Monday, October 09, 2006

ТАНИН МЭДЭХҮЙ

1. Өргөн хүрээнд сэтгэж алсыг хар (Хэр том зорилго тавьж, өндөр амжилтын төлөө зүтгэн тэр хэмээжээр ихийг бүтээж амжилт хүрдэг)2. Өөрийн зөв эрүүл имижийг үүсгэ. Зорисон үйлсээ бүтээж чадна гэдэгтээ өөрийгөө итгүүл3. Бодол санаа болоод үг ярианыхаа хүч чадлыг ухаар.4. Өнгөрсөнийг ардаа орхи.5. Хүнд хэцүүг тулж хат суу6. Бусдад өгөх, туслах сэтгэлтэй бай. (хүнд туславал өөрийн тус бүтнэ гэдэгтэй адил)7. Аз жаргалыг сонго (боломж бололцооны төлөө эрч хүчтэй тэмцэх нь ямагт сайн үр дүнд хүргэдэг)
Та заримдаа тодорхой шалтгаангvйгээр маш их ядаргаагаа санаж байна уу? Урьд шєнє нь их сайхан амарч хоносон хэрнээ єдєр жаахан унтмаар санагдаж, ямар нэг vл vзэгдэх хvчин хамаг эрч хvчийг чинь сороод байх шиг. Хэрэв шалтгааныг нь тогтоовол амархан эмчилж болно.Ядрах зарим шалтгаанХэт их нvvрс-усХэрэв таны єглєєний цай нvvрс-усаар баялаг, уураг бага бол та єдєр ядрах магадлал их. Яагаад гэвэл нvvрс ус нь уураг тархины серотонин буюу тайвшруулах vйлчилгээтэй химийн бодисын ялгаралтыг нэмэгдvvлдэг. Харин уураг серотонины ялгарахыг хязгаарлаж, нvvрс усны улмаас vvссэн нойрмог байдлыг эсрэг vйлчилдэг. Гэвч энэ нь та нvvрс усны хэрэгцээгээ багасгаж, уураг их хэрэглэ гэж байгаа юм биш, таны хоол хvнсэн дэх нvvрс-ус ба уураг тэнцvv хэмжээтэй байх ёстой.Амралтын єдрvvдэд vдээс ємнє унтЗарим хvн унтах нойроо хасаж, нєгєє ертєнц дээр очоод ханатлаа унтах юм чинь гэж алиалдаг, харин ихэнх нь амралтын єдрvvдэд нойроо нєхєхийг хичээдэг. Хvн бvрт биологийн цаг байдаг, тэр нь сэрvvн байх, унтахыг тодорхойлдог. Хэрэв та голдуу єглєєний 7 цагт босдог, гэхдээ амралтын єдрvvдэд vд болтол унтдаг бол таны биологийн цагийн хэмнэл єєрчлєгдсєн бєгєєд та их ядарч байгаагаа мэдэрнэ. Энэ бvхэн зарим талаар кортизолтой /сэрvvн байлгах даавар/ холбоотой, болжмор буюу єглєє эрт 7 цагт босдог хvний биед vvрийн 3-4 цагийн хооронд ялгарч, 11 цагт туйлдаа хvрдэг. Yvнээс хойш орондоо хэвтвэл та єєрийн тархиа хагас нойрмог байдалд хvчээр аваачиж байна гэсэн vг. Та vд болтол унтахын оронд бямба, ням гаригт арай эрт унт. Харин та єглєє бvр тогтмол нэг л цагт босдог болвол таны биологийн цаг хэвийн болно
Яаж сайхан амьдрах вэ? Сэтгэл хангалуун, дутагдах зүйлгүй, аз жаргалтай сайхан амьдрахын тулд бид урдаа зорилготой байх ёстой. Хэдий агуу, том зорилготой амьдрана, амьдрал тань илүү агуу утга учиртай болно. Зорилгодоо хүрч, төлөвлөсөнөө биелүүлэх үрд дүнг амжилт гэж хэлж болно. Амжилт аз жаргалыг араасаа дагуулдаг. Тэгвэл хэрхэн өөрийн амьдралын амжилтанд хүрэх талаар зөвөлгөө хүргэе.
АМЖИЛТАНД ХҮРЭХ ЭХНИЙ АЛХАМ: ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ. Амьдралдаа ямар зорилго, зорилт тавьж, юу мөрөөдөхөөс амьдралын тань утга учир тодорхойлогдоно. Топ бизнесмен, улт төрч, нийгмийн элитүүдийн хувийн амьдралаас харахад, тэд өсөх бага наснаасаа өөртөө асар том зорилго тавьж, мөрөөдөж, түүнийхээ төлөө зогсолтгүй тууштай тэмцэж, суралцасан байдаг.
Урт хугацааны зорилго тавь. Дараа нь тэр зорилгодоо хүрэх дунд хугацааны болон ойрын хугацааны зорилтуудыг тавь. Дунд болон ойрын хугацааны зорилтууд нь илүү тодорхой дэлгэрэнгүй байх ёстой. Үнэлж, тодорхойлоход амаргүй ч судла, бусдаас асуу.
АМЖИЛТАНД ХҮРЭХ ХОЁР ДАХЬ АЛХАМ: СААД БЭРХШЭЭЛЭЭ ТОДОРХОЙЛ. Бүх саад бэрхшээлээ тодорхойлж бич. Туслалцаа, эх сурвалж, мэдээлэл болон тавьсан зорилгодоо хүрэхэд шаардлагатай бүхнийг жагсаан бич. Шантрах хэрэггүй, харин ч ингэж өөрийн сул тал, болон чамд саад болж буй бүхнийг тодорхойлж чадсанаар амжилтанд хүрэхэд нэг алхам ойртох болно. АМЖИЛТАНД ХҮРЭХ ГУРАВ ДАХЬ АЛХАМ: БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ АРГУУДЫГ БОЛОВСРУУЛ. Бэрхшээл бүрийн хувьд яаж арилгах, саадыг хэрхэн давах, муу зуршилаасаа хэрхэн салах аргуудыг нэг бүрчлэн боловсруул. Мэдээж цаг хугацаа, судалгаа шаардагдана.АМЖИЛТАНД ХҮРЭХ ДӨРӨВ ДЭХ АЛХАМ: ХИЙХ ЁСТОЙ АЖЛУУДЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГА, ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНД ДУУСГАЖ БАЙГАА ЭСЭХЭЭ ХЯНА, ЦАГИЙН ХУВААРЬТАЙ АЖИЛЛА,Биелэх боломжгүй төлөвлөгөө гаргахаас зайлсхий. Асуудалд бодитой ханд. Өдөр, долоо хоног, сараар төлөвлөсөн ажлынхаа цагийн хуваарь, төлөвлөгөөг байнга өөртөө сануулж бай. АМЖИЛТАНД ХҮРЭХ ТАВ ДАХЬ АЛХАМ: ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТУУШТАЙ ДАГАЖ МӨРДӨ. Тууштай, өөртөө итгэлтэй, өөрийгөө бүрэн дайчилж, цаг хугацааг зөв ашиглан, хийж буй аливаа зүйлдээ анхаарлаа бүрэн хандуулж чадах эсэх нь зөвхөн чамаас л шалтгаалана. Өөрийнхөө ирээдүйн төлөө зарим нэг шаардлагагүй зугаа цэнгэлээс татгалз.Нэмэлт зөвөлгөө.
Амжилтанд хүрэх төлөвлөгөө чинь хэт алсын, төвөгтэй санагдаж байж болно. Тэгвэл тэдгээр зорилгуудаа аль болох богино хугацааны зорилтуудад хуваавал өөрийнхөө амьдралын удирдан зохион байгуулахад илүү дөхөм болно.
Өөрөөс чинь үл шалтгаалах зүйл, бусдын тусламж, азанд бүү найд. Амьдрал чинь хамгийн ихээр өөрөөс чинь шалтгаалах болно.
Уян хатан бай—Мэдээж урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөө явцын дунд өөрчлөгдөх зүйлс багагүй гарна. Тэр бүрт төлөвлөгөөндөө зохих өөрчлөлт оруул.
Тухайн чиглэлээр бусдын туршлагаас суралц
Тодорхой хугацаанд биелүүлсэн амжилт бүрт өөрийгөө урамшуулж бай

No comments: