Аж ахуйг амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар
Алхам алхмаар хэрэгжүүлэх арга барил
-Бизнес эрхлэхийг үнэнээсээ хүсч байна уу гэдгээ шийдэх
-Ямар төрлийн бизнесийг хаана эрхлэх
-Бизнестээ цагаа бүрэн зориулах эсвэл ажлын хажуугаар эрхлэх алин болохоо сонгох
Сонголтын стратеги
Анхаарах асуудлууд
Шаардлагатай үйл ажиллагаа
-Харьцуулалтын үнэлгээ
-Эрхэлье гэж бодож байгаа тодорхой бизнест хэрхэн үнэлгээ хийх вэ?
"болно" эсвэл " болохгүй " зүйлийн жагсаалт гарга
-Бүрэн,гүнзгий мэдлэгтэй бол
Шийдвэр гаргах цаг
Аж ахуй амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар
Коллет Паул STM Media Inc.
Худалдааны сэтгүүлийн хэвлэлийн газар
"Ямар бизнес эрхлэхээс үл хамааран санхүүгийн хариуцлага хүлээх чадвартай байх."
Авьяас, мэдрэмж:
Авьяас, мэдрэмж гэдэг нь та өөрийн гэсэн бизнестэй байх оргилсон хүсэлтэй бизнес эрхлэх төрөлхийн авъяастай байх ёстой. Хэрэв эрхлэх гэж буй бизнестээ хайртай бол зорилгодоо хүрэх нь гарцаагүй. Танд сэтгэл өөрөө сэтгэл хангалуун байж чадахгүй, баяр баясгалан авчирдаггүй тийм бизнес эрхлэх цаг хугацаа амьдралд байхгүй, учир нь амьдрал хэтэрхий богинохон. Сайн эсвэл муу байхаас үл шалтгаалан хүн дуртай зүйлдээ өөрийгөө зориулж чаддаг.
Оюуны чадвар:
Оюуны чадвар:
Боловсролын зохих ёсны диплом, гэрчилгээ чхуал хэдий ч аж ахуй эрхэлж буй хүний " оюуны чадвар " нь сургуулийн боловсролоор сурч мэдсэн зүйлээс хавьгүй их өргөн утгатай. Амжилтанд хүрсэн аж ахуй эрхлэгч болохын тулд эхлэхээр төлөвлөж байгаа бизнесийг хөтлөн явуулах мэдлэгтэй байх ёстой.Мөн аж ахуй эрхэлж буй хүнд зайлшгүй байх ёстой оюуны чадвар бол амьдарлын хар ухаан, зохих туршлага хоёр юм. Хэрсүү, болгоомжтой байдал, эхнээс нь дуустал харж хандах, жижиг гэлтгүй зүйлд анхаарал тавьдаг байх нь маш чухал.
Хөрөнгө:
Хөрөнгө:
Хамгийн наанадаж эхний жилийн бэлэн мөнгөний урсгалын хэрэгцээг эерэгээр хангаж чадахуйц эхлэлийн мөнгө хэрэгтэй. Тэр нь бизнестээ таны оруулж буй мөнгөнөөс гадна тодорхой хэмжээний нэмэлт бэлэн мөнгө байх болно. Дараагийн хичээл дээр бэлэн мөнгөний урсгалыг хянах замаар ирээдүйд шаардлагатай мөнгийг хэрхэн урьдчилж тооцоолох тухай үзнэ. Бизнесүүдийн олонхи нь маш бага хүрээнд маш бага хөрөнгөөр эхэлж болдог. Дараа нь бизнес өргөжихийн хэрээр та туршлага хуримтлуулж таны бизнесийн бэлэн мөнгөний урсгалын хэрэгцээ өсөх хэрэгцээ гарч ирнэ. Зарим тохиолдолд та эхний үед өөрөө бүх зүйлийг хийж болох учраас бусад хүмүүсийыг хөлслөн авч ажиллуулахад мөнгө шаардлагагүй байж болох юм. "Өөрөө хийх" нь бизнесийнхээ талаар сурч, мэдэх хамгийн сайн арга зам бөгөөд хожим та ажлаа бусдаар хийлгэхэд илүү их зүйлийг мэддэг, чаддаг болсон байна. Та бизнестээ хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийхэд хязгаар тогоосноор эрсдэлийг удирдаж,хянаж чадна.
Алхам алхмаар хэрэгжүүлэх арга барил
Илэйн Митчел Нарийн мэргэжлийн малын эмч
" " Тантай санаа, сэтгэл, үзэл бодол нийлсэн сайн ажилтанг авч ажиллуулах явдал маш чухал."
Бизнес эрхлэхийг үнэнээсээ хүсч байна уу гэдгээ шийдэх:
Та өөрийнхөө хөрөнгийг зарим хэсгийг (гэхдээ бүгдийг нь биш гэж найдаж байна) эрсдэлд оруулах болно. Ажилдаа улайрч, амьдралын хэвийн хэмнэл алдагдан,гэр бүл,аятай тохитой амрах цагаасаа хугаслан ажилдаа зориулдаг болно. Үүгээрээ та эрсдэл хүлээж байгаа юм. Мөн бусдын ажилтан нь байсан үедээ орж үзээгүй ихээр стрессд орж болох юм.
Ямар бизнесийг хаана эхлэхээ шийд:
Хэрэв танд аж ахуй амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар байгаа гэж үзээд, бизнес эхлэхээр үнэхээр шийдсэн бол ямар бизнес та хаана хийхээ шийдэх хэрэгтэй. Энэ хичээлийн дараагийн хэсэгт хийх гэж бизнесээ хэрхэн сонгох стратегийн тухай орсон байгаа.
Бизнестээ бүх цагаа зориулж эсвэл ажлын хажуугаар хийхийн алин болохыг шийдэх:
Ажлын хажуугаар бизнес эхэлж эрхлэхэд зарим нэгэн давуу талтай боловч нөгөө талаас зарим нэгэн дутагдалтай тал бас бий. (Та одоогийн эрхэлж буй ажлаа хийхийн зэрэгцээ илүү гарсан цагаа изнестээ зориулах болно.
Ажлын хажуугаар бизнес эрхлэхийн давуу талаас эрсдэл нь илүү байдаг.:Алхам алхмаар хэрэгжүүлэх арга барил
Илэйн Митчел Нарийн мэргэжлийн малын эмч
" " Тантай санаа, сэтгэл, үзэл бодол нийлсэн сайн ажилтанг авч ажиллуулах явдал маш чухал."
Бизнес эрхлэхийг үнэнээсээ хүсч байна уу гэдгээ шийдэх:
Та өөрийнхөө хөрөнгийг зарим хэсгийг (гэхдээ бүгдийг нь биш гэж найдаж байна) эрсдэлд оруулах болно. Ажилдаа улайрч, амьдралын хэвийн хэмнэл алдагдан,гэр бүл,аятай тохитой амрах цагаасаа хугаслан ажилдаа зориулдаг болно. Үүгээрээ та эрсдэл хүлээж байгаа юм. Мөн бусдын ажилтан нь байсан үедээ орж үзээгүй ихээр стрессд орж болох юм.
Ямар бизнесийг хаана эхлэхээ шийд:
Хэрэв танд аж ахуй амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар байгаа гэж үзээд, бизнес эхлэхээр үнэхээр шийдсэн бол ямар бизнес та хаана хийхээ шийдэх хэрэгтэй. Энэ хичээлийн дараагийн хэсэгт хийх гэж бизнесээ хэрхэн сонгох стратегийн тухай орсон байгаа.
Бизнестээ бүх цагаа зориулж эсвэл ажлын хажуугаар хийхийн алин болохыг шийдэх:
Ажлын хажуугаар бизнес эхэлж эрхлэхэд зарим нэгэн давуу талтай боловч нөгөө талаас зарим нэгэн дутагдалтай тал бас бий. (Та одоогийн эрхэлж буй ажлаа хийхийн зэрэгцээ илүү гарсан цагаа изнестээ зориулах болно.
*Та амьдралаа залгуулж буй зүйл, түүний дотор тэтгэвэр, эрүүл мэндийн болон амралт зэрэг бусад хөнгөлөлтийг нэг дор битгий үгүй болго .
*Хэрэв та ажил болон бизнесээ тэс өөр хоёр ертөнц болгон ангилж сонирхолын зөрчилдөөнийг тодорхой салгаж чадвал таны бүтэн орон тоогоор ажиллаж буй ажилд хор уршиг гарахгүй.
*Ажлын хажуугаар хийх дараахь төрлийн бизнес сонговол таны орон тооны ажилтай сонирхолын хувьд зөрчилдөхөөс зайлсхийж болох юм. Үүнд: зөвхөн ганц төрлийн бүтээгдэхүүн, үндсэн хөрөнгө, тусгай зориулалтын хүнсний зүйл, е-худалдаанууд эсвэл шууд маркетинг, гэр бүлийн бизнес гэх мэт.
*Гэр бүлийн бизнес эрхлэх нь асар олон давуу талтай. Таныг ажил дээрээ байх хооронд таны гэр бүл таны бизнесийг явуулж байх болно. Танд хэдийнээ бүрдсэн байгууллагын зохион байгуулалтын бүтэц байгаа гэсэн үг. Та хүүхдүүддээ бизнес эрхлэх хэрхэн ашигтай болохыг зааж өгч болно.
Ажлын хажуугаар бизнес явуулахын дутаглалтай тал байдгийг бас харгалзаж үзэх хэрэгтэй:
*Ажлын хажуугаар эрэхлж буй бизнестээ цагаа зориулах хандлага ажиглагддаг. Ингэвэл та ажил олгогчдоо шударга ажиллахгүй байна гэсэн үг, ямар ч тохиолдолд ингэж болохгүй.(Таныг ажлаа хийж байхад яаралтай асуудал гарлаа гэхэд орлож чадахуйц танай гэр бүлийн гишүүн эсвэл итгэлтэй хүн таны бизнес дээр байж болох юм.)
*Та ажил олгогчтойгоо өрсөлдөхтэй холбоотой бас нэг хүндрэл гарч ирнэ. Энэ ньзөв зүйтэй зүйл биш. Та өөрөө дарга байсан бол таны ажилтан ийм зүйл хийвэл танд ямар сэтгэгдэл төрүүлэх эсвэл та ийм ажилтантайгаа яаж харьцах байсан тухай бодож үзээрэй.
*Аливаа нэгэн зөрчилдөөн таны үндсэн ажил болон ажлын хажуугаар эрхэлж буй бизнесийг нураах болно.
*Ажлын хажуугаар бизнес эрхлэх үед хэт их ажиллах, оюун санааны болон бие бялдарын хувьд ихээхэн ядарч болох юм.
Стратеги сонгох
Миллард МакАдам Идэвхитэй манлайлал
"Төлөвлөж чадахгүй байгаа бол хийж чадахгүйн шинж." гэсэн үг байдаг
Буруу бизнес сонгох нь Шинээр бизнес эрхэгчдийн хийдэг гол алдаа байдаг.
Дараахь шалгах жагсаалт зөв бизнесээ сонгоход тань туслах болно:*Та ажил олгогчтойгоо өрсөлдөхтэй холбоотой бас нэг хүндрэл гарч ирнэ. Энэ ньзөв зүйтэй зүйл биш. Та өөрөө дарга байсан бол таны ажилтан ийм зүйл хийвэл танд ямар сэтгэгдэл төрүүлэх эсвэл та ийм ажилтантайгаа яаж харьцах байсан тухай бодож үзээрэй.
*Аливаа нэгэн зөрчилдөөн таны үндсэн ажил болон ажлын хажуугаар эрхэлж буй бизнесийг нураах болно.
*Ажлын хажуугаар бизнес эрхлэх үед хэт их ажиллах, оюун санааны болон бие бялдарын хувьд ихээхэн ядарч болох юм.
Стратеги сонгох
Миллард МакАдам Идэвхитэй манлайлал
"Төлөвлөж чадахгүй байгаа бол хийж чадахгүйн шинж." гэсэн үг байдаг
Буруу бизнес сонгох нь Шинээр бизнес эрхэгчдийн хийдэг гол алдаа байдаг.
Зөвхөн танд зориулагдсан мэт тийм бизнес гарч ирэх хүртэл хүлээ. Боломжийг алдлаа гэж танд шийтгэл ноогдохгүй. Сонголт хийх явцад олон төрлийн төлөвлөлт хийх, туршлага болон гүн гүнзгий мэдлэг шаардах бөгөөд эдгээр нь таныг амжилтанд хүргэх амин чухал гол зүйл мөн.
Дэндүү төвөгтэй байх тийм бизнес рүү бүү ороорой. Харайхдаа нэг тохой саадыг сонгох уу эсвэл долоон тохой саадыг сонгож хүчээ барж, харайж чадахгүй өнгөрөх үү гэдгээ эхлээд тодорхойлох нь дээр.
Урт хугацааны турш эдийн засгийн боломж, чадавхитай байх бизнесийг олж тогтоохыг хичээ. " Шайба одоо байж байгаа газар руу биш, хаана очих байран дээр оч "( Өнөөдрийг уушгийг бус маргаашийн өөхний талаар бод) гэсэн Уин Грецкийн зөвлөлгөөг дага.
Анзааралгүй өнгөрөөснөөс том алдаа гаргаж болох юм. Энэ нь таны хамар дороо байгаа боломжийг олж харалгүй алдсан байж болох юм.
Өнөөдөр, бас маргаашийн зах зээл дээр өргөжин тэлэхүйц тийм бизнесийг хай. Вол-Март,Хоум Депот шиг том дэлгүүрүүд үйлчлүүлэгчиддээ өргөн сонголт, илүү хямд үнэ болгох болсон учраас жижиглэн худалдаааны олон жижиг дэлгүүрүүд бизнесгүй болож байна.
Америкийн түүхэнд хамгийн амжилттай бизнесийг сонгож авч чадсан Беркшаер-Хатавей Корпорацийн тэргүүн Варрен Буффетийн зөвлөлгөөг дага: Ноён Буффет "хэрэглэгчдийн монополи эрх"- дээр тулгуурлаж, үнэ тогтоох эрх дарх, түүнчлэн урт хугацааны турш урьдчилан харах боломжтой бизнес хайдаг байна. Тэдгээрийн жишээ нь: Сииз, Кандиз, Кока Кола болон Жиллет сахлын хутга гэх мэт. Энэ философийг та бага зэрэг өөрчлөн өөрийнхөө бизнест буулгаж чадах уу?
Зайлсхийвэл зохих бизнес бол "өргөн хэрэглээнийх" юм. Энэ бизнест зөвхөн үнээр өрсөлдөх ёстой бөгөөд оршин тогтнохын тулд та зардлаа хамгийн доод хэмжээнд барих шаардлагатай болдог. Ноён Буффет "өргөн хэрэглээний төрлийн бизнест та тэнэг өрсөлдөгчөөсөө огт дээрдэх юмгүй нэгэн байна" гэж хэлсэн байдаг.
Үйлчилгээний төрлийн ихэнх бизнесүүд өөрсдөө үнээ тогтоох эрх дархтай байдаг.
Өөрийнхөө мэддэг бизнест мөрий тавьж болохоор байхад мэдэхгүй бизнесээр мөрий тавьж болно гэж үү?
Хэрэв та ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг бага зардлаар үйлдврэлэх нийлүүлэгчид гэрээлэн гүйцэтгүүлэхийн давуу болон сул талын бодож үзээрэй. Өөрөөр хэлбэл " Үйлдвэргүй корпораци" байгуулах тухай бодно гэсэн үг. " Үйлдвэргүй корпораци" гэдэг нь үйлдвэрлэл болон баглаа боодлын гэрээгээр гүйцэтгүүлдэг компани юм.
Анхаарахасуудлууд :
София Гарсиа A-Z Glass Компани
"Энэ бизнесийн тэргүүн эгнээнд явахын тулд гарч байгаа ажил бүрийг хийх шаардлагатай болно."
Яаруу, хөнгөн хуумгай байдал
Бизнесээ сонгох шинжилгээ хийсний дараа өөртөө хэт их итгэх, бардамнах, омгорхох сэтгэлийг тэвч. Сөрөн, муу талыг нь сонсохоос бүү ай, түүнийг эртнээс ойлгож, амсах нь дээр.
Бодитой ханд. Өндөр орлого, ашиг хонжооны тухай бодож ухаанаа бүү алд. Хэрэв зөв бизнесээ сонгож чадвал, хэрэв тухайн бизнесээ эхлэхээс өмнө бүх талыг нь мэддэг, ойлгодог байвал тэрхүү ашиг, өгөөж өөрөө ирэх болно.
Хийх шаардлагатай ажлууд
Нэг зүйлийг дахин дахин өөртөө давтаж хэлэхэд буруудахгүй байх: Хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их зардал гаргадаг зүйл бол зөв бизнесээ олж эхлэхгүй байх. Зөв бизнесээ олоход зүрх сэтгэлээ сонсож, чин хүслээрээ шийдэх хэрэгтэй.
ХЭРЭВ ТА ЯМАР БИЗНЕС ЭРХЛЭХЭЭ ШИЙДЭЭГҮЙ БАЙГАА БОЛ ДАРААХЬ ЗҮЙЛИЙГ ХИЙ:
Нэг цаасны хамгийн дээд мөрөнд ямар бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаагаа бич (энэ нь гарчиг болох юм). өөр нэг цаасан дээр өөрийнхөө сонирхож байгаа бизнесийг бич. Үүнийг тус тусад цаасан дээр бич.
Мөн тэр цаасан дээрээ тухайн үйл ажиллагаатай холбоотой аль болох олон бизнесийг бодож олоод жагсаан бич.
Мөн тэр цаасан дээрээ тухайн үйл ажиллагаатай холбоотой аль болох бүтээгдэхүүн, үйлчилгээг жагсаан бич. Өөрийнхөө уран сэтгэмжээ дайчилж, өөрөө хийж чадах бүтээгдэхүүн үйлчилгээг бич.
Ядарч арга тасарсан үедээ эрхэлж болох бизнесүүдийг жагсааж бич (аль нэг нь танд тохирох ч юм билүү). Зарим нэгэн жишээ дурьдвал, барьцаалан зээлдүүлэх газар, авто засварын газар эсвэл даавууны дэлгүүр.
ЖИШЭЭ
Танд эрхэлж болмоор гурван бизнес дээр төвлөрч байна гэж төсөөлье: чиргүүлийн үйлчилгээ, хуучин машин зарах болон авто машины засвар. Дараахь шалгах хуудсыг ашиглан та харьцуулах үнэлгээ хийх боломжтой болсон (эсвэл өөрөө боловсруулсан шалгах хуудсыг ашиглаж болох юм), үнэлгээний систем нь 1-10 оноотой:
Таны сэтгэлд эргэлдэж буй бизнест хэрхэн үнэлгээ хийх вэ?
Дараахь асуултууд таны сэтгэлд эргэлдэж буй санааг арай илүү тодорхой болгоход нэмэр болж болох юм:
Үүнийг хийснээр би сэтгэл хангалуун,баяр хөөртэй байх уу?Миний хийх дуртай зүйл гэвэл: __________________________Би хүмүүст дараахь зүйлийг хийж өгөх дуртай: ________________________________
Энэ нь өөр юугаар ч орлуулж болохгүй шинэ содон, хэрэгцээг өргөтгөсөн зүйл мөн үү
Хүрэгхийг зорьж буй бараа үйлчилгээндээ үнэхээрийн сайн гаршиж мэргэшсэн хэрэглэгчдийн хувьд өөр хэнээр ч сольшгүй байж чадах уу ?
Шаардагдах хөрөнгийн асуудлыг би шийдвэрлэж чадах уу?
Эхлээд би өөр хүнд хөлсөөр ажиллавал энэ бизнес эрхлэхийг сурч чадах уу?
Үйлдвэргүй, хамгийн бага тооны ажиллагсадтайгаар Үйлдвэргүй корпораци байдлаар ажиллаж чадах болов уу? (" Үйлдвэргүй корпораци" гэдэг бүх зүйлээ "гадны байгууллагаар хйилгэдэг," бөгөөд үйлдвэрлэл, баглаа боодлын ажлыг гэрээлэн гүйцэтгүүлдэг гэсэн үг юм.)
Миний туршиж үзэхийг хүсч байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ мөн үү?
Би надтай ижил чадварлаг эсвэл уг бизнесийг санхүүжүүлэхэд туслалцаа үзүүлж чадах түншийг хайх хэрэгтэй юу?
Ямар бизнес эхлэхээ нэгэнт шийдсэн бол дараахь зүйлсийг хий:
Уг бизнесийн шинж чанарт байгаа зүйлээс таны "болно" болон " болохгүй " зүйлсийн жагсаалт гарга. Нэг хуудас цаасан дээр босоо шугам тат, уг шугам цаасны яг голд нь байх бөгөөд шугамны нэг талд бүх " болно" гэж үзэж байгаа зүйлсийг, нөгөө талд нь "болохгүй" гэж үзэж байгаа зүйлсийг бич.Энэх арга та санаагаа тодорхой болгоход заримдаа хэрэг болдог.
Таны сонгосон бизнесийн чиглэлд амжилттай ажиллаж байгаа наад зах нь таван бизнесийн нэрийг бич. Эдгээр таван бизнест амжилттай болж байгаа нийтлэг зүйлсийг болон ямар учраас амжилттай байгаа тухай жагсаалт гарга.
Хийх гэж байгаа бизнесийнхээ тухай хэдэн хүнтэй ярилц. Таны хийх гэж буй бизнесийн талаар сөрөг, муу зүйл сонсохоос бүү ай. Түүний оронд ямар арга өөрөөр хэлбэл гарцыг хай: бизнесийнхээ үүдийг нээсний дараа биш харин одоо мэдвэл дээр байх. Боломжтой бол тэмдэглэл хөтөл. Мэдээлэл бүрийг болж өгвөл бичиж тэмдэглэж аваарай.
Өрсөлдөх чадвар сул байгаа хэсгийг шинжилж түүнийг шалтгааныг бичиж тэмдэглэл хийж ав.
Бүрэн, гүнзгий мэдлэгтэй бол
Эхлэхээсээ өмнө бүрэн, гүнзгий мэдлэгтэй бол:
Бүрэн гүнзгий мэдлэг олж авах хамгийн оновчтой арга бол яг ижил бизнес эрхэлж байгаа хүнд хөлсний ажилтанаар ажилд орох явдал мөн.
Өөртөө шаардлагатай байгаа чиглэлээр сургалтанд хамрагд, жишээлбэл: нягтлан бодох бүртгэл, компьютер, борлуулалт гэх мэт.
"Хэрхэн яаж" хийхтэй холбоотой загварчилсан номуудыг бололцооныхоо хэрээр уншаарай.
Таны хийх гэж буй бизнесийн талаар хамгийн их амжилттай ажиллаж байгаа хүмүүст асуулт тавьж туслалцаа, туршлага судлахаас бүү ай.
Шийдвэр гаргах цаг: Та мөнгө олох, бас сэтгэл хангалуун ажиллаж чадах ямар бүтээгдэхүүнийг та худалдаж эсвэл ямар үйлчилгээг та үзүүлж чадах вэ?
Энэ хичээлийн төгсгөлд та ямар бизнес эрхлэхээ шийдсэн эсвэл хамгийн наанадаж ямар бизнес танд тохирох болохыг сонгосон байх болно. Дараагийн арван нэгэн хичээлийг хамгийн үр өгөөжтэй байлгахын тулд таны толгойд тодорхой төлөвлөгөө байх ёстой. Хоёрдугаар хичээл танд бизнес төлөвлөгөөгөө хэрхэн бичихийг үзүүлнэ.
ХИЧЭЭЛ 1 Шалгах асуулт: ЯМАР БИЗНЕС ЭРХЛЭХЭЭ ШИЙД
Бизнес амжилттай эрхлэхийн тулд дараахь ажлуудаас дандаа хийгддэг алхам аль нь вэ?
Гэр бүлийнхээ бүх хөрөнгөөр эрсдэл хүлээхэд бэлэн байх ёстой.
Хувийн бизнесийг эхлэхийн өмнө хуучин ажлаасаа гарахаа төлөвлө.
Та өөрөө дуртай байх тийм бизнесийг сонго.
Маш их хэмжээний мөнгө гаргахад өөрийгөө бэлтгэ.
Бизнес эрхлэгчдэд түгээмэл тааралддаг бөгөөд ихээхэн том алдаа бол өөртөө хангалттай мөнгөгүй байх явдал байдаг.
Тийм
Үгүй
Ажлын хажуугаар эрхлэх бизнес эхлэхэд доор дурьдсан зүйлсийн аль нь Тохиомжтой бус байх вэ?
Хувийнхаа бизнесийг эхлэхэд та өөрийнхөө орлогын эх үүсвэр болон бусад нэмэгдэл орлого, ашгаа алдаж байгаа биш биз.
Гэр бүлийн гишүүд таны бизнест хамт ажиллаж болно.
Таны одоогийн эрхэлж буй ажлаас хувийнхаа бизнесийг эрхлэхэд шаардлагатай цаг, тоног төхөөрөмжийг гаргаж чадна.
Гэрийн нөхцөлд хийж болох е-худалдаа, шууд маркетинг, ганц бүтээгдэхүүн худалдах зэрэг бизнес явуулахад шаардлагатай интернет, пэйжер, факсны машин зэрэг шинэ техник хэрэгсэл таны ажил дээр байдаг.
Хэрэв ажлын хажуугаар эрэлдэгбизнес тань ашигтай болох нь батлагдаж, амжилттай явагдаж эхэлвэл тэр цагт л та ажлаасаа гарч хувийн бизнестээ бүх цагаа зориулах эсэхээ шийдэж болох юм.
Эрхлэх бизнесээ хэрхэн олж авах тухай зарим нэгэн ерөнхий заавар хайж байна гэж үзье. Дараахь асуултуудаас хамгийн зөв шийдвэр аль нь байх вэ?
Танд хоёр бизнесээс сонголт хийх шаардлагатай болсоны нэг нь нөр их хөдөлмөр, хүч гаргаж, сорилтыг туулж байж амжилтанд хүрэх, нөгөөх нь огт толгойгоо гашилгахгүйгээр шууд барьж аваад л хийчих зүйл байсан. Тэгвэл та хамгийн хэцүү рүү нь орох байсан.
Таны нас нэлээд ахиж байгаа бөгөөд одоо хийх гэж буй алхам бол нэлээд чухал алхам, тэгээд яг одоо түүн рүү үсэрч ороод ямар нэгэн зүйлийг эхлүүлчихээд юу болохыг нь харъяа.
Таны сонгох гэж буй бизнесийн нэг нь та маш сайн мэддэг энэ талаар туршлагатай, нөгөө нь огт мэдэхгүй шинэ зүйл бөгөөд бүх зүйлээ шинээр эхэлье гээд та энэ шинэ салбар руу орно.
Та илүү сайн боломж гартал хүлээж санаа амар байна.
Таны сэтгэлд хөл хөдөлгөөн ихтэй газар тоглоомын дэлгүүр нээх санаа эргэлддэг байлаа гэхэд юу ч болж байсан та тэр санаагаа хэрэгжүүлэхийн төлөө явна.
Хатуу тогтоосон, шийдвэр хурдан гаргах ёстой гэсэн журам байхгүй гэж бодвол ерөнхийдөө дараахь бизнесүүдээс эхлэхэд хамгийн хялбар бөгөөд үнэ сайн тогтоох боломжтой нь аль нь вэ?
Шатахуун түгээгүүрийн өөрийн газрыг ажиллуул.
Эмээгийнхээ тусгай жорын чихрийг худалд.
Эхлэхээр зэхэж буй бизнест мэргэших хамгийн сайн арга нь ихэнх тохиолдолд:
Уг бизнесийг эрхэлдэг хэнтэй ч болов ярихыг бод.
"Болно" ба " Болохгүй" зүйлийн шинжилгээ хий.
12 сарын тэнцлийн баланс, орлогын тайлан болон бэлэн мөнгөний урсгалын төсөвлөлтийн нөхцөлт өгөгдөл бүхий загвар хий.
Яг ижил бизнес эрхэлдэг хүнд хөлсний ажилтнаар ор.
Нягтлан, банкны зуучлагч, хуульч болон даатгалын мэргэжилтэн нарын нэгдсэн саналыг сонсож тунгаан бод.
" Үйлдвэргүй корпораци"-ийн үйл ажиллагаа явуулна гэдэг нь:
Ямар ч активгүйгээр компани эхлэх.
Хасах үлдэгдэлдэлтэй компанийг авч эхлүүлэх.
Машины гаднах арьс хийдэг, худалддаг корпораци эзэмших нь.
Бүх ажлаа гадны байгууллагаар хйилгэдэг компани байгуулах нь (үйлдвэрлэл ба баглаа).
Та компьютерийн хэрэгсэл зардаг өөрийн дэлгүүр нээх тухай үргэлж боддог байсан бөгөөд одоо та нээхэд бэлэн болсон. Гэтэл уг бизнест агуулахтай холбоотой асуудал маш хэцүү гэдгийг олж мэдсэн. Тэгвэл та:
Техник хангамжийн өөрөө мэргэшиж болох зах зээлийн цоорхой-сегментийг ол.
өөр бизнес ол.
Техник хангамжийн төрлийн зах зээлийн "том хайрцаг" руу ор, тэгээд та зөвхөн ганцаараа гүйцэтгэж чадах тийм хэрэгцээ байна уу гэдгийг хар.
Дээр дурьдсан зүйл бүгдээрээ
Уналт, амжилтгүй болоход хүргэдэг байнга тохиолддог цорын ганц алдаа юу вэ?
Сонгож авсан бизнесийнхээ талаар хангалтгүй мэдлэгтэй байх.
Хөрөнгө хүрэлцэхгүй байх.
Эхлэх бизнесээ зөв сонгоогүй.
Санхүүгийн мэдлэг дутагдалтай байдал.
Өрсөлдөөний талаархи мэдлэг хангалтгүй
Үйлчилгээний чиглэлийн бизнест ажилладаг өөр нэг сул өрсөлдөгчийн талаар санаа зовох зүйлгүй.
Тийм
Үгүй
1 comment:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Post a Comment