Friday, October 05, 2012

Урт наслахын нууц жор

САЙН УНТАЖ АМАР. ГЭХДЭЭ НОЙРНЫ ЭМ УУХ ХЭРЭГГҮЙ Баяр баясгалантай амьдрах нь амьдралд эрч хүч өгөөд зогсохгүй урт наслахад ч бас нөлөөлдөг. Хүн гурван минут инээхэд 15 минут гимнастик хийсэнтэй тэнцдэг. Тиймээс та үргэлж, өөдрөг, инээмсэглэл дүүрэн алхах хэрэгтэй. Мөн хэчнээн ажил ихтэй, цаг зав багатай байсан ч өдөр амар ч бай. Үдийн хоолны дараа 30 минут унтах нь таныг эрүүл амьдрахад тусална. Шөнө бүр тайван унтаж амрах хэрэгтэй. Хүн нойр сайтай, сайхан амарч чадвал өглөө босоход хүртэл бие хөнгөн, ажлын эрч хүч ч гэсэн нэмэгддэг шүү дээ. Ингэхдээ та нойрны эм уух хэрэггүй гэдгийг онцгой анхаарах нь чухал. Энэ нь таныг унтдаггүй хүнээс ч цөөн наслуулна. ХӨГЖИМ СОНС, БҮЖИГЛЭ ЭСВЭЛ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТОГТМОЛ ХИЙ Орчин үеийн эрдэмтэд “Ухаантай хүмүүс удаан амь­дар­даг” гэж баталж байна. Бидний хир удаан амьд­рах нь бидний биеийн идэвхтэй байдал буюу биеийн тами­раас ердөө 5 хувь, зөв хооллолтоос 15, оюуны чадамжаас 80 хувь хамаар­даг аж. Тэгэхээр урт насла­хын тулд тархиа байнга ажил­­луулж байх хэрэгтэй болж байна. Судалгаанаас үзэ­хэд оюуны ажил эрхэл­дэг, байн­­га юм бичдэг болон сэтгэлийн тэнхээтэй хүмүүс урт насалдаг тө­дийгүй хөгшрөл­тийн гам­шиг болох зөнөгрө­лөөс хол байдаг аж. Тиймээс та байн­га шинийг эрэл­хийлж байх хэрэгтэй. Али­ваад сурал­цаж, шинийг хийж бүтээ­хийн тулд сэтгэх санаач­лах, чин сэтгэлээсээ хө­дөлмөр­лөх зэрэг нь та­ныг эрүүл, идэвхтэй амьд­рахад чухал нөлөө үзүүл­нэ. Заримдаа бү­жиг­лэ. Тогт­мол бүжиг хийдэг хүн хурц ухаантай санаж тогтоох чадвар нь өндөр, хурд хөдөлгөөн сайтай байдаг гэж судлаачид хэлсэн байдаг. ЦЭВЭР АГААРТ ГҮНЗГИЙ АМЬСГАЛ- БИЕЭС ЭЛДЭВ ХОР ГАДАГШИЛНА Та амралтынхаа өдөр гэр бүлийнхэн­тэй­гээ салхинд гардаг уу. Ойд зугаалах, цэвэр агаарт алхах, байгалтай ойр байх нь бидний амьдралд бас эрч хүчийг бэлэглэдэг. Цэцэг тарьж түүнийгээ арчилдаг, гэртээ амьтан тэжээдэг хүмүүс сэтгэлээр унах нь ховор байдаг. Мөн цэвэр агаарт цээж дүүрэн амьсгалахад биеэс элдэв нян, хор гадагшилдаг. Тиймээс та долоо хоногт ядаж ганц удаа гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч байгаарай. Түүнчлэн найз нөхөд­тэйгөө ойр ойрхон уулзаж, илэн далангүй ярилцах, санал бодлоо солилцох зэрэг нь хүмүүсийг урт наслахаас гадна аз жар­гал­тай амьдрахад тусалдаг. ТА ЯВГАН ЯВДАГ УУ ЭСВЭЛ... Хэрэв та машин хөлөглөдөг бол заримдаа явган явж бай гэж зөвлөе. Учир нь өдөр бүр алхдаг хүмүүс машин хөлөглөдөг хүмүүсээс илүү эрүүл байдаг ба сэтгэл гутрал, бухимдал зэрэг сэтгэ­цийн хямралд өртөх эрсдлийг бууруулж, сэтгэл зүйн өөдрөг цовоо сэргэлэн идэвхтэй байдлыг бүрдүүлнэ. Идэж буй хоол хүнсэндээ ч бас анхаарлаа хандуул. Гурилан бүтээгдэхүүн ногоо жимс сайн ид. Хэрэв ингэж чадвал биеийн чадавхи бусдаас 30 хувь илүү байх болно. Мөн зөв хооллосныхоо хүчинд хүн урт нас, эрүүл мэнд эрч хүч, баяр хөөрийг олж авна. Үр тариа, самар сайн ид. Долоо хоногт таван удаа 30 гр самарны төрөл идэх нь зүрхний өвчнөөр өвдөх магадлалыг эрс багасгана. ГЭРИЙН АЖЛААС БҮҮ ЗАЙЛСХИЙ Дасгал хөдөлгөөн биеийн эрүүл мэндэд тө­дий­гүй сэтгэлзүйд ч бас сай­наар нөлөөлдөг. Тэр тусмаа гар тулааны спор­тоор, өглөөний дасгалаар тогтмол хичээллэх нь сэт­гэлийн дарамтанд оро­хоос сэргийлнэ. Нөгөөтэйгүүр, та гэр бүлийнхээ түүхийг сайн мэдэж байх хэрэг­тэй. Энэ нь таныг удамш­лын гаралтай өвч­ний хүндрэлээс эрт сэр­гий­­лэ­хэд тус дөхөм болно. Мөн жингээ байнга хянаж бай. Илүүдэл жин бол удаан үхэл гэсэн үг. Гэрийн ажлаас бүү зайлсхий. Энэ ч бас таны илүүдэл жинг хасна. Эцэст нь зөвлөхөд, та Эпикурын хэлсэн шиг “Номынхоо санд ямагт шинэ номтой, зоориндоо лонх дарстай, цэцэрлэгтээ амьд цэцэгтэй бай”. Тамхи бүү тат. Дарсаа тохируулж уу.

Saturday, September 29, 2012

Монгол газар хэзээ шилгээх вэ?

Монгол нутаг бол төв Азийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсд хамаардаг нутаг. Ялангуяа Улаанбаатар хотод хүн амын нягтаршил ихтэй, тэсвэргүй байшин барилга олон. Төрийн томчууд нь суудаг Засгийн газрын ордон, баячуудын амьдардаг Их тэнгэрийн ам нь хүртэл газар хөдлөлтөнд хамгийн тэсвэргүйд тооцогддог. Монголд өмнө нь хүний амь эрсэдсэн хэд хэдэн газар хөдлөлт болж байжээ. 1. Хамгийн анх 13-р зууны үед Монголд газар хөдөлсөн тухай тэмдэглэлийг Чингис хааны бичгийн хүмүүс үлдээжээ. “Уулнаа улайдсан хайлмал чулуу оргилон гарч, гал халуун шингэн чулуу бялхан урсаад асар их гал түймэр , утаа униар бүрхэв” гэсэн байдаг. 2. 1903 онд газар хөдлөн Зүүн сайхан уулын урд өвөр хэпэн арван км газар хагарч, Балгасны хэмээх хийд нуран унажээ. 3. 1905 оны 7-р сарын 9-нд могой жилийн зун манай орны баруун хойд этгээд Хангай салбар Хан-Хөхий , Булнайн нуруун газар асар их хөдөлжээ. Энэ үеэр газар маш их хагаран хүн мал, орон хүрэ ихэд сүйрсэн байна. Хан хөхий нурууны баруун хойно, Хангилцаг голын хөндий Хан хөхийн ар, Өвгө овоо гэдэг газар арван хэдтэй хүү хариулж явсан бүх хонь, нохойн хамт тэр их хагаралд өртөн унаж үрэгджээ. 4. 1957 оны 12 сарын 4-ны 11 цаг 38 минутанд 12 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Говь-Алтайн нурууны ноёр оргил Их Богод, Бахар уул, Бага Богд, Арц Богд ууланд голлон умард өргөргийн 45 градус, дорнод уртрагийн 100 градусын солбилолд гадаад голомт нь тохиолдсон газар асар хүчтэ й хөдөлж асар их газар хагарсчээ. Газар хөдлөлтийн доргио үр Монгол даяар тархсан. 5. Энэ үеэр шулуунаар 400 км урт шулуун харархай үүсчээ. Их Богдын арын гол хагархай нь Орог нуурын орд, Зэргэлээ гэдэг хамар толгодын ар хормойн 2607 м Жаран богд гэдэг галт уул, 2503 м Дулаан богдын араар, Монголын хоолойн урд ар, Бага богдын ар хормойгоор замнан Өвөрхангайн Зүүн Богд сумаас зүүнээ орших Өлзийм хошуу өнгрөтөл хагарсан. 6. Улаанбаатар хот болон ойр орчмын бүс нутагт 1995-2003 оны хооронд 50 орчим газар хөдлөлт болж байв. 7. 2005 оны дөрөвдүгээр сараас дээрх тоо хэд дахин нэмэгдэж, 550 орчимд хүрчээ. 8. Улаанбаатар хотын орчимд газар хагарлын дөрвөн цэг бий. 9. Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал, Ханхын районд 1950 оны 4 дүгээр сарын 5-ны шөнийн 3 цагт хүнд мэдэгдэхүйц хэмжээний газар хөдлөлт болсон тухай иргэн, Даш ийнхүү мэдээлсэн байдаг. ”Газар хөдлөлт нь 10 минут шахам үргэлжилж анхандаа ширүүвтэр цохилт болж цааш аажмаар замхарсан болно. Аймгийн төв Мөрөнд зайлах хөдөлгөөн болж унтагчдын дотроос сэргэг нойртой хүмүүс сэрсэн ба байшингийн хаалга аяндаа нээгдэж, авдар, ширээ, цоож чимээ гарган хөдөлж байсан. Ханхын районд үүнээс бүр ч хүчтэй цохилт болж унтаж байсан зарим нэгэн хүмүүс орноос унасан ба өвөртөлж байсан хүүхдээ унагасан байна. Тос хайлуулдаг машин дундуураа хагарч түүнд капитал засвар хийх болжээ. 10. 20-р зуун гарсаар манай улсад 8 магнитудаас дээш хүчтэй 4 газар хөдлөлт, 7-гоос дээш магнитудын хүчтэй 6 газар хөдлөлт бүртгэгджээ. 11. Хамгийн сүүлд 1967 онд Улаанбаатар хотоос 400 км-ийн зайтай Булган аймгийн Могод суманд 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь нийслэлд 6-7 баллаар мэдрэгдсэн байна. Энэхүү газар хөдлөлтийн улмаас Могод суманд 42 км-ийн урт хагарал үүссэн гэдэг. 12. Булганы Могодыг нийслэлтэй хамгийн ойрхон газар хөдлөлтийн голомт гэж үздэг байсан бол сүүлийн үед Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн сумын хавь орчимд бас нэгэн газар хөдлөлтийн голомт идэвхжиж эхэлсэн байна. Дэрэнгийн бүс нутаг газар хөдлөлтийн идэвхжилт өндөртэйд тооцогддог. Учир нь тэнд газар хөдлөлтийн томоохон хагарлын систем тогтсон байдаг гэнэ. barilga14. Улаанбаатар хот болон түүний орчмын газар хөдлөлийн идэвхжилт Монголын баруун бүс нутагтай харьцуулахад харьцангуй бага боловч Улаанбаатарын баруун тал, Сонгино-Сонсголонгийн бүс нутагт 2005 оноос сулавтар хүчтэй газар хөдлөлт ажиглагдах болжээ. 15. Энэ идэвхжилт нэмэгдвэл 4.5, 5 магнитудтай газар хөдлөлт болох магадлалтай гэж үздэг аж. 16. Одон орон, геофизикийн судалгааны төвийн ахлагч Ц.Батсайхан муугаар бодоход есөн баллын газар хөдлөлт болоход хотын барилгын 95 хувь нь нурна. Найман баллын газар хөдлөлт болвол [гэмтэл] 70 гаруй хувьтай [байна] гэсэн тооцоо гаргажээ. 17. Улаанбаатар хотын хэмжээнд ямар ч тэсвэргүй, 6-7 баллын газар хөдлөлтөд хамгийн түрүүнд нурах 263 барилга байгаа нь тогтоогдсон. Ихэнх нь 1950, 1960-аад оны үеийн орон сууцны барилгууд. Тоосгоор хийгдсэн хийц загвар нь бат бөх мэт боловч суурийг нь газар хөдлөлтийн чичирхийлэлд тооцож хийгээгүй. 18. Энэ 263 барилгаас Сонгинохайрхан дүүрэгт 19, Хан-Уулд 69, Баянзүрх дүүрэгт 25, Баянголд 29, Чингэлтэйд 54, Сүхбаатарт 65 барилга байна. 19. Тєрийн ордон, Дулааны гурав, дөрөвдvгээр цахилгаан станцын барилга байгууламжууд, Цахилгаан холбооны барилга, хvн ам олноор цуглардаг vзвэр vйлчилгээний газар буюу Дуурь бvжгийн болон Драмын эрдмийн театр, цирк, Улсын клиникийн эмнэлэг, сургууль зэрэг газруудын барилга байгууламж газар хєдлєлийн тэсвэргvй гэсэн дvгнэлт гарсан. 20. Хамгийн сүүлд Байгалийн түүхийн музейн барилга газар хөдлөлтөд тэсхээргүй болсон гэх асуудлыш нийслэлийн удирдлагууд ярилцаж байна. 21. Газар хөдлөхөд уулын ам хамгийн аюултай байдаг. Тиймээс Монголын хамгийн баян эрхмүүд амьдардаг Их тэнгэрийн амыг хаан магадлал өндөр байдаг. Тэнд баригдаж байгаа байшин барилгууд үнэтэй, чанартай байлаа ч газар хөдлөлтийн хүч их мэдрэгдэх юм. 22. Судлаачид Улаанбаатар хотод хамгийн аюулгүй газар нь хүүхдийн цэцэрлэгийн талбай гэжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдийн талбайн оронд барилга баригдаж, тоо нь багассаар байгаа билээ. 23. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжилийг хянах станцыг 1957 онд байгуулжээ. Ийм станц одоо 15 байдаг. 24. Нийслэлийн нутаг дэвсгэр болох төмөр замын Эмээлт өртөөний дагуу газрын урт хагарал явагддаг. Энэ хагарал явсаар Төв нисэх буудлын ойролцоо оргих Өлзийт хороо хүртэл үргэлжилдэг. Мөн Хустайн нуруу, Таан толгойн цэргийн бөөз зэргийн дамнасан 50 орчим км үргэлжилдэг газрын хагархай байдаг.

Tuesday, February 21, 2012

Сармисны анагаах чадал

Сармисны анагаах чадал эртнээс алдартай бєгєєд эмийн бодис гэдэг утгаараа мянган жилийн ємнєєс ашиглагдаж ирсэн тvvхтэй. Шинэхэн ургацын сармис євчин намдаах, нян устгах, мєєгєнцрийн эсрэг, ариутгах зэрэг тєрєл бvрийн чадвартай байгалийн ашигтай бодисуудыг агуулдаг. Тvvнээс гадна сармис нь исэлдлэгийн эсрэг гайхалтай бэлдмэл тул єдєр бvр сармис хэрэглэснээр чєлєєт радикалуудын хорт нєлєєг устгахад тустай. Сармис шээс хєєх чадвараараа мєн алдартай бєгєєд бие махбодиос хорыг гадагшлуулж, хаван хєєдєг чанартай. Сармисыг зохих тунгаар нь хэрэглэж занших юм бол хавдарт євчний эсрэг дархлаа суулгадаг байна. Энэхvv ургамал нь зєвхєн эмчилгээнд бус гоо сайхны vйлдвэрлэлд тvгээмэл ашиглагдсаар єдийг хvрсэн. Шинэхэн сармисыг єдєр бvр хэрэглэвэл тєрєл бvрийн євчнєєс урьдчилан сэргийлээд зогсохгvй, хєгшрєлтийг удаашруулдаг гэдэг. Нэг хумс сармисыг нунтаглан соус, тараг эсвэл аарцтай хольж єдєр тутам хэрэглэхийг хичээгээрэй. Шарсан юмуу даршилсан сармис нь бэлтгэх явцад анагаах чадвараа алддаг тул шинэ сармис хэрэглэж байхыг хичээнэ vv. Сармис дараахь євчнvvдийг анагаахдаа онцгой vр дvн єгдєг. Батга Хоёр хумс сармисны шvvсийг адил хэмжээний цагаан цуутай хольж хутгана. Энэхvv бэлдмэлээ хєвєнд шингээн батга гарсан хэсгvvдээ шавшина уу. Єдєрт хэд хэдэн удаа шавших нь зvйтэй. Батганы эсрэг энэхvv бэлдмэл нь сармисны нян устгах, мєєгєнцрийн эсрэг, vрэвсэл дарах шинжvvд дээр vндэслэгдсэн агаад тvvнд агуулагддаг антиоксидантууд арьсыг нєхєн сэргээхэд тусалж, чєлєєт радикалуудын нєлєєнєєс хамгаалдаг. Харин цагаан цуу тэнцвэржилтийг сэргээхэд тусалдаг. Хомхой буюу герпес Бидний хэлж заншсанаар хомхой долоох буюу уруулын аль нэг хэсэгт таагvй шарх vvсэхэд хумс сармис хэрчин шvvсийг нь шахаж байгаад яранд тvрх. Сармисны шvvс маш гашуун, хурц тул шарханд хvрсэн даруйдаа хорсож, тvлж буй мэт болно. Гэсэн ч тэсвэрлэн тvрхэж чадвал эдгэрэлт хурдан байх болно. Тvvнээс гадна энэхvv эмчилгээ нь халдвар тvгээхээс хамгаалдаг. Арьс улайж, тууралт vvсдэг євчин Псориаз євчний шинж тэмдэг бvхий арьсныхаа vрэвсэж улайсан хэсэгт сармисны масло тvрхэнэ. Ийм тосон тvрхлэг эмийн сангуудаар юмуу бараа борлуулагч цахим сvлжээгээр худалдаалагддаг. Vс унахад Сармис нь олон зууны туршид vс уналтын эсрэг байгалийн цэвэр бvтээгдэхvvний vvргээр ашиглагдаж буй. Сармисны тосыг vс унан халцарч буй хэсэг болон хуйхандаа тvрхээд гялгар уутаар битvv боох юмуу малгай ємсч унтана уу. Оройноос єглєє хvртэл ийн байх нь vр дvнтэй. Єглєє vсээ угаана. Эл аргыг хэдэн долоо хоногийн турш хэрэглэх ёстой. Єсгийний мєєгєнцєрт євчин Хєлийн єсгий хатуурч, гоо зvйгvй болж, мєєгєнцєрт євчинд єртєх нь элбэг. Шинэхэн сармисны хэд хэдэн хумсыг нунтаглан зуурмаг болгоод хатуурсан хэсэгтээ битvv тvрхэн боож хононо уу. Єглєє хєлєє угаачихаад сармисны тос тvрхэн, оймс ємсєнє vv. Мєєгєнцєртсєн єсгийгєє эрvvл болтол энэхvv аргыг давтан хэрэглээрэй.