдөнө…

Хамар гэнэт цоргиод,
Өвдөг нугараад сульдах шиг…
Үгүй, би өндийнө гээд…
Хад чулуун доор дарагдах шиг…

Дотор сайхан онгойгоод
Тэнгэр цэлмээд ирнэ.
Хөх тэнгэр дээрээс
Хөшсөн биеийг хучна.

Шантраагүй шандаст хүлэг,
Сөгдөөгүй босоо унага,
Алсыг ойртуулсан,
Аюулхайг чичрүүлсэн,
Уухайн дуугаар бүрэлдэх
Уралдааны монгол морь.

Ай, хөөрхий хүлэг мину,
Нулимстай мөнхрөх ажнай мину…
2004.07.09

Нээрээ ч юм уу?

Эрээнээс эхнэрийнхээ авчирсан барааг зах дээр зарахаар өглөө явсан эр шөнө гэртээ согтуу орж ирэв.
-Би ёстой жинхэнэ наймаа олчлоо. Цэргийн андтайгаа тааралдаад, спирт оруулах сүвгийг нээчихлээ гээд өөрөөрөө бахарсан байртай амаа жимийн толгойгоо сэгсэрэн гадуур хувцсаа тайлахгүй тэр данхалзан зогсоно. Уураа барьж чадахгүй харааж хүлээсэн эхнэр нь нөхрийнхөө байдлыг хараад гэнэт балмагтан “нээрээ ч юм бол уу” гэсэн бодол төрөн дуугүй харч зогсоно. Гай тарьвал дальдчаад дуугарч чаддаггүй нөхөр энэ удаа гавъяа байгуулсан мэт зогсоход
-За, за, за тэр яадаг юм. Худлаа л биз. Архи ууснаа зөвтгөх гэж... чи зүгээр мөнгө гаргаад ир, хэрэв дутсан бол хохь чинь шүү гэлээ. Залуу жинсэн яакныхаа энгэрийг яран дотуураа зүүсэн түрүүвчнээс атганд багтахааргүй баглаа дэвсгэртүүд гаргаж өгчихөөд урам хугарсан аятай хушуугаа шовойлгон хамраараа хүнн, хүнн гэтэл хүчлэн амьсгалж хана налан, урагш хойш тонголзоно. Мөнгийг дор нь мэргэжлийн тоолсноо, тооцоолсноос таван мянган төгрөг л дутаж байгаад сэтгэл тайвширсан хүүхэн
-Үгүй чи юу хийгээд зогсоод байгаа юм бэ? Хувцсаа тайлаач гэнгээ малгайг нь авч өлгөн, яакыг нь тайлав.
-Хм, хүн өдөржин шороо шуурганд зогсож байгаад ирэхэд, ингэж угтана гэнээ. Яадаг юм би найзтайгаа тааралдаад, архи уулаа. Өөрөөсөө мөнгө гаргасангүй дайлуулаад наймаа ярьчихаад ирж байна. Гэтэл чиний байж байгааг хэмээн үүдний сандал дээр суун гутлаа тайлахаар гараа дэмий сарвайна. “Үнэн ч юм болов уу” гэж бодсон эхнэр
-Мөнгө үрээгүй гэнэ шүү, таван мянга хаачсан юм бэ? гэтэл залуу гэнэт уурлаж
-Хаачдаг юм энд байна гээд ходоодоо заан
-Би өлсөж байна мэдэв үү, одоо бүр хоол ч идэж болохгүй болчихоо юу аанн!? гээд хана гараараа дэлсэв.
-За, за, за чи битгий солиор, дуугаа тат. Хүн амьтан сэрээчихлээ гээд эхнэр нь нөхрийхөө гутлыг тайлав. Эд долоо настай хүү, өндөр настай эхтэйгээ хамт 40 мянгатад хоёр өрөө байранд амьдардаг. Эхнэрээ итгүүлж чадсан эр дуугаа намсган гомдонгуй
-Өнөөдөр ямар шуургатай байсныг хараа биз дээ. Чамайг Чаки Чанаа үзээд ангайгаад хэвтэж байхад чинь би тэр шороо тоосонд харлаад зогсож байлаа шүү дээ гэв. Нээрээ ч өнөөдөр бүсгүй Эрээнээс авчирсан Чаки Чаны шинэ киногоо үзэж, вагонд явсан алжаалаа тайлан, банштай цай хийж уун амарсан шиг амарчээ. Тэрээр Чаки Чаны кинонд нугасгүй дуртай, жинхэнэ шүтэгч нь ба өрөөгөө зургаар нь дүүргэсэн. Нөхрийнхөө ярьсныг үнэн л дээ гэж хүүхэн дотроо зөвшөөрсөнөө
-За миний найз, одоо гар хөлөө угаагаад хоол ид гээд согтуу эрийг сугадан босгов.

Галт тогоонд лавшаа идэж байхад өөдөөс нь шанаагаа тулан захын ханш, байдлыг асууж суусан эхнэртээ согтуу эр юм л бол дахин, дахин
-Манай найз үнэхээр томорчээ. Би ч удахгүй томорно. Гаальд ажилд орсон гэнэ, намайг 3 сая төгрөг өгөөд эргэлдүүл, спирт оруулж ирнэ, заралц гэж байна хэмээн ярьж байв. Жижиг өрөөндөө ганцхан дотоожтой бусад хувцсаа тайлуулчихаад орон дээр сууж байхдаа ч гэсэн тэрээр
-Манай найз үнэхээр томорчээ. Намайг хараад л шууд жипээ зогсоогоод Ганбаа, Ганбаа гээд л гүйгээд ирж байгаа юм чинь. Аргагүй шүү дээ, цэрэгт би жаа нь байсан юм чинь... Үнэхээр томорно гэдэг ийм л байдаг байх. Баянголд оруулаад юу уух уу, юу идэх үү гэдэг байна шүү дээ. Надад 5 сая төгрөг эргэлтэнд оруул, спирт оруулж ирнэ, заралц, орлогоо тэнцүү хуваая гэсэн гэж чалчсаар суув.

Нөхрийнхөө ярианд бүрэн үнэмшсэн бүсгүй хүүгээ хувийн сургуульд оруулчхаад жипээр хүргэж өгч байна гэж мөрөөдөн ханын гэрлээ бүдгэрүүлснээ толинд биеэ харангаа лээвчигээ тайлав. Ус цасанд ороод өнгө зассан хүүхнийг хальт хараад “Энэ чинь миний эхнэр мөн билүү” гэж бодсон эрийн гуужгай хатуурах мөчид
-За миний өвгөн одоо амар, найз нь боожгойг нь үнсээд өгье гээд бүсгүй нөхрийнхөө хушуун дээр үнсэж хойш нь хэвтүүлэв. Яагаад ч юм энэ хүүхэн нөхрөө халамцуу байхад загас наадуулах дуртай. Эрүүлдээ олиггүй болохоор нь ч тэрүү, эсвэл нөхрөө согтуу байхад нь дураараа авирлаж болно гэж боддог юм болов уу, тэр согтуу эртэй унтахад амар алдуурдаг. Архи ханхалсан хушуун дээр үнснээ хүүхэн мансуурч, өөрийн эрхгүй нүдээ анин цээжнээс доош гулган үнсэж, үнгэж, үнэрлэн дотоожыг нь тайлахаар зэхлээ. Доошлох тусам үнэр нэг л биш байсан ч нэгэнт сэрэлжсэн хүүхэн юм бодсонгүй. Дотоож мулталтал нэг л биш, гэвч нүдээ нээсэнгүй. Боос нөхрийнхөө боожгойг гээд үмхтэл... нойтон гондом! Бүү үзэгд, гутамшиг, шараа, доромжлол...

Дараа нь юу болсныг надад дүрслэх үг алга таминь ээ, өөрсдөө төсөөлцгөө; эхнэр нь намайг чи ингэж доромжлоод байх даа яадаг юм, сална, зайл, заваан новш, хулгайч, эрийн оронцог, пизда, сулралтай амьтан; нөхөр нь найзын эхнэр андуураад, нэг хүүхэн найзтай андуураад тасарсан хойно ингэсэн байна, би мэдэхгүй, бүү мэд, чи өөрөө хийчхээд, битгий донгос, хуц, солиор, пизда гэх үгс олон хэлж байлаа. Эхэндээ хэрүүл хэзээ ч намдахааргүй санагдсан ч сүүлдээ үүр цайхад хамаг амьтныг сэрээсэн гайтай эр гэнэт сэтгэн
-Гэхдээ би тавиагүй л байгаа биз дээ гэж учирлав. Нээрээ ч “углаастай үмхүүлсэн эр” тавиагүй гэдэг гарцаагүй болохоор
-Тийм л дээ, гэхдээ л... гэж хүүхэн хүлээн зөвшөөрөхөөс өөр арга олдсонгүй.

Мэдээж ийм хэрүүл нэг өдөр намжихгүй залуу засрахыг хэчнээн хичээсэн ч жаахан л юмнаас сэдрээд хэцүү. Архинаас гарна гэж амлаж үзэв, ажилд орно гэж хэлж үзэв, хүүхдээ Эрлийн сургуульд оруулахаар хөөцөлдөхөөр ч болов гэвч нэмэргүй. Сүүлдээ хэрүүлээс залхсан эр зүгээр байхад хэрүүл өдөөд байгаа авгайгаа хардаж “Эр хүн нэг удаа кондомоо сугалалгүй ирээ л биз, яадаг юм. Ямар тавьсан биш. Тэр битгий хэл янхантай кондомгүй явчихаад авгайтайгаа унтдаг хүмүүсийг алийг тэр гэхэв... Энэ муу одоо хэнтэй яваад байнаа, сүүлийн үед урагшаа их яваад байгаа юмаа. Чаки Чан, Чаки Чан гээд л солиорох юм” гэж бодох болов. Тэгээд нэг удаа хэрэлдэхэд мань эр тэсэлгүй
-Ээ ээ, чи муу тэгэж ярих юм бол, Чаки Чаныг Монголд ирвэл унтана ш дээ гээд хуруугаа гозойлгон, нүдээ сүүмэлзүүлэн заналтай хэлэв. Нээрээ-ч-юмууд хэлэх үг олдсонгүй.
-Хужаатай унтахаас сийхгүй байж, чи юун сүртэй юм. Би ямар тавьсан биш гэж залуу эцэст нь эр хүн шиг дуугарлаа.

2007.08.5
23.26

Хүзүүний зүүлт

Ги Де Мопассан (1850-1893)

Тэр бүсгүй бол хувь заяаны тэнгэр будилав уу гэлтэй ядуу гар урлаачийн гэрт төрсөн, гоо үзэсгэлэн тэгш, дур булаам охидын нэг байлаа. Сүй тавих инж, итгэл горьдлогоор мөхөс түүнд бусдад өөрийгөө таниулж, зүрх сэтгэлээ нээж, дурлал хайрын амтыг мэдэрч, нэр алдар, эд хөрөнгөтэй хүнтэй суух ямар ч арга байгаагүй бөгөөд адаг сүүлд нь тэр боловсролын яамны нэгэн бага түшмэлтэй гэрлэсэн ажгуу.

Тансаг чамин зүйлст санаархах ч тэнхээгүй түүний таалал сонирхол маш энгийн байв. Харин хүүхэд төрүүлэх юм уу эсвэл гэр бүл болоход л ач тусаа олдог төрөлхийн гоо үзэсгэлэн, ялдам сайхан зан чанар, дур булаах увдисаас гадна өөр ямар ч дээд гарал, өндөр язгуур угсаагүй нэгэн гэхэд тэр бүсгүй өөрөөсөө доод зиндааны хүнтэй гэрлэсэн мэт ямагт уйтгарлан гуньдаг байжээ. Төрөлхийн эелдэг зан байдал, зөнгөөрөө дэгжүүн ааль, сэргэлэн цовоо арга ухаан нь л тэдний зэрэг зиндааны цорын ганц хэмжүүр болж, ядуусын хорооллын охиныг нутгийн хамгийн өндөр язгуурт хатагтайн зэрэгт хүргэдэг билээ.

Бүсгүй өөрийгөө бүхий л амттан, тансаг хээнцэр эд зүйлсийг эдэлж хэрэглэх хувь тохиолтой төрсөн хэмээн сэтгэж эцэс төгсгөлгүйгээр зовж шаналдаг байв. Тэр орон гэрийнхээ ядуу зүдүү байдал, олиггүй муу хана, элэгдэж муудсан сандлууд, гандаж үрэгдсэн хөшигнөөсөө болж их ичнэ. Түүнтэй ижил давхаргын бусад бүсгүйчүүдийн анзаарах ч үгүй байсан энэ бүх зүйлс түүнийг тарчлаан зовоодог байлаа. Бяцхан Брэтoн охин гэрийн ажил хийхээр ирсэн нь бүсгүйн сэтгэлд итгэл мухардсан мөрөөдөл, харамслын уйг авчирав. Бүсгүй дорно зүгийн хээ урлалаар чимж, сүрлэг сайхан хүрэл суурьтай бамбар асаан гэрэлтүүлсэн нам гүм өрөөнд, өвдгөөр татсан богино өмд өмсөж гоёсон хоёр өндөр зарц том зөөлөн буйдан сандалд тухалж суугаад, зуухны халуун илчинд нозооров уу гэлтэй зүүрмэглэн буйг төсөөлж бодно. Эртний торго дурдан өлгөж, үнэлж баршгүй чимэглэл болсон гоёмсог сайхан тавилгатай уужим сэрүүн танхим, нэр хүнд нь бусдын анхаарлыг эзэмдэж, бүсгүй хүний атаархал, хүсэл тачаалыг өдөөж байдаг нэр цуутай ноёдын цуглаан, дотны анд нөхдийн бяцхан цайллаганд зориулсан анхилам үнэртэж, сэтгэл татсан жижиг танхимуудыг тэр бас мөрөөддөг байлаа.

Шөлтэй тавагны таглааг сөхөнгөө,

-Ай хөө, шотланд хар шөл үү! Yүнээс дээр юм гэж хаа байх вэ? хэмээн дуу алдах нөхрийнхөө өмнө хэрэглээд гурав хонож байгаа бүтээлгээр хучсан дугуй ширээн дээр оройн зоог идэхээр суухдаа, мань бүсгүй чамин тансаг хоол, оч гялалзсан халбага сэрээ, үлгэрийн ой модоор жигүүрлэх үл таних шувууд болон өнгөрсөн үеийн хөгшдийн хөргийг буулгасан уран хатгамлуудыг өлгөж чимсэн хана туурга мэтийг зөгнөж, уран хийцтэй тавганд бэлтгэсэн тансаг зоог, аспарагус ногоогоор хачирласан тахианы мах, эсвэл загасны ягаахан түрсээр аар саар хийн тоглох зуураа эелдэг наалинхай шивнээ яриаг нууцхан мишээл тодруулан чих тавин сонсож суугаа өөрийгөө төсөөлж мөрөөснө.

Түүнд хувцас хунар, үнэт эдлэл гэж юу ч байсангүй. Харин үлэмжийн хүсэл нь болсон энэ л эд зүйлсийг эдэлж хэрэглэх хувьтай төрсөн хэмээн чин сэтгэлээсээ итгэдэг байжээ. Бүсгүй бусдын нүдийг булааж, хүсэл зориг дагуулсан үнэн гоо үзэсгэлэн төгөлдөр байх гэж ихэд тэчьяадан тэмүүлдэг байлаа.

Түүнд сургуульд хамт сурч байсан нэгэн баян чинээлэг анд бий. Найзтайгаа уулзаад гэртээ харих болгондоо туйлын их зовж шаналдаг тул түүнтэй уулзалдахаас үргэлж зайлсхийдэг байв. Уулзах болгондоо ядуу тарчигтаа харамсан гашуудаж, цөхрөл зовлонд автаад хэдэн өдрөөр ч хамаагүй нулимс цувуулдаг байжээ.
***
Нэгэн үдэш нөхөр нь гартаа том дугтуй барьчихсан, баяр хөөрцөг дүүрэн гэртээ орж ирэв.

-Чамд өгөх нэг зүйл байна гэж тэр хэлэв.

Залуу бүсгүй дугтуйг шаламгай нь аргагүй онгойлгоод нэгэн ил захидал гаргаж ирсэнд:
Боловсролын Яам болон Эрхэмсэг Хатагтай Рампаннаугаас Ноён Лойсэл, Хатагтай Лойсэл нарыг Нэгдүгээр сарын арван наймны Даваа гаригийн үдэш Яаман дээр болох үдэшлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
гэж бичжээ. Нөхрийн нь найдаж байсан шиг баярлаж хөөрөх нь үү гэтэл бүсгүй урилгыг гунирхсан шинжтэй ширээн дээр шидэлж орхиод,

-Би тэгээд үүгээр чинь яах ёстой юм бэ? гэж амандаа бувтнав.

-Яав даа, хонгор минь? Би чамайг үүнд баярлах болов уу гэж бодсон. Чи минь хэзээ ч гадагш гардаггүй шүү дээ. Энэ бол том завшаан. Энэ урилгыг авах гэж хэрэндээ л их зовсон. Хүн болгон урилганаас авах хүсэлтэй учир энэ урилгыг маш сонгомол цөөн хүмүүст өгдөг. Маш цөөнийг бичээч нарт хүртээдэг юм шүү дээ. Чи тэнд очвол томчуултай бүгдтэй нь уулзах болно доо гэж нөхөр нь хэлэв.

Бүсгүй түүн рүү ширэв татан хараад, тэсвэр алдарсан янзтай,

-Тийм том арга хэмжээнд намайг юу өмсөж очино гэж чи бодоо вэ? гэж хэлэв. Нөхөр нь энэ тухай огт урьдчилж санаагүйдээ бантаж, ээрч түгдрэн,

-Театр явахдаа өмсдөг даашинз чинь болохгүй гэж үү. Надад л лав их сайхан харагддаг ... гэж хэлээд зогтусан тээнэгэлзэж, эхнэрийнхээ уйлж эхлэхийг хараад бүр гайхшаа барав. Бүсгүйн нүдний булангаас хоёр том нулимсны дусал чимээгүйхэн бөмбөрөөд жимгэр уруулыг нь шүргэх ажээ.

-Яасан бэ, юу болохоо байсан? гэж нөхөр нь түгдрэв.

Харин бүсгүй гуньсан сэтгэлээ хүчлэн барьж, нойтон хацраа арчаад тайван дуугаар,

-Юу ч биш. Надад ганцхан өмсөх даашинз л алга. Тиймээс би энэ үдэшлэгэнд явж чадахгүй нь. Урилгаа надаас илүү хувцас сайтай эхнэртэй тийм хүнд өгсөн нь дээр биз гэж хариулав.

Нөхрийн нь элэг эмтрэх шиг болжээ.

- Матилда чи ойлгооч гэж тэр зүтгээд,

- Бусад баяр ёслолд өмсөж болохоор, маш энгийн аятайхан даашинз ямар үнэтэй байдаг вэ? гэж асуув.

Матилда даашинзны үнийг тооцоолон хэдэн хором бодолхийлээд, хямгач түшмэлээс эгдүүцсэн дуу алдалт, үтэр татгалзсан хариу авахгүйхэн асууж болохоор тийм мөнгөний хэмжээг бодож тунгаалаа. Эцэст нь жаахан тээнэгэлзсэн аястай,

- Яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ дөрвөн зуун франкад бол авч болох байх гэж бодож байна гэж хэлэв.

Yүнд нөхрийн нь царай цонхийсон нь Нантерын талд бүтэн сайн өдөр болгон очиж шувуу буудаж зугаагаа гаргадаг хэдэн нөхдийн хамт дараа зун жаахан буудлага хийх санаатай нэг шинэ буу авах гэж хадгалж байсан мөнгөтэй нь энэ мөнгө яг тэнцэж байсанд байлаа.

Хэдий тийм ч тэр:

-За яая гэхэв. Би чамд дөрвөн зуун франк өгье. Гэхдээ энэ мөнгөөр маш сайхан даашинз авахыг хичээгээрэй гэж хэлжээ.
Yдэшлэг болох өдөр ойртсоор л, мадаам Лойсэл нэг л сэтгэл тайван бус, уйтгартай байв. Харин даашинз нь бэлэн болжээ. Нэгэн орой нөхөр нь түүнд,

-Юунд сэтгэл чинь зовно вэ? Сүүлийн гурван өдөр чи нэг л хачин байлаа гэв.

-Надад ямар ч үнэт эдлэл байхгүйд би их гуниж байна. Зүүчих ганц чулуу ч алга гэж бүсгүй хариу өгүүлээд,

-Би хэн ч биш юм шиг харагдах байх даа. Би ер нь тэр үдэшлэгт бараг яваагүй нь дээр гэж хэлэв.

-Энгэртээ цэцэг зүүхгүй юу гэж нөхөр нь хэлээд,

-Жилийн энэ улиралд бол маш дэгжин харагдана шүү дээ. Арван франкаар чи хоёр юм уу гурван гоёмсог сарнай авч болно доо гэв.

Бүсгүй үүнд санаа амарсангүй.

-Yгүй ээ... тийм олон баян хатагтай нарын дунд ядуу харагдах шиг гутамшигтай зүйл үгүй гэж хэлэв.

- Чи минь яаж мунхаглах нь энэ вэ?! хэмээн нөхөр нь уулга алдлаа.

-Явж мадаам Форэстиэртэй уулз, түүнээс өөртөө үнэт чулуу зээлдэхийг гуй. Чи түүнийг тэр битгий хэл сайн мэднэ шүү дээ гэж тэр нэмж хэллээ.

Yүнийг сонсоод бүсгүй баярлахдаа дуу алджээ.

-Тэр ч тийм шүү. Би тэр тухай огт санасангүй.
Удаахь өдөр нь тэр найз руугаа очиж, өөрт учирсан зовлонгоо ярьжээ.

Мадаам Фростиэр хувцасны шүүгээ рүүгээ очиж нэгэн том хайрцаг аваад мадаам Лойсэлд авчиран өгч, тагийг нь нээгээд,

-Хoнгoр минь, сонгоод ав гэж хэллээ.

Эхлээд Матилда хэдэн бугуйвч үзээд дараа нь сувдан зүүлт, дараа нь эрдэнийн чулуу шигтгэсэн уран тансаг хийцтэй Венецийн алтан загалмайг авч сонирхов. Yнэт чулуудыг толины өмнө зүүж үзээд тэднээс сонгох эсэхээ шийдэж ядан эргэлзэнэ. Бүсгүй тэгээд,

-Чамд өөр чулуу байхгүй гэж үү? хэмээн асуулаа.

- Дахиад бий бий. Чи өөрөө сайн үз. Би чамд аль нь хамгийн их таалагдахыг сайн мэдэхгүй байна.

Гэтэл бүсгүй санаандгүйхэн нэгэн хар дурдангаар бүрсэн хайрцагнаас сүрлэг чамин алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт олоод, зүрх нь шунамгай гэгч нь цохилж эхлэв. Зүүлтийг авахдаа түүний гар нь чичирч байлаа. Гоёмсог даашинз дээр зүүлтийг хүзүүндээ зүүгээд, өөрийнхөө үзэмжийг хараад баясан хөөрчээ.

Тэгээд бүсгүй эргэлзэж зовсон байдалтай,

-Чи үүнийг надад зээлдүүлж чадах уу, зөвхөн үүнийг л? гэж асуулаа.

-Өө за, бололгүй яахав гэж мадаам Форэcтиэр хэлэв.

Бүсгүй найзынхаа цээжинд биеэ нааж, хөөрсөн сэтгэлээр тэвэрч аваад, эрдэнэсээ өвөртлөн гарч оджээ.

Yдэшлэг болох өдөр ч ирэв. Мадаам Лойсэл од шүүрчээ. Тэнд очсон бүсгүйчүүд дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь тэр байлаа. Дэгжин бөгөөд эрхэмсэг, инээд дүүрэн энэ бүсгүй урьд өмнө үзээгүй их аз жаргалыг эдэлж байв. Бүх л эрчүүд түүн рүү ширтэж, алдар нэрийг нь асууж, өөрсдийгөө танилцуулах зөвшөөрөл хүснэ. Яамны том түшмэд бүгд л түүнтэй вальс эргэхээр тэмүүлцгээнэ. Яамны сайд ч түүнийг шохоорхжээ.

Бүсгүй энэ л олон хүмүүсийн бишрэл хүндэтгэл дунд, түүний мөрөөдсөн хүсэл мөрөөдөл, бүсгүй сэтгэлд нь эрхэм болсон ялалтын бүрэн дүүрэн амжилтаар бүтсэн аз жаргалын мананд, ялгуусан гоо үзэсгэлэндээ, дүүрэн амжилтандаа бахдалтайгаар юунд ч санаа үл зовон, тааламж дүүрэн ууж, улайран хөөрч бүжиглэжээ.

Өглөөний дөрвөн цаг орчимд тэд гэртээ харив. Шөнө дундаас хойш нөхөр нь эзэнгүй жижиг өрөөнд, мөн л эхнэрүүд нь наргиж цэнгэж байсан гурван эртэй хамт зүүрмэглэж байжээ.

Бүсгүйн мөрөн дээр нөхөр нь гэртээ харихдаа өмсүүлье гэж авчирсан дээлийг нөмрүүлсэн нь ядуу ноорхойгоороо баярын даашинзтай нь өнгө харшилдахуйц, өдөр тутам өмсдөг эгэл жирийн хувцас байлаа. Бүсгүй үүнийг анзаараад яарч шавдсан нь өндөр үнэтэй арьсан дээлээр гоёж гангалсан бусад бүсгүйчүүлд харагдахгүй гэснийх байжээ.

Лойсэл түүнийг ийн яаравчлан гарах гэхэд нь хориглож,

-Жаахан хүлээгээч. Чи гадаа хатгаа авч магадгүй шүү дээ. Би хөлсний тэрэг дуудаадахъя гэв.

Гэвч бүсгүй түүний үгийг үл ойшоон шатаар шаламгай гэгч нь уруудав. Тэд гудамжинд гараад хөлсний тэрэг олсон ч үгүй, холд өнгөрч яваа хөтөч нар луу хий дэмий хашгирч, хөлсний тэрэг хайж эхэлжээ.

Тэд Сена мөрний зүг рүү цөхөрч гүйцсэн байдалтай, даарч чичирсэн хэвээр алхав. Эцэст нь навсгар муухайгаасаа болж өдрийн гэрэлд явахаасаа ичдэг гэлтэй, Парист зөвхөн шөнө бүрий болсон хойно л олддог шөнөөр гэтэгч нэгэн сүйх тэрэг оллоо.

Сүйх тэрэг тэднийг Руэ де Мартирс дахь гэрийнх нь үүдэнд авчирахад, тэд өөрсдийн хөлсний орон сууцны зүг гунигтайхан гэгч өгсөв. Бүсгүйн хувьд энэ бүхэн төгсгөл байлаа. Харин нөхрийн нь хувьд бол тэр маргааш албан тасалгаандаа арван цаг гэхэд очсон байх ёстойгоо л бодож явав.

Бүсгүй толины өмнө очиж өөрийнхөө цог жавхааг дахин нэг харахаар нөмөрсөн дээлээ тайлжээ. Гэтэл тэр гэнэт дуу алдав. Хүзүүндээ зүүсэн зүүлт нь байсангүй!

-Юу болов? гэж аль хэдийнээ зарим хувцсаа тайлж амжсан нөхөр нь асуув.

Бүсгүй түүний зүг маш их гуньж зовсон янзтай эргэж харлаа.

-Би...би...би мадаам Форэстиэрийн зүүлтийг гээчихжээ...

Нөхөр нь гайхаж сандрав.

-Юу гэнээ... Тийм байх ёсгүй!

Тэр хоёр бүсгүйн даашинзны хуниас, хүрэмний нугалаас, халаасыг нэгжиж хаа сайгүй эрэв. Тэд зүүлтийг олсонгүй.

-Чи үдэшлэгээс гарч явахдаа зүүлтээ зүүсэн хэвээр байсан гэдэгт итгэлтэй байна уу? гэж нөхөр нь асуув.

-Тийм, би яамны хонгилд гартаа тэмтэрч үзсэн юм.

-Хэрэв чи гудамжинд явж байгаад хаясан бол бид зүүлт унахыг дуулах л учиртайсан.

-Тийм ээ. Бидэнд дуулдах л байсан. Хөлсний тэрэгний дугаарыг чи харсан уу?

-Yгүй, харин чи анзаараагүй юу?

-Yгүй ээ.

Тэд мэгдэн сандарч дэмий л бие бие рүүгээ харав. Эцэст нь Лойсэл хувцсаа дахиад л өмсчээ.

-Би ирсэн замаараа дахиж яваад хайж үзье гэж нөхөр нь хэлээд,

-Тэгээд олдох эсэхийг харъя гэв.

Ингээд нөхөр нь гарч одов. Бүсгүй үдшийн даашинзаа өмссөн хэвээр орондоо орох тэнхээгүй, ямар ч бодож сэтгэх сэхээгүй сандалд шигдэн суужээ. Нөхөр нь долоон цагийн алдад буцаж ирэв. Тэр юу ч олоогүй ажээ. Тэгээд нөхөр нь шагнал урамшил амалж, цагдаагийн газар, сонин хэвлэлийн газар, тэрэг хөлслөгч хоршоо гээд итгэл найдварын бяцхан зул өдөөсөн бүхий л газраар явжээ. Харин бүсгүй энэ аймшигт гай зовлонд самуурч суусан хэвээр, бүхий л өдөржин хүлээж өнжжээ. Лойсэл шөнө гэртээ ирэхдээ нүүр нь цонхийж үрчлээтчихсэн, юу ч олж чадалгүй ирэв.

-Чи найздаа захиа бичих хэрэгтэй гэж тэр хэлээд,

-Чи түүнд хүзүүний зүүлтний түгжээг нь гэмтээсэн тул засварт өгсөн гэж хэл. Тэгвэл бид энэ бүхнийг зохицуулж аргалах цаг хожих юм гэв. Бүсгүй түүний хэлснээр захиа бичиж явуулжээ.

***

Долоо хоног шувтарахад тэдний бүхий л горьдлого найдвар тасарчээ.

Энэ хооронд таван жилээр хөгширсөн Лойсэл,

-Бид алмаазыг орлуулан хийх арга бодох хэрэгтэй гэж хэлэв.

Дараагийн өдөр нь тэд хүзүүний зүүлт байсан хайрцагийг аваад, хайрцаг дотор нэр нь бичээстэй байсан дарханых руу очлоо. Дархан дансны дэвтрээ шүүн үзжээ.

-Мадаам, энэ зүүлтийг худалдсан хүн нь би биш билээ. Харин би ердөө түгжээг нь л хийсэн гэж тэр хэлэв.

Ингээд хоюул шаналал харуусал, сэтгэлийн тарчлаанд автаастай хэвээр дарханаас дархан дамжиж, яг л анх хүзүүний зүүлт эрж байсан шигээ энд тэндээс асууж сураглан явжээ. Палас-Рояал ордны мухлагт тэдний эрж явсантай яг адил гэмээр нэг хэлхээтэй алмаазан зүүлт олдов. Энэ нь дөчин мянган франкны үнэтэй эд ажээ. Тэд үүнийг гучин зургаан мянган франкаар авч болох гэнэ.

Дарханыг энэ зүүлтээ гурван өдөр зарахгүй байхыг тэд гуйжээ. Тэгээд хэрэв уг зүүлт нь хоёрдугаар сараас өмнө олдвол, үүнээ гучин дөрвөн мянган франкаар буцааж өгч болохоор ярилцан тохирчээ.

Лoйсэлд эцгээс нь өвлүүлсэн арван найман мянган франк байв. Тэр үлдсэнийг нь зээлэхээр төлөвлөжээ.

Лойсэл нэг хүнээс мянгыг, нөгөөгөөс таван зууг, эндээс ч таван луйс, тэндээс ч гурван луйс гээд бүгдээс мөнгө зээлэв. Гарт байсан бүх мөнгөө өгч, хоосролд ч хүргэж болох наймаа хийж, мөнгө хүүлэгч, бэлэн мөнгө зээлдэгч нарын бүхэл бүтэн бүлэглэлтэй ч наймаалцжээ. Тэр үлдсэн амьдралынхаа он жилүүдийг барьцаалж, хожим нэр төрөө хамгаалж чадах эсэхээ ч үл мэдэн гарын үсгээрээ дэнчин тавьж, зовлон шаналал болсон ирээдүйн нүүр царай, хар ядуу гуйланчлалт амьдрал, ирж болох биеийн зовлон, сэтгэлийн гачлааны бүхий л бололцоог мэдэрч, айн мэгдсэн хэвээр уран дарханы лангуун дээр гучин зургаан мянган франк тавьж шинэ зүүлтээ авахаар явжээ.

Мадаам Форэстиэрт мадаам Лойсэл зүүлтийг нь буцаан өгөхөд тэр хүйтэн өнгөөр,

-Чи үүнийг удаалгүй буцааж өгөхгүй дээ. Надад хэрэг болох байсан ч юм билүү гэж хариулжээ.

Найзынх нь эмээж байсан шиг тэр савыг нээж үзсэнгүй. Хэрвээ тэр орлуулж хийснийг нь мэдсэн бол юу гэж бодох байсан бол? Юу гэж хэлэх байсан бол доо? Түүнийг хулгайч гээд барихгүй л байсан болов уу?

***

Мадаам Лойсэл доромжлол болсон ядуу зүдүү аймшигт амьдрал туулж эхэлжээ. Эхнээсээ л тэр өөрийн үүргээ баатарлагаар биелүүлж байв. Энэ аймшигт өр зээл төлөгдөх хэрэгтэй байлаа. Бүсгүй үүнийг төлөх л болно. Шивигчнээ ч явуулав. Тэд байр сууцаа солиод дээврийн доорхи хонгилд нүүн оржээ.

Бүсгүй гэрийн хүнд хүчир хөдөлмөр, гал тогооны дур гутаам ажлыг хийж мэддэг болов. Тэр аяга таваг, хайруулын тавагны ёроол, заваарсан тогоо шанагыг ягаан хумсаа элэгдтэл угаадаг болжээ. Тэр орны бохир хэрэгсэл, өмд цамц, аяга таваг арчдаг даавуу зэргийг угаагаад гэцэн дээр хатаахаар гадаа өлгөж, өглөө бүр хогийн тантанг гудамж руу гаргаад, ус зөөхдөө зогссон газар болгоноо амьсгаагаа авах гэж амсхийдэг болов. Ядуу эмэгтэй шиг хувцаслаад, хүнсний мухлаг, жимсний худалдаачин, мах худалдагч руу явж, гартаа сагс бариад үнэ тохиролцож, гутаан доромжлуулж, хөөрхийлэлтэй мөнгөнийхөө хагас пэнни болгоны төлөө тэмцэж байлаа.

Сар бүр өрнөөс нь төлөгдөх ёстой бөгөөд зарим нэгийн нь зээлийн хугацааг сунгуулж хугацаа хождог байлаа. Нөхөр нь оройдоо худалдаачны данс цэгцэлж, шөнөдөө үргэлж хуудас бүрийн таван пэннигээр хуулан бичлэг хийж давхар ажил хийдэг байв.

Энэ амьдрал арван жил үргэлжлэв.

Арван жил болоход бүх өр нь төлөгдөж, мөнгө хүүлэгчийн өртөг, ноогдсон хүүний хуримтлал гээд бүгдийг нь төлж дуусчээ.
Одоо мадаам Лойсэл хөгшин харагдаж байлаа. Тэр бусад ядуу айл гэрийн хатуу ширүүн зантай, бүдүүлэг авгай нарын нэгэн адил болжээ. Yсээ ч сайн торддоггүй, банзалаа хайнгахан өмсдөг болсноор барахгүй урьд булбарай байсан гарын нь алга эвэршиж улайжээ. Тэр чанга дуугаар ярьж, шал зүлгэхдээ хаа сайгүй ус үсэргэдэг болжээ. Гэвч заримдаа нөхөр нь ажилдаа явсан хойгуур цонхны дэргэд суугаад дээр өнгөрсөн тэр нэг орой, өөрийнхөө хамгийн үзэсгэлэнтэй, бусдын тийм их бишрэл хүндэтгэлийг төрүүлж байсан тэр л үдэшлэгийг дурсдаг байв.

Тэр үнэт чулууг гээгээгүй бол юу болох байсан бол? Хэн мэдлээ? Хэн мэдлээ? Амьдрал ямар хачин юм бэ, ямар хувирамтгай вэ? Ямар жаахан зүйлээс аврал, мөхөл ирэх билээ!
Нэгэн бүтэн сайн өдөр, долоо хоногийнхоо ажлаа дуусгачихаад, сэтгэлээ сэргээхээр Чампс Элисэйн гудамжаар алхаж яваад тэр гэнэтхэн нэгэн эмэгтэйг хүүхдээ салхилуулж явахыг олж харав. Энэ бол мадаам Форэстиэр байсан бөгөөд тэр гоо үзэсгэлэнтэй, залуу, дур булаам хэвээр харагдаж байлаа.

Мадаам Лойсэлийн сэтгэл хөдөлжээ. Түүнтэй тэр уулзсан нь дээр үү? Тийм ээ, мэдээжийн хэрэг. Тэгээд ч тэр одоо бүгдийг төлж дууссан хойно, түүнд бүгдийг хэлэх хэрэгтэй. Яагаад үгүй гэж?

Мадаам Лойсэл түүн рүү дөхөж очив.

-Өглөөний мэнд, Жанни!

Нөгөөх нь түүнийг таньсангүй. Ядуу танихгүй бүсгүйгээр хэзээний танил мэт дуугаар тэгж дуудуулсандаа гайхаж байлаа.

-...мадаам гэж тэр түгдрээд,

-... та намайг андуураад байх шиг байна гэлээ.

-Yгүй ээ...Би Матилда Лойсэл байна.

Найз нь дуу алдав.

- Ай хөөрхий... Матилда минь! Чи ямар их өөрчлөгдөө вэ!...

-Тиймээ, чамтай хамгийн сүүлд уулзсанаас хойш би их хүнд хэцүү амьдрал, маш их зовлон гунигтай учирсан… Энэ бүгд цөм чамаас л болсон.

-Надаас болсон гэнээ!... Яахаараа тийм байдаг билээ?

-Яаман дээр болсон үдэшлэгт зориулж чамаас зээлдсэн алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлтийг чи санаж байна уу?

-За тийм. Тэгээд?

- Би түүнийг чинь гээчихсэн юм.

-Яаж тэгж болох вэ? Яагаад? Чи түүнийг надад буцааж өгсөн шүү дээ.

-Би чамд яг адилхан өөр зүүлт авчирч өгсөн юм. Тэгээд сүүлийн арван жилийн турш бид түүний өрийг төлж байлаа. Чи бидэнд энэ бүхэн ямар хэцүү байсныг ойлгоно биз. Бидэнд ямар ч мөнгө байгаагүй... Ямартаа ч энэ бүхэн эцэстээ төлөгдөж дууссан. Би үүнд харин баяртай байгаа.

Мадаам Форэстиэр гайхширан зогтусав.

-Чи миний зүүлтийг орлуулах гэж алмаазан зүүлт авсан гэж хэлэв үү?

-Тиймээ. Чи мэдээгүй гэж үү? Маш адилхан харагдаж байсан даа гэж Матилда хэлээд гэнэн сэтгэл, бахархал хоёрыг хослуулан баяртай гэгч нь инээд алдав. Мадаам Форэстиэрийн сэтгэл хөдөлж түүний хоёр гарыг гартаа барьлаа.

-Ай, хөөрхий Матилда минь! Минийх чинь хуурамч өнгөлгөөтэй байсан юм. Аль сайндаа л таван зуун франкны үнэтэй байсан эд шүү дээ!...

1884 он

“МОНГОЛЫН ЭЗЭНТ УЛСЫН ЗООС ДЭЛДҮҮЛЖ БАЙСАН ГАЗРУУД”

In 1206 the Great Khuruldai of all Mongol Lords was held at the start of the Onon river to unite Mongol provinces and small tribes into one nation of Mongol Statehood.

At this Khuraldai Temujin was declared as the Great Khagan of Mongols and given the name of Chinggis Khan.

This year celebrates the 800-th anniversary of the declaration of Mongol Empire. I’ve been working on a website of Mongolian coins and paper banknotes of all times and targeted its release to this commemorative date.

The term Numismatic does not only relate to a small group of people with a hobby to collect coins and banknotes but it also refers to the history, politics, economy, language and culture, and even science of any given country. It is a much broader subject than a lot of people seem to think.

That is why so much time, attention and effort are invested in to this subject. The importance of Numismatic has earned it the status of a separate subject of science to study. In many countries the coins and banknotes of the past are stored in museums and treasured as national historic items.

On my website the coins and banknotes are divided into two main categories: ancient and contemporary.

Among the ancient historical valuables a special emphasis should be made to the coins and banknotes of XIII-XIV centuries. These coins and banknotes are unique in their shape and style, they have specific writings minted on them and they were used throughout the vast lands.

Undoubtfully, they cover a lot of world history of their own time and hence are subjects of interest to many numismatics and historians alike. Hundreds of publications worldwide are devoted to the research of these coins and banknotes.

Several valuables of Mongolian Numismatics can be found in museums of Russia, China, England, Germany, USA, Taiwan, Uzbekistan, Georgia, Armenia, Turkey and other countries. For example, Yapi Kredi Bank of Turkey and El Khalifa Bank of Saudi Arabia have a treasure collection of beautiful and rare coins of Mongol Empire.

Lately, a lot of attention has been generating on the Clan Tamghas minted on the coins of Mongol Empire.

I’ve worked on this website with one goal in mind: to promote and boost the research and study of Mongol Empire coins and banknotes. I hope my work serves as a humble contribution to this great topic waiting to be explored, brought out and admired upon. I also hope that this website can become a place where one can not only get some information but can also add new and share his/her opinion with the rest of us.

Since this website is the first of its kind I understand there are going to be some adjustments made and some information edited. Any comments or concerns from you are greatly encouraged. In fact, I hope your comments and concerns will help me make this website a very useful and enjoyable one. I will try my best to keep it up to date.




1206 онд Онон мөрний эхэнд Монголын ноёдын Их Хуралдай болж, олон монгол овог аймгийг нэгтгэсэн Монголын Тулгар Төр улс байгуулагдсаныг зарлан тунхагласан билээ.Энэ Хуралдайгаар Тэмүжинг бүх Монголын Их эзэн хаан хэмээн өргөмжилж түүнд Чингис Хаан цол өргөжээ.

Ийнхүү Монголын Эзэнт Улс байгуулагдсаны 800 жилийн ой энэ жил тохиож байна.Би энэ их ойн өмнө Монголын бүх үеийн зоосон ба цаасан мөнгөний тухай томоохон хэмжээний вебсайт хийж гаргахыг зорьсон юм.

Нумизматик гэдэг ухагдахуун нь мөнгө зоос цуглуулах хоббитой цөөн хэдэн хүний хувийн сонирхолын хэрэг төдий бус харин аль ч улс орны түүх, улс төр, нийгэм эдийн засаг, хэл соёлын зэрэг шинжлэх ухааны олон салбаруудтай уялдаа холбоо бүхий тодорхой томоохон ойлголт юм. Тийм ч учраас дэлхийн улс орнууд өөрийн эрт эдүгэгийн мөнгөний түүхийг судлахад ихээхэн хүч анхаарал тавьж, маш нарийн судалгаа дүгнэлт, мэдээлэл боловсруулж байдаг ба энэ нь жилээс жилд өргөжсөөр тухайн орныхоо түүхийн шинжлэх ухааны нэгэн салбар болтлоо тэлсэн байх аж. Олон улс орон өөрийн мөнгөний музей байгуулж үндэсний түүхэн дурсгалуудаа нандигнан хадгалж байна.

Энэхүү вэбсайт д орсон мэдээллүүд нь эртний ба орчин үе гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдана.

Монголын эртний түүхийн дурсгалуудын дотор ХШ ХIV зууны Монголын нумизматикийн дурсгалууд томоохон байр суурь эзлэх ёстои юм. Энэ үеийн Монголын зоосон мөнгө өөрийн хэлбэр хийц, тархсан газар орон, зоосон дээрхи бичээсийн хэв маяг утга агуулгыи хувьд өвөрмөц онцлоготой тул дэлхийн эртний зоос судлаачдыи анхаарлыг ихээхэн татаж байдаг. ХШ ХIV зууны Монголын цаасан ба зоосон мөнгөний асуудал бол дундад зууны дэлхийн түүхтэй нарийн холбоотой тул олон орны түүхч эрдэмтэд энэ асуудалд анхаарлаа хандуулж эрдэм шинжилгээхий олон арван зохиол бүтээл туурвижээ. Монголын нумизматикийн нэн ховор дурсгалууд ОХУ, Хятад, Англи,Герман, АНУ, Тайван, Узбекистан, Гүрж, Армян, Турк зэрэг олон орны музейнүүдэд дэлгээстэй байна. Туркийн Yapi Kredi, Саудын Арабын El Khalifa зэрэг банкууд Монголын үзэмж төгөлдөр зооснуудыг хэдэн зуугаар нь цуглуулан нандигнан хадгалсан байна.

Зоос судлаачид Монголын зоосон дээрхи эртний монгол хаадын овог угсааны тамгыг гойд сонирхон энэ талаар эрчимтэй судалгаа явуулж байна.

Манай Монголд эртний өвгөд дээдсийн нандин дурсгал болсон Их Хаадынхаа зоосон мөнгийг аль болох өргөн далайцтай судлахад холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж энэ үйл хэрэгт өчүүхэн хүчээ өргөсүгэй хэмээсний тул энэхүү вэбсайтийг чадан ядан бүтээлээ. Нөгөөтэйгээр Монголын зоос судлаач, сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Монголын нумизматикт холбогдох шинэ сонин мэдээлэл цуглуулахад энэхүү вэбсайтын бас нэгэн зорилго оршино. Энэ вэбсайт нь Монгол дахь ийм төрлийн анхны вэбсайт учраас энд алдаа оноо, дутуу зүйл мэдээж байгаа биз. Гэвч энэ вэбсайтийг цаашид улам боловсронгуй болгож, шинэ шинэ мэдээллээр байнга сэлбэн баяжуулж байхаар төлөвлөж байгаа юм. Иймд миний энэ вэбсайтад зочилж буй хэн боловч надтай чөлөөтэй харилцаж, вэбсайтад шинэ сонирхолтой мэдээлэл цуглуулж, түүнийг улам бүр төгөлдөржүүлэхэд сэтгэл харамгүй туслана гэдэгт итгэж байна.