Monday, October 09, 2006

ТАНИН МЭДЭХҮЙ



Ямар vг хэлнэ хариуд нь тийм л vг сонсоно -- Хомер
Хэн ч цаг vргэлж ухаантай байж чаддагvй --
Хамгийн чухал нь хvнийг сэтгэн бодоход сургах -- Бертольд
Аймхай хvний сэтгэлд жаргалын зай байдаггvй -- Сервантес
Хямгач хvн хамгаас баян, харамч хvн бvхнээс ядуу --



Харилцаа гэж юу вэ?
Бидний амьдрал бvхэлдээ харилцаан дээр тогтдог.Эцэг эхийн хайр vр хvvхэдтэйгээ харилцах халуун хайр,элгэн дотно харилцаа,найз нeхдийн veрхэл,дотносол,хайр сэтгэл,гэрлэлт энэ бvхэн нь харилцааны тeрлvvд билээ.Эдгээр харилцааг бид гэр бvлийн орчиноосоо олж авсан хvмvvжлээс гадна,сургууль,боловсролын байгууллага,хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт зvйлсийн нeлeeгeeр олж авсан мэдлэг,мэдрэмжээрээ бий болгон бэхжvvлж,шаардлагатай бол таслан тохиолдолд таслан зогсоож,шинэ харилцааг эхэлж байх хэрэгтэй. Харилцаагаа зeв жолоодох,хvссэнээрээ байлгахын тулд энэ талаар зохистой мэдлэг чадвартай,eeрeeр хэлвэл харилцааны эв дvйтэй байх хэрэгтэй.Харилцааны эрvvл амьсгалыг бий болгох,бидний гаргадаг нийтлэг алдаанууд,тvvнээс хэрхэн сэргийлэх талаар дэлгэрэнгvй ярилцъя.
Харилцааны эрvvл уур амьсгал бий болгох
Эхний алхам- Илэн далангvй болох
Сайн харилцааны тvлхvvр нь хайртай хvнтэйгээ аминчхан,дотно харилцаа vvсгэх явдал юм.Энэ нь бусдад яриагvй зvйлсээ хуваалцдаг байна гэсэн vг.Сургууль дээр болсон явдал,эсвэл бага насны адал явдлын талаар ярих нь дотносог сэтгэгдэл тeрvvлдэг.Хайртай хосын нэг нь eeрийгee нээхэд нeгee нь аажмаар дотоод сэтгэлээ нээж эхлэдэг бeгeeд ийнхvv аминчхан яриа eрнvvлдэг,нууцаа дэлгэдэг байх нь тухайн хоёр хvний харилцааны vргэлжлэх хугацааг бэхжvvлж eгдeг гэж судлаачид дvгнэсэн байдаг.Энэ судалгаа нь он удаан жил vнэнч харилцаатай байж ирсэн гэр бvлийн хосуудын дунд явагджээ
Хоёр дахь алхам -eeрийгee зeв илэрхийлэх
Хэрвээ харилцаа чинь сайн сайхан байгаасай гэж хvсвэл чи eeрee сайн харилцагч байх хэрэгтэй.Энэ нь eeрийгee зeв,тодорхой илэрхийлж чаддаг байна гэсэн vг.Тухайн vvссэн нeхцeл байдалд тохирсон оновчтой vг хэллэг хэрэглэн санаагаа зeв ойлгуулах чадварыг харилцааны эв дvй гэдэг.Зeв харилцахад цагийг нь олох гэдэг бас чухал байдаг.Харилцаж байгаа хvн чинь eeр зvйлд сатаараагvй,анхаарлаа eeрт чинь хандуулсан байх нь чухал.Тvvнчлэн чи уурлаж vзэн ядах зэргээр сeрeг сэтгэл хeдлeлд автаагvй байх нь чухал шvv.Хайртай хvмvvсийн харилцаанд ч бэрхшээл тулгардаг,алдаа ч гардаг.eeрeeр хэлбэл маргаантай асуудалтай тулгарч болно гэсэн vг.Vvнийг зохицуулахад ихээхэн эв дvй шаардагдана.Хамгийн чухал нь нэгэнт бий болсон байдлыг шvvмжлэн хурцатгахын оронд,тухайн байдал eeрт чинь таалагдагдахгvй байна гэдгийг энгийнээр илэрхийлэх нь зeв.Ингэхдээ би гэдэг байр сууринаас ярих буюу зeвхeн eeрт чинь ямар сэтгэгдэл тeрж байгааг л илэрхийлэх хэрэгтэй.eeрeeр хэлбэл шvvмжлэхийн оронд болсон явдлыг сэтгэл хeдлeлд авталгvйгээр хэлэх ёстой.Бусдын санаа бодлыг урьдчилан таах нь эвгvй байдалд хvргэж болдог."Чиний тэгэж бодож байгааг би мэдэж байна,гэхдээ харамсалтай нь би....."гэх мэтээр vргэлжлvvлэх нь хэдийгээр тухайн хvнийг сайн ойлгодог байсан ч эвгvй байдалд оруулах магадлал ихтэй байдаг.Иймд би гэдэг байр сууринаас ярин зeвхeн eeрт ямар санагдаж байгаагаа хэлэх нь vр дvнд хvрдэг.Өeрийгee илэрхийлэхдээ бодит байдал дээр тулгуурлах нь бас чухал.Энэ нь vvсээд байгаа асуудлыг eрeнхийлeн ярихын оронд бодит жишээ гарган ярина гэсэн vг
Гурав дахь алхам -Сонсож чаддаг байх
Харилцаа гэдэг бол хоёр урсгалтай зам л гэсэн vг.Тэгэхлээр нэг нь санаагаа илэрхийлж байхад нeгee нь уг санааг хvлээн авч чаддаг байх нь чухал.Сайн харилцагч байхын тулд сайн сонсогч байх хэрэгтэй.Ярилцаж байгаа хvнээ жинхэнэсээ сонсоно гэдэг,нeгee хvнийхээ ярьж байгаа зvйлсийг vнэн сэтгэлээсээ сонирхон,бvрэн дvvрэн ойлгохыг хичээнэ гэсэн vг.Заримдаа хvмvvс нeгee хvний хэлж буй зvйлийг гvйцэд сонсохоосоо eмнe юу хэлэхээ бэлтгэж байдаг тул сайн сонсож чаддаггvй.Энэ нь зeв харилцаа огт биш бeгeeд сайтар ойлголгvйгээр eгсeн хариулт оносон байх нь ховор.Хvн санаагаа vг яриагаар илэрхийлэхээс гадна vйл хeдлeл,нvдний харц,дохио зангаа гээд бусад байдлаар ч давхар илэрхийлж байдаг.Тиймээс харилцаж байгаа хvнээ бvрэн дvvрэн ойлгохын тулд vгээр илэрхийлээгvй утгыг нь ч хvлээн авахыг хичээх хэрэгтэй.Хvмvvс зeвхeн биe биeнийхээ vгээр биш,vйл хeдлeл бусад байдлаар илэрхийлэх санааг сайн ойлгодог байх нь тэр хvмvvсийн харилцаа удаан,найдвартай,тогтвортой байхад чухал vvрэгтэй байдаг.Тиймээс ярьж байгаа хvний нvд рvv харж,eр нь анхаарлаа бvрэн хандуулах нь сонсох,ойлгох эв дvйн нэг чухал хэсэг болно.Хeндлeн жишvv харж суух нь ойлгомжгvй байдлыг vvсгэдэг.
Дeрeв дэхь алхам -Бодлоготой хариулт eгeх
Харилцаж буй хvнээ сайн сонсож,харж улмаар ойлгосныхоо дараа хvмvvс хариултаа eгдeг.Гэвч хариулт eгeхдee бодох зvйл их бий.Тухайн хvний илэрхийлсэн санааг зeв ойлгосон эсэхээ лавлах нь чухал.Ингэхдээ тухайн хvний хэлсэн vгийг eeрийн ойлгосон байдлаар давтан зeв эсэхийг лавлаж болно.Ингэж лавлах нь яриаг буруу ойлгосоноо засах боломж олгодог.Харилцааны хамгийн бvдvvлэг алдаа нь тухайн хvний хэлж буй бодол санааг бvрэн ойлголгvй,уурлаж уцаарлах явдал юм.Харилцан ойлголцол нь харилцаанд хамгийн чухал юм.Зeв харилцааны бас нэг арга нь ярьж буй хvнийхээ санааг сайшаах явдал юм.Чиний тэгэж хэлж байгаа нь зeв гэж хэлэх нь заавал та хоёрын санаа адил байгааг илэрхийлэх албагvй ч нeгee хvнийхээ санааг сайшааж байгааг илэрхийлнэ.

1 comment:

Anonymous said...

ilen dalngui bhiig husdegch zarim humuus ene bdliig buruugaar ashigladag