Таны бизнесийн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхэд тустай 10 арга зам
Бэлэн мөнгөний урсгалыг сааталгүй байлгахад авлагыг цаг хугацаанд нь цуглуулж байхаас эхлээд, зээлийн эрх нээлгэх, бараа материалын нөөцийг удирдах гэх мэт бизнесийн бүхий л чиглэлийг анхаарах хэрэгтэйг жижиг бизнес эрхлэгч бүр мэднэ. Мөнгөний урсгалыг амжилттай сайн удирдахад гол нь таны бизнест орж байгаа болон гарч байгаа урсгалыг зохицуулах явдал юм. Мөнгөний урсгалыг нэмэгдүүлснээр бизнесээ тухайн түвшинд шаардагдах үндсэн хөрөнгийн хэмжээг бууруулж болдог. Мөнгөний эргэлт нэмэгдэж, жигд байсанаар бизнесийн хэв шинж, төлөвийг урьдчилан харах боломжтой болж, ирээдүйн өсөлтийг төлөвлөж төсөвлөхөд хялбар болдог. Мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхийн тулд хийж болох 10 зүйлийг авч үзье:
Төлбөр тооцоог графикт оруул
Төлбөрөө төлөх хугацааг уртасга
Төлбөрийг эрт хийлгэх хөшүүргүүдийг ашигла
Үйлчлүүлэгчийн хүрээгээ тэнцвэржүүлэх.
Үнээ эргэж хар
Бүгдийг нэг газраас, нэг дор бүү худалдаж ав
Авах зүйлээ хамтдаа хоршиж авдаг бол
Даатгал болон нийлүүлэлтийн нөхцлүүдийг эргэж хар
Бараа материалын нөөцийн бүртгэлийг нарийн болго
Худалдаж авахын оронд лизингээр авахыг бод
Төлбөр тооцоог графикт оруул Авлагаа хэдий чинээ богино хугацаанд цуглуулж эргэлтэд оруулж чадна төдий чинээ их хөрөнгийг бизнесээ өргөжүүлэхэд зарцуулах боломжтой болно. Төлбөр тооцоог тогтмол эрт хийлгэхийн тулд Intuit-ийн Quickbooks Pro эсвэл Peachtree Software -ийн Peachtree Complete Plus Time & гэх мэт нябо бүртгэлийн программийн авлагын хуваарийг ашигла. Энэ хоёр программ авлага - 30-аас хоног дотор байгаа, 30-аас 59 хоног,60 -аас 90 хоногт байгаа гэх мэтээр төлөгдөх ёстой байсан хугацаагаар нь автоматаар ангилна. Ангилалыг автоматаар хийдэг энэ систем нь төлбөр хоцорч байгаа дансуудын хувьд яаралтай арга хэмжээ авах боломж олгоно.
Төлбөрөө төлөх хугацааг уртасга Нийлүүлэгчийн төлбөр хийлгэхээр заасан хугацааны (голдуу 60 буюу 90 хоног) хамгийн дээд хязгаарыг сонго. Ийм нөхцлийг нийлүүлэгчийн тань зүгээс хүүгүй өгч байгаа зээл гэж бод. Энэ нь богино хугацааны зээлд мөнгө зарцуулахгүйгээр авлагаа цуглуулахад хангалттай хугацаа олгоно.
Төлбөрийг эрт хийлгэх хөшүүргүүдийг ашигла Танай нийлүүлэгч төлбөрөө эрт хийсэн тохиолдолд (голдуу төлбөрийн нэхэмжлэх авсанаас хойш 2 долоо хоногийн дотор гэдэг) хөнгөлөлт санал болгож байгаа бол түүнийг ашигла. Үүнийг даарх байдлаар ойлгох нь зүйтэй: 30 хоногийн хугацаа заасан нэхэмжлэлд 2% хөнгөлөлт үзүүлж байгаа бол хэрэв жилийн 24% өгөөжтэй хөрөнгө оруулалтай ижил байна. Нийлүүлэгч иймэрхүү хөнгөлөлт санал болгоогүй бол энэ талаар санал тавь. Авлагаа түргэвчлэхийн тулд тэд хөнгөлөлт дуртайяа үзүүлж болох юм.
Үйлчлүүлэгчийн хүрээгээ тэнцвэржүүлэх Зар сурталчилгаа буюу PR агентлагууд, нябо нар, хуулийн зөвлөхүүд, үл хөдлөх хөрөнгийн компаниуд гэх мэт үйлчилгээний болон мэргэжлийн олон байгууллагууд ихэнх үйлчлүүлэгчидтэйгээ нэг удаагийн төсөл хэрэгжүүлэн ажилладаг байж болох юм. Эдгээр үйлчлүүлэгчийн зарим нэгтэй байнгын үйлчлүүлэгчийн харилцаанд орох арга замыг эрэлхийл. Энэ нь тэдгээр үйлчлүүлэгчид сар бүр тодорхой үйлчилгээнд тогтмол хэмжээний мөнгө төлдөг болно гэсэн үг юм. Танай байгууллага нэмэлт үйлчилгээ гэх мэт хөшүүргийг санал болгох, байнгын үйлчлүүлэгч болгохын тулд хөнгөлөлт үзүүлэх тухай анхаарч болох юм. Үүнийг хэрэгжүүлсэнээр танай ашгийн хэмжээ буурсанч мөнгөний урсгалаа илүү тодорхой болгоно.
Үнээ эргэж хар Танай зардал нэмэгдэж байгаа бол үнэ чинь энэ өсөлтийг дагаж байгаа юу ? Хамгийн сүүлд үнээ хэзээ нэмсэн бэ? Жижиг бизнес хэрэглэгчдийн дийлэнх нь үйлчлүүлэгчээ алдана гэж айн үнээ нэмэхээсээ цааргалдаг. Гэвч танай үйлчлүүлэгчид чухамдаа нийлүүлэгч тал үнээ байнга, бага зэргээр хөдөлгөх байх гэсэн хүлээлттэй байдаг. Мөн өрсөлдөөгчдөө байнга хянаж байгаарай. Өрсөлдөгч нар тань танайхаас илүү өндөр үнээр борлуулж байгаа бол та ч мөн адил үнээ нэмэх хэрэгэй.
Бүгдийг нэг газраас нэг дор бүү худалдаж ав. Нийлүүлэгчдээ задлах байдлаар хэмнэлт гаргаж болно. Хэзээ нэмэлт үйлчилгээнд илүү төлбөр төлөх, хэзээ түгээмэл барааны үнээр авч хэмнэлт гаргаж болох вэ гэдгийг маш нарийн шалга. Жишээ нь танай бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцсэн компьютерийн системийг сонгох нэмэлт үйлчилгээ үзүүлж чадах худалдаачнаас комьютераа авч харин принтерийн хор, холболтын утас, хэрэглээний программууд гэх мэт зүйлсийг каталог захиалгаар шуудангаар авах эсвэл өөр бага үнээр борлуулж байгаа нийлүүлэгчээм авч болох юм. Мөн танайх офист өргөн хэрэглэгддэг компьютер, принтер, шуудангийн тариф тогтоогч г.м. хэрэгслүүдээ өрсөлдөхүйц үнээр авч байгаа гэдгээ шалгахын тулд үнийг Beacon Research Group-ийн Худалдан авагчийн буланд байгаа үнэтэй харьцуулан үзэж болно .
Авах зүйлээ хамтдаа хоршиж авдаг бол Мэргэжил нэгт хэд хэдэн нөхдөө нэгтгэн, уян диск, цаас зэрэг зүйлсээ хамтдаа бөөнөөр нь аваад дараа нь дотроо хувааж авдаг болсноор хэмнэлт гаргаж болно.
Даатгал болон нийлүүлэлтийн нөхцлүүдийг эргэн хар Даатгал, харилцаа холбооны үйлчилгээ болон бизнесийн бусад байнгын үйлчилгээгээ хамгийн ашигтай нөхцлөөр авч чадаж байна уу? Даатгалын нөхцлөө жил бүрэргэн үзэж төлж буй мөнгөндөө хамгийн ашигта нөхцөл авч байн уу гэдгээ шалгахын тулд 3 газраас үнийн санал ав. Холын дуудлага, Интернэтийн үйлчилгээ гэх мэт мэдрэгдэхүйц үнэ бүхий үйлчилгээнүүдээ хяналтандаа байлга. Эдгээр үйлчилгээний нэхэмжлэхээ байнга шалгаж, хамгийн хямд тарифаар төлж байгаа эсэхээ утсаар лавлаж бай.
Бараа материалын нөөцийн бүртгэлийг нарийн болго Бараа материалыг хэт их нөөцтэй авах нь ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг түгжиж болох юм. Бараа, материалын нөөцийг салбарын хэмжээнд баримталдаг нормд барьж байгаагаа шалгаж бай. Үүнийг тулд та барааны нөөцийн эргэлтийн харьцааг(борлуулсан барааны өртгийг дундаж нөөцийн үнэлгээнд хуваах)олох тооцоолж гаргаж болно. Нийлүүлэгчид их хэмжээний хөнгөлөлт үзүүлсэн ч хэрэгцээнээсээ илүүг нөөцлөх хэрэггүйеэнэ нь мөнгийг чинь түгжинэ. Хуучин буюу хэрэгцээнээс гарч байгаа бараа материал байгаа эсэхийг үе үе шалгаж, төлбөрийн чадвараа сайжруулахын тулд хуучин нөөцийг хэрэглэж дуустал шинээр захиалахгүй буюу тэдгээрийг өртгөөр нь борлуулж бай.
Худалдаж авахын оронд лизингээр авахыг бод Лизинг ихэнхдээхудалдан авахаас илүү зардалтай байдаг. Гэхдээ энэ нь мөнгөн гүйлгээний хувьд илүү ашигтай байж болно. Комьютерийн төхөөрөмж, машин эсвэл бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай байгаа бусад хэрэгслийг лизингээр авснаар бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгтэй мөнгөө эсвэл зээлийн эх үүсвэрээ түгжихгүй болно. Лизингийн төлбөр бизнесийн зардалд тооцогддог тултатварын хөнгөлөлт эдэлнэ.
No comments:
Post a Comment