Байгаль эх хvн бvрт сайхан царай, гоолиг бие заяадаггvй ч гэлээ аль ч насны хvн хvнд сайхан, нvдэнд дулаан харагдаж явж болдог. Хvн бvхэн сэтгэл єєдрєг, цовоо сэргэлэн, эрvvл энх, зvс царай тєгєлдєр явахыг эрхэмлэдэг.
Ялангуяа бvсгvй хvний гоо сайхныг хvсэх хvслэн барагдашгvй олон. Хvн бvр єчнєєн дутагдлаа сайхан болгохын хvслэнд автаж энэ нь хэрэгцээ нь болж байдаг. Vнэндээ бvсгvй хvн гадаад vзэмжээ яаж ч єєрчилж болдог. Энэ удаа биологийн идэвхт цэг амьдралын эрчим хvч урсч явдаг сувгийн тухай дурьдах гэсэн юм. Дорно дахины буюу Солонгосын гvн ухаантан мэргэдийн эрт дээр vеэс мэдэж байсан зvйл нь биднийг ертєнцийг vзэх vзэлдээ эргэлт хийж, єнгєрvvлсэн амьдралаа эргэн харахыг сануулж байна. Ингээд эрт дээр уеэс нээж уламжлуулсан гайхамшигт ертєн рvv орж єєрсдийн бие дээр туршиж vзэцгээе.
1. Хэрвээ та тарган бол
Таргалах, турах тухай маш их ярьж бичдэг. Танд нууцалж хэлэхэд, хамгийн тохиромжтой жин нь таны сэтгэлд таалагдаж байгаа эсэхэд л юм. Хэрвээ та бvгдэд таалагдах гэвэл арга чарга хайхаас єєр сонголт байхгvй. Юуны ємнє илvvдэл жингээ хасъя гэвэл хоолныхоо дэглэмийг сахих хэрэгтэй болно. Энэ бол онцгой чухал асуудал юм. Оройн 18 цагаас хойш хоол идэхгvй байхыг оролдоод vз. Жин чинь хасагдаж эхлэх нь мэдэгдэнэ. Vvнтэй зэрэгцээд хєнгєн маягийн дасгал хийх хэрэгтэй болно.
Дасгал 1.
Хоёр гарын долоовор хуруугаа бие биеэс нь дэгээдэн барьж хоёр тийш нь татах зуураа гэдсээ татаж амьсгалаа зєєлєн авч, хуруугаа сулруулахдаа амьсгалаа гарга.Энэ дасгалыг 10 дахин хийгээрэй
Дасгал 2.
Дээшээ харж хэвтээд хєл, их биеэ дээш єргєн хоёр гараа сунган татах мэтээр зургаан секунд орчим буюу зургаа тоолох дотор барих. Дасгалыг гурван удаа давтаж хийнэ.
Дасгал 3.
80 см урттай модыг хоёр алганыхаа дуңд барьж тонгойхдоо баруун гарын vзvvрийг зvvн хєлийн vзvvрт хvртэл мушгин бєхий. Євдгєє нугалж болохгvй. Мєн нєгєє тийш ээлжлэн тонгой. 10 дахин давтан хийх ёстой. Энэ дасгалыг єглєє орой хоёрт хийж байх хэрэгтэй.
САЙХАН VС БОЛ БVСГVЙ ХVНИЙ ГОЛ БАХАРХАЛ ЮМ
Сайхан vстэй болох гэж vсчинд хэдэн цагаар суух, vс унаж, хугарах гэх мэтчилэн зовлон их. Гэвч тєрєлхийн сайхан vсийг юугаар ч орлуулж чадахгvй. Сайхан vстэй байна гэдэг амьдралын чадавхи сайтай байгаагийн шинж юм. Дорнын анагаах ухаанд vсний байдал нь бєєрний vйл ажиллагаанаас болно гэж vздэг.
Дасгал 1.
Алганыхаа ар талын голоор доод талд нь орших цэг дээр бєєрєнхий шарик юмуу хушган самар тавьж нєгєє гарынхаа алгаар тойрог хэлбэрээр єнхрvvлж нух. Энэ дасгалыг єдєрт гурван удаа хоёр минутаар хийнэ.
Дасгал 2.
Гарын хуруунуудаа аль болохоор их сарвайлгаж толгойн цэгvvдээ зулайнаас чих хvртэл массажла. Дараа нь чихээ хvчтэй vр.
НVД САЛГАМГVЙ XAPЦ ГЭЖ БАЙДАГ
Ийм нэгэн харцнаас болж ямар ч зоримог эр хvн таныг хvндэтгэн харилцах болно. Нийгэм судлаачдын судалгаагаар бvсгvй хvн ямар харцаар инээмсэглэн харчихваа гэдгийг хvмvvс амархан анзаардаг юм. Тэгэх тусмаа эхний харцаар дурлачихвал тэр харц нь нvд салгамгvй харц мән гэсэн байдаг.
Нууцыг тайлья: Ер нь нvдний. єнгєңд бус хэлбэрт нь ч бус гол нь цог жавхаанд нь байдаг. Цоггvй, цэвэр тунгалаг биш болсон нvд нь хvний эрхтэнгvvд хєгширдгийн адил ядарч гал нь буурсан байдаг. Энэ тохиолдолд засан сэргээх боломж бас бий.
Дасгал. 1.
Чигчий хурууг гурван минут, бусад бvх хурууг хоёр минут орчим массажлаж єгєх.
Дасгал. 2.
Нэг минут орчим хоёр нvдний хооронд эрхий, долоовор хуруугаараа чимхэж дар.Vvнийг 2-3 удаа давт
Дасгал.З
Эрхий хуруугаараа нvдний гадна талын захад. нэг минут сулруул. Vvнийг 2-3 удаа хийх.
Дасгал.4 Гарын бvх хурууг сулартал массажлана. Ялангуяа долоовор хурууг хvчтэй массажласнаар ядаргаа тайлагдана.
Дасгал. 5.
Долоовор хуруугаар алганы гол
дуңд 50 тоолон дар.
Дасгалыг хоёр алгаңд туе бvр гурав давт.
Дасгал.6.
Эрхий, чигчий хоёр хурууг єєд єєдєєс нь холбон нийлvvлж чангаар 30 дар.
БVСГVЙ ХVНИЙ ДУV ХООЛОЙНЫ ТАЛААР ХЭЛЭН VГ ХЭЛЬЕ
Хэт маргаснаас дуу хоолой чинь залуугийн цэвэр тунгалаг байдлаа алдсан байх вий. Єдєр бvр гарын сарвуугаа гадагш нь 10 удаа эргvvлж бай. Єєрчлєлт орохдоо л орно.
БVХ БИЕИЙН ЯЛАРГААГАА ТАЙЛАХЫГ ХVСВЭЛ
Дасгал. 1.
Хуруундаа чихний ар, дагзны доор иллэг хий. Зангирч хатуурсан байх юм бол ядаргаа байна гэсэн vг. Удаан алгуур илж сулла.
Дасгал 2.
Толгойгоо хоёр гараараа тэмтэрч vз. Ялангуяа зулай, оройн хэсэгт хєндvvр болсон байвал та их ядарчээ, уvнийгээ сулартал илж єг.
Дасгал 3.
Нуруу хоёродалаар доош нь алгуурхан хичээнгvйлэн дар. Дараа нь євдєг, ташааны ар тал, эрээн булчин, vе хvртэл доош дээш нь массажла. Бие тань хєнгєрєєд л явчих вий.
Дасгал 4.
Толгойны ар дагзны цэгvvдийг массажлаж байхдаа гvн амьсгалж тvгжээд, амьсгалаа амаараа гарга. Мєн євдєглєж суугаад шилэн хvзvvндээ хоёр гараа салаавчлан барьж хоёр тохойг ар тийш нь дэлгэ.
Орой халуун усанд орохдоо ургамлын ханд хийж анхилуун vнэртэй болгоод орж бай. Энэ нь арьс болоод бvх биеийн бодисын солилцоог сайжруулахаас гадна хєєнгє, хаван, илvvдэл жинг арилгахад маш их нєлєєтэй байдаг.Vvний vрээр арьсны єнгє сэргэж уян зєєлєн болдог. Хоол ундны хувьд хэт цадталаа идэх хэрэггvй бєгєєд хааяа мацаг барьж байвал сайн. Ялангуяа тарган хvн турахыг хvсвэл нэг тєрлийн хоол идэж байвал vр дvн гарна.
No comments:
Post a Comment