Monday, November 06, 2006

Гарри Каспаров - Анатоли КарповFIDE Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнЛионс, Франц 1990 он.
Каспаров яаж довтолж тоглодог болохийг доорх тогломоос vзэж болно.
1. e4 e52. Mf3 Mc63. Tb5
Энэ гарааг Спанийн гараа гэж нэрлэдэг ба Каспаров энэ гараагаараан Карповтой нэлээн хэд тоглоод авсан юм. Цагаан тал тэмээгээрээн айлийн морийг дайрснаараа харийн e5 хvvг довтолж байгаа билээ. Хар тал тал хvvгээн хамгаалхын зэрэгцээ ноёноо аль болохоор хурдан солихыг оролдоно. Цагааны гол тєлєвлєгєє бол c3, d4 гэж нvvн (тєв хэсэгрvvгээн яаж тоглохыг нь сайн ажаарай), улмаар харын ноёныг довтлох юм.
3...а6!
Энэ нvvдлийг Пол Морфи гэдэг хvн олжээ.
4. Ta4
Мэдээж цагаан тал 4. Тxс6 гэж тоглож болох болов ч, 4...dxc6 5. d4 (5. Mxe5?! Бd4!) exd4 6. Бxd4 Бxd4 - єєс юу ч хожихгvй.
4...Mf65. 0-0
Боломж л олдвол солъж байдаг юм шvv!
5...Тe7
Єєр нэг хувилбар нь 5...Мхe4 6. d4 (6. Tpe1 Mf6 7. Mxe5 Mxe5 8. Tpxe5+ Te7 - Цагаан талд ашигтай биш.) 6...b5 7. Tb3 d5 8. dxe5 Te6 - энэ гарааг “нээлттэй Спанийн гараа" гэнэ. Харин Карповын тоглосон Тe7 - оог “хаалттай Спанийн гараа" гэнэ.
6. Трe1 b57. Tb3 d68. c3
Дээр дурдсанчилан цагаан талийн гол тєлєвлєгєє бол d4 гэсэн нvvдлийг нvvх явдал билээ. Учир нь та vргэлж шатрынхаа тєв хэсэгт тоглож байх хэрэгтэй. Бас с3 гэсэн нvvдэл цагаан тэмээг с2-луу орох боломжийг олгож байна.
8...0-0
Хэрвээ 8...Тg4?! гэвэл 9. h3! Тh5 10. d3 0-0 11. Mbd2 - Цагааны тєлєвлєгєє бол морио d2-f1-g3 гэж нvvн, улмаар харын тэмээг мориороо солих явдал юм. Цагаан талд ашигтай.
9. h3
Тєлєвлєгєє ёсоор 9. d4?! гэвэл 9...Tg4! гээд цагаан тал хvнд байдалд орно.
9...Tb7
Карповын хувьд энэ бол маш чухал нvvдэл билээ. Цагааны 9. h3 гэсэн нvvдлийн дараа хар талд Оросын шатарчин М. Чигорины 9...Ma5, Брэйрийн 9...Mb8 (Тєлєвлєгєє нь гэвэл B - морио d7 - руу нvvн, улмаар Тb7), бас 9...Тe6 г.м - ийн олон сонгопт бий билээ. Карповын тоглосон 9...Тb7 бол тvvний єєрийнх нь багш, Зайцэвийн нvvдэл билээ. Энэ нvvдлийг нvvснээрээ Карпов нь єєрийнх нь ноён дээр ирж буй довтолгоог хамгаалах биш харин єєрєє бэрсний жигvvрт довтолхоор зэхэж байна. Хоёр талын тєлєвлєгєєнvvд тодорхой боллоо, Каспаров ноёны жигvvрт, Карпов бэрсний жигvvрт. Та тєв хэсгээ яах гэж байна гэж гайхаж байгаа байх. Яах болохыг єєрєє удахгvй vзнэ ээ! Мєн ч шижvvн тулаан болно доо!
10. d4
Тєлєвлєгєє ёсоор. Цагааны e4, d4 хvvнvvд нь яг л арзгар тємєр шиг байгаа биз? Иймэрхvv ТЄВтэй болох боломж олддог л юм бол энэ боломжоо алдаж болохгvй шvv! Дараа нь яах вэ? Харын ноёныг дайраад єг!
10...Трe8
Хар цагааны d, e хvvнvvд идэлцсэний дараа цагааны e4 хvvнд хамгаалалт хэрэг болно оо доо? Энэ тэрэг цагааны e4 хvvг дарамталхаар зэхэж байгаа ба хар буудлын тэмээндээ жаахан ч гэсэн нvvх боломж олгож байна. f8 нvдэнд байх харын тэмээ ноёноо хамгаалах vvрэгт хvчин зvтгэх болно.
11. Мbd2
11. Mg5 Tpf8 - ничээ. Энэ морь d2 - оос f1-g3 тэгээд болвол f5 орох тєлєвлєгєєтэй. f5 - аас морь маань g7 хvvг довтолход туслах болно. Нэг юмийг анхаархад бvх бод, тэрэг, бэрс, хvvнvvд, тэгээд тєгсгєлд бол ноёноо тулалдаанд оруулах нь чухал шvv. Цэргvvд чинь нэг баг болж тоглох хэрэгтэй. Энэ нь мэдээжийн хэрэг боловч зарим хvмvvс vvнийг тоолгvй, нэг хоёрхон цэргvvдээрээн байлддаг нь хачирхалтай.
11...Тf8
Тєлєвлєгєє ёсоор, энэ тэмээ маш чухал g7 хvvг хамгаалхад туслана. (Цагаан энэ хvvг байгаан болгож магадгvй) Бас, єшєє нэг чухал зvйл гэвэл одоо Каспаров d2 морио нvvж чадахгvйд хvрлээ. (с1 тэмээгээн гаргахын тулд морио нvvх хэрэг гарна) Яагаад гэвэл 12. Mf1? exd4 13. cxd4 Mxe4 (13...Ma5 гэсэн ч болно) 14. Txf7+ Hxf7 15. Tpxe4 Tpxe4 16. Mg5+ Hg8 - цагааны нєгєє сайхан ТЄВ - ийн арзгар тємєр хаачсан бэ?
12. а4!
Цагаан тал а1 тэргээн тулалдаанд оруулав.
12...h613. Tc2 exd4!
Карпов энэ нvvдлээрээн ерєнхийдєє бэрсний жигvvрийнхээ довтолгоог эхэлж байна. Хайртай e хvvгээн айлын с хvvгээр солиж байгаа нь vнэн. Гэхдээ цагааны с хvvгvйгээр b4 нvдийг хэн хамгаалах вэ?
14. cxd4 Mb415. Tb1
Зай буюу нутаг дэвсгэр ихтэй vед бодуудаан солих дэмий. Цагаан хєлийн энэ тэмээ ноёны талын довтолгоонд том оройл vзvvлэх ёстой. Яаж цагааны хvч ноёны талруу, харын хvч бэрсний талруу нvvж байгааг сайн ажиглаарай. Одоо цагаан талын тєлєвлєгєє бол a1 тэргээн а3 - луу нvvж, довтолгоогоон аль болох хурдан эхлэх.Хар талын тєлєвлєгєє бол бэрсний жигvvр, цагааны тєв хоёрлуу довтлох билээ. Энэ бол маш чухал. Хэрэв хэн нэгэн нь таний ноёнлуу довтолбол та боломж л олдвол тэр айлынхаа тєв хэсэгрvv нь довтлох хэрэгтэй. Хэрэв тєв хэсэгт довтлох ямарч боломжгvй бол, жишээ нь Цэнхэр хєлєг 1-д vзvvлсэнчлэн тєв хэсэг чинь хаалттай бол хоёр тал голдуу хоёр эсрэг зvгрvv довтолдог. Бид энэ тухай хичээлvvд булангуудад дэлэгрэнгvй авч vзэх болно.
15...c5
Дээр хэлсэнчилэн хар тал заавал цагааны тєврvv довтлох ёстой. Хар тал бас 15...bxa4!? гэж болно.
16. d5
Хэдийгээр e хvv маань ганцаардаж эхэлж байгаа боловч Каспаров заавал ингэж нvvх ёстой.
16...Мd7
Хар тал тєлєвлєгєє ёсоороон f5 гээд цагааны e хvvг довтолхоор зэхэж байна. Даанч харын ноёныг хамгаалах цэргvvд нь цєєрсєєр л, цагааны довтлох хvч ойртсоор л...
17. Тра3
Энэ тэргийг тулалдаанд оруулах хэрэгтэй.
17...f5
Каспаровын эсрэг маш цєєхєн хvн л ингэж нvvх байх. Ноёныхоо хамгаалалтыг улам муутгаж байгаагаараан энэ нvvдэл бол маш аюултай нvvдэл. Гэхдээ Карпов хэнээрч заалгахгvй биз ээ! Kaрпов яагаад ийм аюултай нvvдэл нvvвээ гэвэл f хvvхэд цагааны e4 хvvлvv довтолсноороо b7 тэмээг нь хаагаад байгаа d5 хvvний хамгаалатыг сулруулна. Удахгvй Карпов d5 хvvрvv довтолж цагааны тєлєвлєгєєг сарьнуулна. Энэ бол хоёр тал яаж санаачлагыг гартаа авахын тєлєє тоглож байгаагийн жишээ билээ.
18. Tpae3 Мf6
19. Mh2!
Цагаан тал exf5 - ын тухай бодхын ч хэрэггvй! exf5 зєвхєн цагааны довтлох шугам болох b1-h7 - оог хаахаас єєр ямарч оройлгvй билээ. Энэ морь 3-р шугам дээр байгаа тэрэгтээн g3 - луу нvvх боломж олгохоос гадна єєрєє g4 - лvv нvvж, айлын ноёны хамгаалалтыг эвдлэх гэж байгаа билээ.
19...Hh8!?
Энэ ноён жаахан айгаад байх шиг байна аа.
20. b3!
Цагаан тал c1 тэмээгээн тоглолтонд оруулхаар зэхэж байна.
20...bxa4
Цагааны бодууд нь нэг баг болоод тоглож байхад харын зарим бодууд нь бэрсний жигvvртээ зvгээр сууж байгаа биз? Карпов энэ нvvдлээрээн бэрсний жигvvрийнхээ бодуудыг тоглолтонд оруулхаар зэхэж байна.
21. bxa4 c4?
Карпов Md3 - ыг тєлєвлєж байгаач энэ нь бvтэхгvй асуудал юм. 21...fxe4 нь дээр байсан.
22. Тb2
22. Mxc4? гэвэл fxe4 гээд хар тал цагааны d хvvлvv довтолно.
22...fxe4
Єшєє замгvй.
23. Mxe4
Одоо бараг л бvх цагааны бодууд нь харын ноёлуу зvглэж байна. Айлын ноёныг довтолно гэдэг маань ганц хоёр бодоон гаргаж ирээд л, дайраад! гэдэг юм биш. Та бvх цэргvvдээн нэг баг болгож довтлох ёстой.
23...Мfxd5
23...Мbxd5 гэж нvvвэл алдаа болно.
24. Tpg3! Tpe6!
Хэрэв хар тал ингэж нvvгээгvй бол Каспаров Бh5 гээд h6 хvvлvv довтолхоор зэхэж байжээ. Карпов энэ нvvдлээрээн g6, h6 нvднvvдийг хамгаалж байна. Бас хар талд Бe8 зэрэг сайн нvvдлvvд бий билээ. Цагаан тал одоо яаж довтолгоогоон vргэлжилvvлэх вэ? Та таадаа?
25. Мg4!!
Танд Bd4 хvчтэй санагдсан байж болох юм. Гэхдээ с3 гэсний дараа цагаан талын тєлєвлєгєє нурна.
25...Бe8?
25...Бd7 нь арай дээр байв.
26. Мxh6!
Каспаров энэ нvvдлээрээ харын ноёны хамгаалалтыг (хvvнvvдийг) цємлєн орлоо.
26...с3
Хэрэв 26...Tpxh6? 27. Mxd6! Одоо хар талд 4 зам бий. Бид энэ дєрвєн замуудыг нэг нэгээр нь авч vзнэ.
1. 27...Tpxd6?? 28. Tpxe8 Tpxe8 29. Бh5+ (++-)2. 27...Бd7 28. Mf5 (g7 хvvрvv довтолж байна) Tph7 29. Tpe7! Txe7 30. Tpxg7 Tpxg731. Бh5+ Hg8 32. Mh6+ Hf8 33. Txg7+! Hxg7 34. Бf7+ Hxh6 35. Бg6 мад! Ouch!3. 27...Бh5 28. Тpg5!! Бxd1 29. Mf7+ Hg8 30. Mxh6+ Hh8 31. Tpxd1 c3 32. Mf7+ Hg8 33. Tg6! cxb2 34. Tph5 - хар тал удахгvй мадлуулна.4. 27...Бхe1 28. Бxe1 Tpxd6 29. Бe4! Мd3 30. Бh4+! Hg8 31. Txg7 Txg7 32. Бg4! - хар тал дуусаа
27. Мf5!
Хэдийгээр цагаан тал b2 тэмээгээн алдсан ч хар бас h6 хvvгээн алдсан билээ. Хамгийн чухал нь h шугамыг хамгаалах хvvгvй болсон тул цагааны бэрс h шугамаар харын ноёныг довтлох урилгатай билээ.
27...cxb228. Бg4!
Цагаан талд g7 хvvг довтолхын зэрэгцээ Hh2, Mg5 гэсєн тєлєвлєгєєнvvд бий. Hh2 - ийн учир нь гэвэл цагааны ноён зайлсанаараа "e" морио нvvх боломжтой болгож байна. Яагаад гэвэл ноён нь h2 - дээр байхад хар цагааны тэргийг авахдаан цагааны ноёныг шалж чадахгvй билээ.
28...Тc8
Хар талд єшєє ямарч нvvдэл байхгvй.
29. Бh4+
29. Mxg7? Tpxe4!; 29. Hh2 гэж бас болно.
29...Tph6
29...Hg8 гэвэл хар тал удахгvй мадлуулна. Харин яаж мадлахыг нь та єєрєє бодож олоорой.
30. Mxh6 gxh631. Hh2!!
Дээр хэлсэнчилэн цагаан "e" морио нvvхийг хvссэн юм.
31...Бe5
Me4-f6, Tpg3-g8 мадыг зогсоон ганцхан арга.
32. Mg5 Бf6
Бас л Mf7 мадыг зогсоох цорын ганц арга.
33. Tpe8!
Ямар аймаар юм бэ!
33...Тf5
Цорын ганц нvvдэл
34. Бxh6!
Одоо Карпов бууж єгч болох байсан болов ч тэрээр vргэлжэлvvлэн тоглосон юм. Бусад нvvдлvvдэд нь тайлбар хэрэггvй биз ээ. Та єєрєє vз.
34...Бxh635. Mf7+
35...Hh736. Txf5+ Бg637. Txg6+ Hg738. Tpxa8 Te739. Tpb8 a540. Te4+ Hxf741. Txd5+
Хар бууж єгєв.