Сэтгэлийн их тэнхээтэй бай
Хэн нэгэн таныг ивээнэ гэж бүү найд.Зөвхөн өөртөө найд.Бусдын хийснийг ажиглан өөрөө бие дааж хийж үз.Учрыг нь ухаарахыг хичээж оролд
Зорилготой байж түүндээ хүр.Хий хоосон мөрөөдөрд бүү авт.Хийх зүйлээ төлөвлө
Нөхрөө зөв ол.Чамайг өөд нь татах нөхөр ол
Төлөвлөгөөтэй ажилла.Маргааш юу хийхээ урьд орой нь төлөвлө.Олон жилийн дараа ямар зорилго биелүүлсэн байхыг төлөвлө
Үгүй гэж зоригтой хэлж сур.Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй,урсгалаар явдаг хүн өөдтэй явдаггүй
Өөрийгөө бүү чамла.Хувийнхаа шилдэг чанаруудыг улам сайжруул
Муу зуршлаасаа бага багаар холд.Дутагдалаа хүлээн зөвшөөрч өөрийгөө шүүмжилж сур
Өдрийн аль цагт хамгийн их бүтээлтэй ажилладагаа мэдэж ав.Тэр цагаа дэмий бүү өнгөрөө
Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг нь өөрөөсөө асууж бай
Бүү бачимдаж бай.Яагаад гэдгийх нь учрыг ол
Үнэхээр хийе бүтээе гэсэн эрмэлзэлтэй бол биеэ эрүүл авч яв
Сайн сайхныг мөрөөд.Гутранги үзэл хэзээ ч сайн зүйл авчирдаггүй.Улам их зүйл хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай
Хийх зүйлээсээ айлгүй барьж ав.Ажлаа хаанаас юунаас эхлэхээ сайн бод.Дараа нь аргаа сайн бод.Хүнтэй хамтрах бол түүнтэйгээ зөвлө.Бүтэх эсэхийг нь тооцоолж бай
Та дарга ч бай цэрэг ч бай хувийн харьцаагаа ухамсарла
Бусдыг ашигтай зүйлд урамшуулан,зоригжуулж тусла
Бусдын үгийг нухацтай сонсож сур.Хүний хэлсэнээс хэрэгтэйг нь ав
Учрах бэрхшээлийн урьдчилан тооцоолж бай.Тэгвэл ажил тань бүтэмжтэй байх болно
Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч болов итгэж бай.Дан ухаанаар бүхнийг шийдэж чадахгүй гэдгийг хааяа ч болов санаж яв
Даруу байж сур.Бардам зан мөн хулчгар зан хүнийг өөд нь татдаггүй
Хийж байгаа зүйлийхээ хэцүү гэдгийг хааяа ч болов бусдад хэлж ойлгуулж байхыг хичээ
Тайван бай.Бусад чинь оволзож байсан ч тайван байж,зорилгоо хэрэгжүүлэхийг хичээ
Monday, October 09, 2006
ТАНИН МЭДЭХҮЙ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment